Семинар
Иохан 6:22–58


Иохан 6:22–58

“Амийн талх бол Би байгаа юм”

Jesus Christ seated at a table. In one hand He is holding a piece of bread. With the other He is gesturing towards Himself. There is a plate of bread on the table in front of Him and a goblet.

Таван мянган эрийг хооллосон гайхамшиг тохиосны дараагийн өдөр, хурсан олон “гайхамшгийг үзсэндээ бус, харин [тэд] талх идэж цадаад” дахин өлссөн учраас Есүсийг хайсан байна (Иохан 6:26). Аврагч тэдэнд “Амийн талх бол Би байгаа юм. Над уруу ирдэг нь өлсөхгүй” (Иохан 6:35) хэмээн заажээ. Энэ хичээл танд сүнслэг хэрэгцээ шаардлагаа хангуулахын тулд Аврагчид ямар арга замуудаар очиж болохыг тодорхойлоход тусална.

Бичих дасгал. Суралцагчдыг тунгаан бодоход хүргэх асуултуудад бичгээр хариулахад урих нь тэдэнд санаа бодлоо гүнзгийрүүлж, тодорхой болгоход тусалдаг. Суралцагчид ангийнхантайгаа санал бодлоо хуваалцахаасаа өмнө асуултад бичгээр хариулах нь санаа бодлоо цэгцэлж, Ариун Сүнсний өдөөлтийг хүлээн авах боломжийг тэдэнд олгодог.

Суралцагчийн бэлтгэл. Суралцагчдыг Есүс Христ бэлгэдлийн хувьд талхтай хэрхэн адил талаар эргэцүүлэн бодож, ойлголтоо хуваалцах бэлтгэлтэй ирэхэд урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

“Амийн талх бол Би байгаа юм”

Суралцагчдад идүүлэхээр талх (шаардлагатай бол цавуулаг хүнс боловсруулж чаддаггүй суралцагчдад зориулан талх орлуулах зүйл) авчрах талаар бодож үз. Суралцагчдыг ангид орж ирэх үед дараах асуултуудыг тэдэнд харуул. Тэднийг хичээлийн туршид тусламж авах үүднээс суралцагчийн бэлтгэх үйл ажиллагаанаас төрсөн санаа бодлоо ашиглахад урь.

Bread
  • Та өөрийгөө хэр их талх идэж чадна гэж бодож байна вэ?

  • Таныг одоо хэр их талх идэж байгаагаас үл хамааран эцэст нь юу болох бол?

Аврагчийг таван мянга гаруй хүнийг зөвхөн таван арвайн талх, хоёр загасаар хооллосны дараа зарим хүн сүнслэг шалтгаанаар бус, харин дахин талх идэхийн тулд Түүнийг эрэлхийлэх замаар энэхүү гайхамшигт хариу үзүүлсэн байна ( Иохан 6:5–14 ; Иосеф Смитийн Орчуулга, Иохан 6:26 [ Иохан 6:26 дээрх, тайлбар зүүлт a]-г үзнэ үү). Есүс мөнх амийг олж авахын төлөө Өөрийг нь эрэлхийлэхийн оронд дахин талх олж идэхийн тулд эрэлхийлсэн хүмүүсийн алдааг залруулж өгчээ. Тэд Түүний хэн гэдэгт мөн тэдэнд мөнх амийг өгөх чадварт эргэлзсэн байна ( Иохан 6:30, 41–42 -ыг үзнэ үү).

Иохан 6:32, 35 -ыг уншаад, Аврагч тэдний алдааг хэрхэн залруулсныг олж мэд. Судар дээрээ Аврагчийг “тэнгэрээс бууж ирсэн жинхэнэ талх” буюу “амийн талх” гэж тэмдэглэх талаар бодож үз. Та эдгээр нэрийг “Есүс Христийн нэр ба үүрэг” гэж судлах тэмдэглэл дээрээ нэмж болно. (Та Иохан 1:1–51 дээрх хичээлийн үеэр ийнхүү тэмдэглэж эхэлсэн байх ёстой.)

  • Та Аврагч яагаад Өөрийгөө “тэнгэрээс бууж ирсэн жинхэнэ талх” буюу “амийн талх” гэж нэрлэсэн гэж бодож байна вэ?

  • Та 35-р шүлгээс Есүс Христийн тухай юу олж мэдсэн бэ?

Иохан 6:35хэрэв бид Есүс Христэд ирж, Түүнд итгэх юм бол Тэр бидний сүнслэг өлсгөлөнг дарж, цангааг тайлж чадна гэж заадаг.

Самбар дээр дараах асуултуудыг үзүүлэх эсвэл бичих талаар бодож үз.

Судлах тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариул.

