Матай 14; Марк 6; Иохан 5–6
Тойм
Аврагч таван мянган хүнийг таван арвайн талх, хоёр загасаар хооллосон. Үй олон хүн дахин идэхээр Түүн дээр ирцгээв. Есүс шуурганаар усан дээгүүр алхаж, шавь нарынхаа завь руу очжээ. Тэрээр Петрийг усан дээр алхахад урьсан бөгөөд эргэлзсэнийхээ дараа живэхэд нь аварсан байна. Аврагч Амийн талхны талаар номлол айлдав. Тэр шавь нараасаа зарим дагалдагчийн нэгэн адил Өөрийг нь орхих эсэхийг асуужээ. Петр Есүст мөнх амийн үгс байдгийг гэрчилсэн байна.
Заахад бэлд
Дараах мэдээлэл нь хичээл тус бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай байж болох зүйлсийн талаарх санаануудыг багш нарт өгнө.
Матай 14:13–23; Иохан 6:5–14
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад Есүс Христтэй адил илүү энэрэнгүй бөгөөд хувиа хичээдэггүй болоход тусална. Энэ нь мөн тэдэнд Есүс Христийн хувьд тэдний даруухан өргөлүүд хангалттай байх болно гэсэн илүү их итгэлийг олж авахад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг дараагийн хичээлээс өмнө хэн нэгэнд үйлчлэх боломжийг эрэлхийлж, түүний төлөө залбирахад урь. Тэднийг үйлчилж байх үедээ мэдэрч буй зүйлдээ анхаарлаа хандуулахад уриал.
-
Видео бичлэгүүд: “Хэн нэгэнд ямар нэг зүйлийг хийж өгөх нь намайг өөрчилсөн” (3:14); “Жинхэнэ мянган жилийнхэн болох нь” (цагийн код 9:05-12:28 хүртэл)
-
Тараах материал: Хичээлийн өмнө хоёр өөр жишээ бүхий тараах материалыг бэлтгэ.
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хоёр өөр жишээнд зориулж онлайн жижиг хоёр өрөө үүсгэх талаар бодож үз. Суралцагчдад онлайн жижиг өрөөнүүдийн алинд орохоо сонгох боломжийг олго. Өрөө тус бүрд зочилж, хэлэлцүүлэг өрнүүлэхэд нь суралцагчдад тусал.
Матай 14:22–33
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь айж, цөхөрсөн нөхцөл байдалд Аврагчид хандсан Петрийн жишээг дагахад суралцагчдад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Ирээд, Намайг дага дээрээс дараах асуултуудыг эргэцүүлэн бодоход урь. “Юу Петрт аймшигт шуурганы үеэр Галилын тэнгисийн дунд завиа орхих урам зоригийг төрүүлсэн бэ? Есүс усан дээгүүр алхаж чадаж байхад түүнийг ч бас чадна хэмээн итгэхэд юу хүргэсэн бэ?” (3-р сарын 27-оос 4-р сарын 2. Maтай 14; Maрк 6; Иохан 5–6: ‘Бүү ай’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023).
-
Зураг: Усан дээр алхаж буй Петрийн зураг
-
Видео бичлэг: “Хүнд хэцүү цаг үед Христийг хайж олох нь” (4:35)
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг усан дээр алхаж буй Петрийн болон Аврагчийн өөрийн дуртай зургийг хайж олоход урихыг бодож үз. Дараа нь суралцагчдыг өөрсдийн сонгосон зурган дээрх нарийн зүйлсийг зааж харуулахын тулд дэлгэцээ хуваалцах болон судрын хүүрнэлээс олж мэдсэн зүйлээ хуваалцах боломжийг олго.
Иохан 6:22–58
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад сүнслэг хэрэгцээ шаардлагаа хангуулахын тулд Аврагч руу ямар арга замуудаар очиж болохыг тодорхойлоход тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Есүс Христ талхтай хэрхэн адил болох талаар эргэцүүлэн бодож, ойлголтуудаа хуваалцах бэлтгэлтэй ирэхэд урь.
-
Үзүүлэнт хичээл: Хичээлийн эхэнд суралцагчдад идүүлэх талх авчрах талаар бодож үз.
-
Видео бичлэг: “Амийн талх бол Би байгаа юм” (цагийн код 3:20-5:08 хүртэл)
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдаас хичээлийн эхний үйл ажиллагаа болгон ашиглахаар гэрээсээ бага зэрэг талх авч ирэхийг хүсэх тухай бодож үз.
Иохан 6:60–71
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь бусад хүн Түүнийг дагахгүй байхаар шийдсэн байсан ч Есүс Христийг дагах үүрэг амлалтдаа үнэнч үлдэхэд суралцагчдад туслах болно.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд явснаар хүлээн авсан адислалуудаа эргэцүүлэн бодоход урь.
-
Видео бичлэг: “Бид хэн рүү явах юм бэ?” (цагийн код 2:46-аас 8:16)
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Эргэн тойрны бусад хүн туршлага, гэрчлэлээ хуваалцахгүй байгаа үед ч Сүмд идэвхтэй оролцсон хэвээр байхыг сонгосон гэр бүлийн гишүүн эсвэл найзтай байхад суралцагчдыг урих талаар бодож үз.
Төгс эзэмших сургаалын давтлага 5
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь төгс эзэмших сургаалын хэсгүүдийн судрын эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд суралцагчдад туслах болно.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг төгс эзэмших сургаалын аль аль хэсэг тэдэнд Христэд найдах найдлага төрүүлсэн тухай эргэцүүлэн бодоход урь.
-
Суралцагчдад зориулсан материалууд: цаас, бичгийн хэрэгсэл, хайч
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Төгс эзэмших сургаалын хэсгүүдээс авсан өөр өөр үг, хэллэгээр илтгэл бэлтгэж, лайв, онлайн тоглоом болгох тухай бод.