Иохан 6:60–71
“Бид хэн уруу явах юм бэ?”
Есүсийг Амийн талх бол Би байгаа юм (Иохан 6:35-ыг үзнэ үү) хэмээн заасны дараа ихэнх нь ойлгоогүй бөгөөд Түүнийг дагахаа болихоор шийджээ. Есүс арван хоёр төлөөлөгчөөс та нар бас явахыг хүсэж байна уу? хэмээн асуухад Петр “Эзэн, бид хэн уруу явах юм бэ? Мөнх амийн үгс Танд байна” (Иохан 6:68) гэж хариулсан. Энэ хичээл нь бусад хүн Түүнийг дагахгүй байхаар шийдсэн байсан ч Есүс Христийг дагах үүрэг амлалтаа хадгалж, үнэнч үлдэхэд тань туслах болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Аврагчийн сургаалд үзүүлэх хариу үйлдэл
Аврагчийн сургаалыг цаашид дагахгүй байхаар шийдсэн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүний тухай бодит эсвэл зохиомол жишээ гарга. Дараах жишээн дээрх хоосон зайг бөглөх нь тустай байж болно.
[Нэр болон тантай ямар холбоотой эсэх] Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн үйл ажиллагаануудад оролцохоо болихоор шийдсэн байна. Та тэднээс шалтгааныг нь асуухад, тэд “[Сүмд цаашид оролцохоо больсон шалтгаанаа] хэлжээ.” Тэдний хариултыг сонсох зуур танд [мэдрэмжээ дүрсэл] мэдрэмж төрж байна.
Энэ хичээлд тодотгосон үнэнүүд нь таны хайрладаг хүмүүсийг Аврагчийн Сүмээс холдон явах үед танд сүмдээ үнэнч үлдэхэд туслах болно. Хэрэв та Сүмд хэр зэрэг оролцохоо шийдэхийг хичээж байгаа бол эдгээр үнэн танд туслах болно. Их Эзэний таныг адислахыг хүсэж буй хүсэл зоригт зүрх сэтгэлээ нээ.
Хэрэв аль нэг нь танд хамаарах бол дараах мэдэгдлүүдийн аль нэгийг тунгаан бод.
-
Бусдын Есүс Христэд болон Түүний Сүмд итгэх итгэлээ алдаж буйг харах үед энэ нь миний итгэл үнэмшилд нөлөөлдөг.
-
Миний эргэн тойрон дахь хүмүүс Есүс Христэд болон Түүний Сүмд итгэхээ больж байгааг харах үед зүрх сэтгэл минь шаналдагч ч миний итгэл үнэмшил тогтвортой хэвээр үлддэг.
-
Хэрэв энэ нь тэднийг аз жаргалтай болгож байгаа бол хэн нэгэн Сүмийг орхих нь надад хамаагүй мэт санагддаг.
-
Би Сүмийн үнэнч гишүүн хэвээр үлдэх болно гэсэн шийдвэр гаргасан.
-
Би Сүмийн үнэнч гишүүн байхыг хүсэж буй эсэхээ шийдэж байгаа.
Иохан 6:26–58 дээр Есүс Өөрийгөө тэнгэрээс бууж ирсэн Амийн талх бол Би бөгөөд Миний махыг идэж, цусыг уугч нь мөнх амьтай байх болно хэмээн заажээ.
Иохан 6:60–66 -г уншаад, Их Эзэний сургаалд хүмүүс хэрхэн хариу үзүүлснийг олж мэд.
-
Хүмүүст яагаад Есүсийн эдгээр шинэ сургаалыг хүлээн авахад хэцүү байдаг гэж та бодож байна вэ?
-
Өнөө үеийн Аврагчийн ямар ямар сургаал зарим хүний хувьд хүлээн авахад хэцүү байдаг вэ?
-
Та өнөө үед зарим хүний өөрсдийгөө Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмээс холдуулахыг сонгосон цөөн шалтгааныг юу гэж бодож байна вэ?