  • Танд Есүс Христ өдөр бүр хэрэгтэй байдаг ямар шалтгаанууд байна вэ? Та одоогоор ямар байдлаар сүнслэг байдлын хувьд “өлсөж” байна вэ?

  • Та тэрхүү өлсгөлөнг дарахад Аврагчийн тусламжийг эрэлхийлэхийн тулд одоогоор юу хийж байгаа вэ? Юу нь сайн болж байна вэ? Юу нь болохгүй байна вэ?

Та суралцах үйл явцаа үргэлжлүүлэх явцдаа сүнслэг өлсгөлөнгөө дарахын тулд Аврагч руу ямар арга замуудаар ирж болохыг тодорхойлоход туслах Ариун Сүнсний нөлөөг эрэлхийл. Иохан 6:47–58 -ыг уншаад, Аврагчийн биднийг хийхэд урьдаг мөн оронд нь Түүний амладаг зүйлсийг хайж ол. Эдгээр урилга, амлалт сүнслэг өлсгөлөнг тань дарж, цангааг тань тайлах Аврагчийн бэлгийг хэрхэн хүлээн авахаа илүү сайн ойлгоход хэрхэн туслах талаар бодож үз. Та мөн ChurchofJesusChrist.org дээрх “Амийн талх бол Би байгаа юм” видео бичлэгийг цагийн код 3:20-оос 5:08 хүртэл үзэж, судруудаа хамт харж болно. Өөрт тань туслах дараахтай адил хүснэгтийг үүсгэх талаар бодож үз.

Bread

Энэ хүснэгтийг самбар дээр харуулаад, ангиараа хамт нөхөж бичихийг бод. Аврагчийн зарим урилга нь Түүнд итгэж ( Иохан 6:47) амийн талхыг идэхэд урьсан байдаг ( 51-р шүлэг). Зарим амлалтад үүрд амьдрахыг ( 50-р шүлэг) болон Түүнийг бидний дотор оршин байхыг ( 56-р шүлэг) багтаасан байдаг.

Аврагчийн урилга

Аврагчийн амлалт

  • Түүний урилга, амлалтууд танд Түүний тухай юу заадаг вэ?

Мормоны Номон дахь Иносын түүхэд Аврагч бидний сүнслэг өлсгөлөнг хэрхэн дарах тухай дүрсэлжээ. Суралцагчдыг Инос 1:1–8 -ыг уншаад, олж мэдсэн зүйлээ хуваалцахад урих талаар бодож үз. Суралцагчид Инос өлсгөлөнгөө дарахын тулд юу хийснийг, Их Эзэн Иносыг хэрхэн адисалсныг ярилцаж болно. Суралцагчид Иносын жишээ тэдэнд Амийн талхнаас сүнслэг тэжээл олж авахад хэрхэн туслах талаар эргэцүүлэн бодож болох юм.

Аврагчийн махыг идэж, цусыг уух

Аврагчийн номлолыг сонссон олон хүн Аврагчийн махыг идэж, цусыг уух гэдэг нь юу гэсэн утгатайг асууж байв ( Иохан 6:52, 60 -ыг үзнэ үү).

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д. Toдд Кристоффэрсоны дараах мэдэгдлийг уншаад, Аврагчийн үгс юу гэсэн утгатай болох, бид Түүний урилгыг хэрхэн хүлээн авах талаар илүү сайн ойлгохыг хичээ.

Portrait of Elder D. Todd Christofferson. Photographed in March 2020.

Түүний махыг ид, цусыг уу гэдэг нь Аврагчтай нэг болохын тулд бид Түүнийг амьдралдаа буюу өөрийн мөн чанарт хэрхэн бүрэн дүүрэн авчрах ёстой вэ гэдгийг тун гайхалтай арга замаар тайлбарласан явдал байлаа. …

… Тиймээс бид Цагаатгалын хүч, адислалыг Түүнээс хүртсэнээр Түүний махыг идэж, цусыг ууж байгаа юм.

Христийн сургаал нь цагаатгагч ач ивээлийг хүлээн авахын тулд бидний юу хийх ёстойг хэлж өгдөг. Энэ нь Христэд итгэлтэй болж, наманчлан, баптисм хүртэж, Ариун Сүнсийг хүлээн авч, “тэгээд Ариун Сүнсээр мөн галаар та нарын нүглүүдийн ангижрал ирнэ” гэсэн үг юм [ 2 Нифай 31:17 ]. …

Аврагчийн цагаатгагч ач ивээлийг хүлээн авч, гэм нүглийг болон тэдгээр нүглийн толбыг арилгах талаар би ярьсан. Түүний махыг идэж, цусыг уух гэдэг зүйрлэл илүү гүн утга учиртай бөгөөд энэ нь Христийн онцлог шинж, зан чанарыг өөрийн болгон, эгэл хүнээ орхиж, “Их Эзэн Христийн цагаатгалаар” гэгээнтэн болох гэсэн утгатай [ Мозая 3:19 ]. …

… Христийн махнаас идэж, цуснаас ууна гэдэг нь цэвэр ариун байхыг эрэлхийлэх гэсэн утгатай билээ.

