Семинар
Матай 14:13–21; Иохан 6:5–14


Матай 14:13–21; Иохан 6:5–14

Есүс 5000 хүнийг хооллов

Jesús bendice los panes y los peces para dar de comer a las personas que se congregaron para oír Sus enseñanzas.

Есүс Христ Иохан Баптистыг цаазлуулсныг мэдсэнийхээ дараа төлөөлөгчидтэйгөө хамт аглаг газар луу явжээ. Тэднийг үй олон хүн дагасан байв. Хэдийгээр Аврагч Өөрөө зовж шаналж явсан ч хурсан олонд энэрэл нигүүлслээ үзүүлж, эмэгтэйчүүд, хүүхдүүдээс гадна 5000 хүнд сургаал айлдаж, тэднийг хооллосон байна. Энэ хичээл танд Есүс Христтэй адил илүү энэрэнгүй бөгөөд хувиа хичээдэггүй байхад тусална. Энэ нь мөн танд Есүс Христийн хувьд таны даруухан өргөлүүд хангалттай байх болно гэсэн илүү их итгэлийг олж авахад тусална.

Суралцагчдадаа итгэх. Багш нар суралцагчдаа зөв удирдамж, дэмжлэгтэйгээр судруудыг ойлгож, сургаал, зарчмуудыг ялган таньж, бусдад сайн мэдээг тайлбарлаж, амьдралдаа хэрэгжүүлж чадна гэдэгт итгэх ёстой.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг дараагийн хичээлээс өмнө хэн нэгэнд үйлчлэх боломжийг эрэлхийлж, түүний төлөө залбирахад урь. Тэднийг үйлчилж байх үедээ мэдэрч буй зүйлдээ анхаарлаа хандуулахад уриал.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Та ямар зөвлөгөө өгөх вэ?

Доорх жишээнүүд нь Аврагчийн 5000 хүнийг хооллосон үзэгдэлд заасан хоёр өөр зарчимтай холбоотой. Суралцагчдын хэрэгцээ шаардлагыг бодолцож үзээд, суралцагчдын хувьд нэг зарчмыг ангиараа судлах эсвэл сонгосон зарчмыг бие даан эсвэл жижиг бүлгээр судлахын аль нь илүү үр дүнтэй болохыг тодорхойл. Жишээ тус бүртэй холбогдох, санал болгосон суралцах үйл ажиллагаануудыг тус тусад нь салга.

Дараах хоёр жишээг уншаад, энэ хичээлийг судлах зуураа төвлөрөхийг хүсэж буй нэг жишээгээ сонго. Рожерт эсвэл Клэйрт туслахын тулд юу гэж хэлэх байснаа эргэцүүлэн бод.

  1. Таны найз Рожер золгүй тохиолдлоор саяхан өөд болсон үеэлтэйгээ маш дотно байжээ. Таныг Рожер дээр очихоор оролдох бүрд тэр ганцаараа байхыг хүсэж байна гэж хэлдэг байв. Таныг олон дахин оролдсоны дараа тэр эцэст нь таныг ирэхийг зөвшөөрсөн. Тэр сэтгэлээ нээж эхлэхдээ, “Надад маш хэцүү байна. Би яаж энэ байдлыг даван туулах вэ?” гэж хэлжээ.

  2. Таны найз Клэйр Залуу эмэгтэйчүүдийн ангийнхаа ерөнхийлөгч болохоор дуудагдсан байна. Тэр угаасаа маш завгүй бөгөөд ангийнх нь өөр залуу эмэгтэйчүүд илүү нийтэч тул илүү сайн ажиллаж чадна гэж бодож байлаа. Клэйр өөрийнхөө асуудлыг тантай хуваалцаж, “Би үүнийг хийж чадна гэдэгтээ итгэлгүй байна” гэж хэлжээ.

Энэ хичээлийн туршид Рожер, Клэйр хоёрынх шиг нөхцөл байдалд орсон хэн нэгэнд тусалж чадах үнэнүүдийг олж мэд. Илүү чухал зүйл нь, эдгээр үнэн танд болон таны хайртай хүмүүст хэрхэн тусалж чадах талаар илчлэхийг Тэнгэрлэг Эцэгээс зүрх сэтгэлдээ гуйн залбирах явдал юм.Есүс 5000 хүнийг хооллож буй түүх эдгээр нөхцөл байдалд бидэнд тусалж чадах зарчмуудыг агуулдаг. Таны сонгосон жишээнд хамаарах хэсгийг судал. Судалсныхаа дараа та олж мэдсэн зүйлсээ хуваалцах ёстой болно.