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр хүн бүрийг, тэр дундаа Сүмээс холдон явахаар сонгосон хүмүүсийг хүртэл хайрладаг болохыг сана. Бид Сүмээс явахаар шийдсэн хүмүүсийг хайрлаж, ойлгохыг оролдож чадна. Орхин явах шийдвэр гаргасан учраас тэд муу эсвэл үргэлж өрөвдөлтэй хүмүүс байсаар байх болно гэсэн үг биш юм. Эсвэл энэ нь тэд ирээдүйд Сүмд эргэн ирэхийг сонгохгүй гэсэн үг биш. Холдон одсон хүмүүст юу гэж хэлэх, ямар хариу үйлдэл үзүүлэхийг тань Их Эзэн зааж өгөх болно.
“Та нар бас явахыг хүсэж байна уу?”
Иохан 6:67 -г уншаад, Есүсийн төлөөлөгчдөөсөө асуусан асуултыг ажигла.
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч М. Рассэлл Баллард Аврагчийн асуулт бидэнд хэрхэн хамаатай талаар ийнхүү заажээ.
Эцэст нь хүн нэг бүр Аврагчийн “Та нар бас явахыг хүсэж байна уу?” гэсэн асуултад хариулах ёстой болно. [ Иохан 6:67 ]. Бид бүгдээрээ энэ асуултад хэрхэн хариулахаа хайж олох ёстой. Заримынх нь хувьд хариулахад амархан байхад, бусдад нь хэцүү байдаг.
(M.Рассэлл Баллард, “Бид хэн рүү явах юм бэ?,” Ensign, Nov. 2016, 92 эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 83)
Иохан 6:68–69 -ийг уншаад, Аврагчийн асуултад Петр юу гэж хариулсныг олж мэд.
-
Ийнхүү хариулж чадах боломжийг Петр хэрхэн олж авсан гэж та бодож байна вэ?
-
Бид Петрийн жишээг дагахын тулд юу хийж болох вэ?
Арван хоёр төлөөлөгчийн гаргасан сонголтын талаар ерөнхийлөгч M. Рассэлл Баллард ийн заасан.
Бусад хүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа зүйлдээ төвлөрч байх тэр мөчид төлөөлөгчид итгэдэг, мэддэг зүйл дээрээ төвлөрөхийг сонгож, улмаар Христтэй хамт үлддэг.
(M.Рассэлл Баллард, “Бид хэн рүү явах юм бэ?,” Ensign, Nov. 2016, 90 эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 81)
-
Аврагчид “мөнх амийн үгс” ( Иохан 6:68) байна хэмээн Петр зарлажээ. Таны үнэн гэж боддог Есүс Христийн ямар ямар сургаал байдаг вэ?
-
Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ачаар ямар ямар адислал хүлээж авсан бэ?
Ерөнхийлөгч М. Рассэлл Баллард Аврагчийн Сүмийг орхих талаар бодож буй хүмүүст зориулан ийнхүү хэлжээ. ChurchofJesusChrist.org дээрх “Бид хэн рүү явах юм бэ?” видео бичлэгийг цагийн код 5:35-8:16 хүртэл үз. Та ерөнхийлөгч Баллардыг сонсох зуураа түүний асуултуудад анхаарлаа хандуул.
-
Ерөнхийлөгч Баллардыг сонсоход танд ямар бодол төрсөн бэ?
-
Та Есүс Христэд итгэж, Түүний Сүмд нэгдэх эсвэл үлдэхэд тань туслах ямар туршлагуудыг олж авсан бэ?
-
Итгэл үнэмшил тань соригдох үед эдгээр туршлагыг санаж явах нь танд хэрхэн туслах вэ?
Хэрэв танд итгэл үнэмшилдээ үнэнч үлдэхэд хэцүү байгаа бол Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр өөрийг тань хайрладаг гэдгийг санаарай. Та үргэлж Тэнгэрлэг Эцэгээс тусламж гуйн залбирч болно. Та өөрт байгаа асуулт, асуудлуудынхаа тухай эцэг эх, Сүмийн ахлагч эсвэл семинарын багштайгаа ярилцаж болно.