(Д.Toдд Кристоффэрсон, “Tэнгэрээс бууж ирсэн амьд талх,” Ensign, Nov. 2017, 36–38 эсвэл 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 22–24)

  • Бурханы Хүүгийн махыг идэж, цусыг уух гэдэг нь юу гэсэн утгатай болохыг та хэрхэн тайлбарлах вэ?

  • Та эсвэл бусад хүн хэзээ ахлагч Кристоффэрсоны зөвлөгөөг дагаж, Аврагч сүнслэг өлсгөлөнг дарсныг мэдэрсэн бэ? Та тэрхүү өлсгөлөнг дарахын тулд Аврагчийг урьсан юуг эдгээр туршлагынхаа үеэр хийсэн бэ?

Та Иохан 6:22–58 дээр дүрсэлснээр, Аврагчийг номлол айлдах үеэр тэнд байсан гэж төсөөл. Тэнд байсан мэтээр судлах тэмдэглэл дээрээ тэмдэглэл оруул. Тэмдэглэлдээ дараахыг багтаа. Үүнд:

  1. Та Аврагчийн талаар юу олж мэдэж, сурсан тухай

  2. Есүс Христ таны сүнслэг хэрэгцээ шаардлагыг хангаж өгсөн аливаа туршлагынхаа тухай (эсвэл бусдын олж авсан аливаа туршлага)

  3. Ариун Сүнсний таныг хийгээсэй гэж хүссэн үйлдлүүд ба тэдгээрийн шалтгаанууд

Хэрэв цаг байгаа бол суралцагчдыг тэмдэглэлээ хамтрагчтайгаа эсвэл жижиг бүлгээр хуваалцахад уриал. Аврагч Амийн талх гэдгийг гэрчилж, хичээлийг төгсгөөд, суралцагчдыг мөн гэрчлэлээ хуваалцахад урих талаар бодож үз.

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Есүс яагаад хүмүүсийг бие махбодын хэрэгцээ шаардлагаасаа илүү сүнслэг хэрэгцээ шаардлагадаа төвлөрөхөд хүргэсэн байж болох вэ?

Далын гишүүнээр үйлчилж байхдаа ахлагч Карлос Х. Амадо ийнхүү заажээ.

Former official portrait of Elder Carlos H. Amado of the First Quorum of the Seventy, 2008. Retouched version done in March 2009.

Сүмийн хувьд бид өлсөж цангасан хүмүүсийг хооллож, өвчтэй хүмүүсийг халамжилж, өмсөх хувцасгүй нүцгэн хүмүүсийг хувцаслаж, ядарсан хүмүүсийг орон байраар хангах ёстой. Бид мацгийн өргөлөөр дамжуулан гишүүдийнхээ үндсэн, эн тэргүүний хэрэгцээ шаардлагыг хангадаг бол халамжийн хөтөлбөрөөр дамжуулан тэдний урт хугацааны хэрэгцээ шаардлагыг хангадаг. Байгалийн гамшиг тохиолдсон үед бид өөр итгэл үнэмшилтэй ах, эгч дүү нартаа хүмүүнлэгийн үйлчлэлээр дамжуулан тусламж үзүүлдэг.

Эдгээр түр зуурын хэрэгцээ шаардлагыг орхигдуулахгүйгээр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийнхэн Их Эзэний зарлигаар хамгийн эрхэм дээд, сүр жавхлант үйлчлэлийг үзүүлдэг бөгөөд энэ нь бүх хүнд Христийн сургаалыг зааж, тэднийг “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг” олж авахад туслах авралын ёслолыг хүлээн авахад урих замаар бүгдийг адисалдаг билээ ( Мосе 1:39).

(Карлос Х.Амадо, “Үйлчлэл, Тэнгэрлэг чанар,” Ensign, May 2008, 35–36 эсвэл 2008 оны 4-р сарын Ерөнхий чуулган)

Иохан 6:56 . Тэр бидний дотор оршин байх болно хэмээн заахдаа Аврагч ямар утга санааг илэрхийлсэн бэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А. Бэднар ийнхүү заажээ.

Former official portrait of Elder Carlos H. Amado of the First Quorum of the Seventy, 2008. Retouched version done in March 2009.