Color Handouts Icon

Дараах тараах материалыг хэвлээд, тараа. Шаардлагатай бол суралцагчдад суралцахад нь туслах үүднээс ангийг тойрон яваарай.

Helping through difficult times handout
Handout on our Efforts

Жишээ 1: Рожер—Хэцүү цаг үеийг даван туулахад надад юу туслах вэ? ( Матай 14:13–23)

Матай 14:1–12 дээрээс бид Херод Иохан Баптистыг цаазалсан гэдгийг олж мэдсэн. Өөрийн найз болох үеэл нь нас барсныг сонссон Есүст ямар мэдрэмж төрснийг төсөөл.

Аврагчийн хийсэн зүйлийг Матай 14:13–23 -аас судлаад, хэдий бид өөрсдөө хүнд хэцүү цаг үеийг туулж байсан ч бусдад энэрэл нигүүлслээ харуулж, үйлчлэх замаар Есүс Христийн жишээг дагах боломжтой гэсэн зарчмын нотолгоог хайж олон, тэмдэглэ. “Зэлүүд газар” ( 13-р шүлэг) гэдэг нь аглаг газар бөгөөд “хоол хүнс” ( 15-р шүлэг) гэдэг нь “идэж уух зүйлс” гэсэн утгатай болохыг анхаар.

  • Энэ зарчмыг дэмжих юуг та эдгээр шүлгээс олж мэдсэн бэ?

  • Иохан Баптистыг хөнөөснийг мэдсэнийхээ дараа Есүс юу хийсэн бэ?

  • Их Эзэний хувиа үл хичээдэг үйлчлэлийн жишээ бэрхшээл учирсан хэн нэгэнд хэрхэн туслах вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А. Бэднар, бид хэрхэн Христийнхтэй адил зан чанарыг хөгжүүлж болох тухай заасан.

Elder David A. Bednar, Quorum of the Twelve Apostles official portrait. 2020.

Өөрсдөө зовж шаналж байхдаа бусад хүний зовлон шаналлыг олж харах хүч, өлсөж байхдаа бусдын өлсөж байгааг мэдрэх чадвар, өөрсдөө сүнслэг харанхуйд байхдаа бусдын сүнслэг зовлонд туслах, өрөвч энэрэнгүй байх хүч чадал нь бидний зан чанарыг харуулдаг. Бид эгэл чанараараа өөрсдийн асуудал, бэрхшээлд санаа тавьдаг бол харин бусдыг халамжилж, туслах үед бидний жинхэнэ зан чанар харагддаг. …

… Үнэнийг хэлэхэд, бид мөнх бус хүмүүний хувьд өөрсдөд маань хамгийн хурдан, хамгийн хүнд тусдаг зовлон бэрхшээл, сорилтыг туулж буй тэдгээр хүнд гараа сунган, тохиромжтой арга замаар хариу үйлдэл үзүүлэх чадвартай холбоотой сүнслэг бэлгүүдийг хүлээн авахын тулд зөв шударгаар хичээн зүтгэх боломжтой.

Бид зөвхөн өөрсдийн хүч эсвэл шийдэмгий байдлаар ийм чадварыг хүлээн авч чадахгүй. Харин бидэнд “Ариун Мессиагийн сайн үйл мөн нигүүлсэл, мөн ач ивээл” ( 2 Нифай 2:8) хэрэгтэй бөгөөд бид эдгээрээс хамааралтай байдаг.

(Дэвид А.Бэднар, эш татсан Сара Жэйн Вийвэр, “Ахлагч Бэднар 2019 оны номлолын удирдагчдын семинарын үеэр ‘Христийн зан чанар’ гэсэн илтгэл тавьжээ,” Сүмийн мэдээ, 2019 оны 7-р сарын 9)

Олж мэдсэн зүйлээ хуваалцахаар бэлтгэх зуураа бусдад үйлчилснээр олж авсан туршлагынхаа талаар эргэцүүл.

  • Христийн адил үйлчлэх нь бидэнд сорилтуудаа даван туулахад хэрхэн тусална гэж та бодож байна вэ?

Жишээ 2: Клэйр—Би Их Эзэний хүссэн зүйлийг гүйцэтгэхэд хангалттай хэмжээнд хичээн чармайж чадах болов уу? ( Иохан 6:5–14)

Есүс болон Түүний шавь нар үй олон хүн тэднийг чиглэн ирж буйг олж харах үед шавь нар нь хүн бүрийг хооллох хангалттай хоол байхгүй гэж эмээж байлаа.