-
Хэрэв Их Эзэн танаас “Та нар бас явахыг хүсэж байна уу?” хэмээн асуусан бол та юу гэж хариулах байсан бэ? ( Иохан 6:67).
-
Та Есүс Христ, Түүний Сүмийн талаарх гэрчлэлээ олж авч, хүчирхэгжүүлэхийн тулд юу хийж чадах вэ?
-
Таны хайрладаг хэн нэгэн Аврагчийн Сүмээс холдохоор шийдсэн бол та юуг санаж явахыг хүсэж байна вэ?
-
Хайрладаг хүмүүс нь Аврагчийн Сүмээс холдон явахаар шийдсэнээс болж сэтгэл нь өвдөж буй хэн нэгэнд та юу гэж хэлэх байсан бэ?
Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл
Иохан 6:67–69 . Есүс Христийн үнэнч дагалдагч хэвээр үлдэхэд тэдэнд тусалсан юуг Петр болон арван хоёр төлөөлөгч ойлгож авсан бэ?
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д. Тодд Кристоффэрсон ийн заасан.
Тэр мөчид Петр болон түүний ах нар Их Эзэний заасан зүйлийг Эзэнээ орхин явж байгаа шавь нараас илүү сайн ойлгосон эсэхийг би мэдэхгүй ч Петр Сүнсний баттай гэрчээр дамжуулан Есүс бол Христ, амьд Бурханы Хүү ( Матай 16:15–17 -г үзнэ үү) мөн авралыг өөр хаанаас ч олж авахгүй гэдгийг мэдэж байсан. Тиймээс тэр юу ч болсон байсан Есүсийг дагахаар шийдсэн байв. Түүнд асуулт байсан бол цаг нь болоход тэрээр хариултаа олох боломжтой байсан. Гэхдээ энэ нь түүнийг Бурханы Хүүд үнэнч байхыг нь болиулах шалтгаан болоогүй юм. Ямар гайхалтай үлгэр жишээ вэ.
(Д.Toдд Кристоффэрсон, “Tэнгэрээс бууж ирсэн амьд талх,” Ensign, Nov. 2017, 39 note 8 эсвэл 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 26, эшлэл 8)
Орхихоор шийдсэн хүмүүсийн талаар Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр юу гэж боддог вэ?
Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б. Айринг ингэж заасан.
Ертөнцийг бүтээхээс өмнө Тэнгэр дэх хайрт Эцэг, Түүний Хайрт Хүү хоёр сүнслэг байдлын хувьд замаасаа гажна гэдгийг нь мэдэж байсан ч хүмүүсийг хайрлаж, тэдэнд тусалж байсан билээ. Бурхан тэднийг үүрд хайрлах болно.
(Хэнри Б.Айринг, “Ач, зээ нартаа захих үгс,” Ensign эсвэл 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 80)
Сүмийг орхисон эсвэл Сүмд идэвхгүй байгаа хүмүүсийн төлөө би юу хийж чадах вэ?
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч М. Рассэлл Баллард ийн заасан.
Миний хариулт бол тэдэнд бүү номлол айлд гэж хэлэх байна! Танай гэр бүлийн гишүүд эсвэл найзууд Сүмийн сургаалын талаар аль хэдийн мэднэ. Тэдэнд өөр лекц хэрэггүй! Тэдэнд ч бид бүгдэд ч хэрэгтэй зүйл бол шүүлт биш, харин хайр, ойлголцол юм. Сайн мэдээний дагуу амьдарч буй эерэг туршлагаа хуваалц. Таны хийж чадах хамгийн хүчирхэг зүйл бол гэр бүл, найз нөхдөдөө сүнслэг туршлагаа хуваалцах явдал мөн. Мөн тэдний амьдрал, амжилт, сорилтуудыг чин сэтгэлээсээ сонирх. Үргэлж халуун дулаан, эелдэг зөөлөн, элэгсэг сайхан сэтгэлтэй бай.
(M. Russell Ballard, “Questions and Answers” [Brigham Young University devotional, Nov. 14, 2017], 5, speeches.byu.edu)