Христ бидний төлөө үхэхээр дэлхийд ирснийг мэдэх нь—Христийн тухай сургаалын амин чухал хэсэг мөн. Гэвч Их Эзэн Өөрийн Цагаатгалаар болон Ариун Сүнсний хүчээр дамжуулан зөвхөн биднийг удирдан чиглүүлэхийн тулд төдийгүй бас бидэнд хүч чадал өгөхөөр бидний дотор оршихыг хүсдэгт бид бас талархах хэрэгтэй.

(Дэвид A.Бэднар, “Цагаатгал ба бидний амьдрал дахь аян,” Ensign, 2012 оны 4-р сар, 42)

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Эцэг бид бүгдийг аврагдаасай гэсэндээ Хүү дээр нь ирэхийг хүсдэг

Суралцагчдыг Иохан 6:39–40 -ийг судлаад, эдгээр шүлгийг Мосе 1:39 , Иохан 3:16–17 -той солбицсон эшлэл хийхэд урих талаар бодож үз. Тэднийг эдгээр шүлэг бүх хүүхдээ аврах гэсэн Тэнгэрлэг Эцэгийн хүслийг илүү сайн ойлгоход хэрхэн тусалж буйг эргэцүүлэхэд урь. Тэд эдгээр шүлэг, үүн доторх амлалтууд Тэнгэрлэг Эцэгийн тухай болон Амийн талх болох Есүс Христийн номлолын талаар юу зааж сургаж буйд төвлөрөх боломжтой.

Иохан 6:24–27, 48–50 . Дэлхий ертөнцийн буюу түр зуурын зүйлсээс илүүтэй сүнслэг зүйлсийг сонгох

Суралцагчдыг эдгээр шүлгийг хайж олоод, бид яагаад сүнслэг зүйлсээс илүүтэй энэ дэлхий ертөнцийн буюу түр зуурын зүйлсийг сонгодог шалтгаануудыг авч үзэхэд урих тухай бодож үз. Тэд эдгээр шүлгийг 2 Коринт 4:18 , Мозая 2:41 , Сургаал ба Гэрээ 25:10 болон бусад олон судартай солбицсон эшлэл хийх боломжтой. Тэднээс өөрсдийн өдөр тутмын шийдвэртээ дүн шинжилгээ хийхийг хүсэх талаар бодож үз. Тэднийг Аврагчийн талаар болон тэдэнд сүнслэг зүйлсэд илүү төвлөрөхөд тусалдаг авралын төлөвлөгөөний тухай юу мэддэг болохоо эргэцүүлэхэд урь. Тэд сүнслэг зүйлс дээр одоогийнхоосоо илүү их ач холбогдол өгөхөд туслах аргуудыг тодорхойлж болох юм.

Иохан 5:1–16 . “Чи эрүүл болохыг хүсэж байна уу?”

Есүс Бетзада гэдэг цөөрөм доторх хүнийг эдгээсэн тухай судлах нь суралцагчдад тустай байж болох бол бусад аль нэг хичээлийн оронд энэхүү суралцах туршлагыг ашиглах талаар бодож үз.

Суралцагчдыг Иохан 5:2–9 -ийг уншаад, “эрүүл болох” гэсэн хэллэгийг ашигласан тохиолдол тус бүрийг хайж олоход урь. Энэ хэллэгийг ямар утгатай гэж бодож буй талаар нь тэднээс асуу. Та мөн ChurchofJesusChrist.org дээрх “Есүс хүндэтгэлийн өдөр доголон хүнийг эдгээсэн нь” (2:23) видео бичлэгийг үзэхийг хүсэж болох юм. Энэ хүнтэй харилцсан Аврагчийн үйлдлээс юунд суралцаж, түүний талаар юу олж мэдэж болох талаар суралцагчидтай ярилц.

14-р шүлгийг уншаад, энэ нь “эрүүл болох” талаарх тэдний ойлголтод юу нэмэрлэж буйг нь асуу. Нүглээ наманчлахгүй байхын үр нөлөө нь тэрхүү хүний 38 жил шаналсан өвчин эмгэгээс юугаараа “илүү муу зүйл” болох вэ? Есүс Христ Өөрийн мэргэн ухаанаар бие махбодын өвчин шаналлыг үргэлж тэр даруйд эдгээдэггүй учир уг өдөр бүх хүнийг эдгээгээгүй болохыг ойлгоход нь суралцагчдад тусал ( 3-р шүлгийг үзнэ үү). Гэсэн хэдий ч бидний энэрэнгүй Аврагч, нүглээ наманчилж Өөрт нь итгэх итгэлээ хөгжүүлсэн хүн бүрийг нүглийн үр нөлөөнөөс салгаж, эрүүл болгох болно.

2:23