Иохан 6:5–14 дээрх Есүс 5000 хүнийг хооллож буй түүхийг судлах зуураа, биднийг Аврагчид байгаа бүх зүйлээ өргөхөд Тэр Өөрийнх нь зорилгыг гүйцэлдүүлэх бидний хүчин чармайлтыг арвижуулах болно гэсэн зарчмын нотолгоог хайж олж, тэмдэглэ.

  • Энэ зарчмыг дэмжих юуг та эдгээр шүлгээс олж мэдсэн бэ?

  • Шавь нар эсвэл залуу хүүг өргөх ёстой байсан зүйлээ хэрэгтэй байсан зүйлтэйгээ харьцуулах үед тэднийг юу мэдэрсэн гэж та бодож байна вэ?

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Мишэлл Д. Крэйг эгчийн дараах үгийг унш.

Sister Michelle D. Craig, first counselor, Young Women general presidency. Official Portrait as of October 2018.

Таны авьяас чадвар, бэлгүүд өмнө тань байгаа үүрэг даалгаварт хангалтгүй гэж танд санагдаж байсан уу? Би тэгж мэдэрч байсан. Гэхдээ та бид өөрсдөдөө байгаагаа Христэд өгч чадах ба Тэрээр бидний хүчин чармайлтыг илүү үр дүнтэй болгоно. Хэрэв та Бурханы ач ивээлд найдах юм бол хүмүүний дутагдал, сул талууд байсан ч гэсэн таны өргөл болгох зүйл хангалттай их байх болно.

(Мишэлл Д.Крэйг, “Өөрсдийн бурханлаг байдалд сэтгэл дундуур байх нь,” Ensign, Nov. 2018, 54 эсвэл 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 127)

  • Байгаа зүйлээ Христэд өгөх өөр ямар арга замууд бидэнд байдаг вэ?

  • Есүсийн 5000 хүнийг хооллож буй энэ түүхээс та өгч чадах зүйл нь хангалттай байж чадахгүй байх гэж санаа зовж буй хэн нэгэнд туслах юуг олж мэдсэн бэ?

Олж мэдсэн зүйлээ хуваалцахаар бэлтгэх зуураа Аврагчийн Өөрийнх нь зорилгыг гүйцэлдүүлэх гэсэн хүчин чармайлтыг арвижуулсан ямар жишээг өөрийн эсвэл бусдын амьдралаас олж харсан тухайгаа бод.Есүсийн 5000 хүнийг хооллож буй жишээг өөрийн сонгосон жишээн дээрх найздаа тулгарсан сорилтод туслахад хэрхэн ашиглаж болох талаараа эргэцүүлэн бод.

Дараах зааварчилгааг харуулаад, суралцагчдыг хариултуудаа хамтрагчтайгаа хуваалцахад урих талаар бодож үз.

  • Та тэднийг Есүс Христийн талаар юуг олж мэдэж, мэдрээсэй гэж хүсэж байгаагаа хуваалц.

  • Тэд Их Эзэний жишээг дагаж, Түүний хүч чадалд хандахын тулд юу хийж болохыг тайлбарла.

  • Өөрийн судалсан судар эсвэл эшлэлээс дор хаяж нэг хэллэгийг багтаа.

  • Зааж буй зүйлээ дэмжих хувийн туршлага эсвэл гэрчлэлийг хуваалц.

Бусдад үйлчилснээр эсвэл бидний үнэнч хүчин чармайлтыг арвижуулах Аврагчийн чадвараар дамжуулан олж авсан амар амгалангийн гэрчлэл болон хувийн туршлагаа хуваалцах замаар хичээлийг төгсгөх талаар бодож үз.

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Есүс хэдэн хүнийг хооллосон бэ?

Марк 6:44 -ийн грек эх бичмэл нь “таван мянган хүн” гэдэг нь таван мянган эрэгтэй хүн гэсэн утгатай гэдгийг тодорхой болгож өгсөн байна. Матай 14:21 дээр “эмэгтэйчүүд, хүүхдүүдээс гадна” гэсэн үгсийг нэмснээр үүнийг эндүүрэхээргүй болгосон юм.

(Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [2014], 115)

Өөр нэг тусдаа үзэгдэл дээр Есүс эмэгтэйчүүд, хүүхдүүдээс гадна дөрвөн мянган эрийг хооллосон тухай гардаг. ( Матай 15:32–38 ; Марк 8:1–9 -ийг үзнэ үү.)

Бусдад туслах нь намайг хэрхэн хүчирхэгжүүлдэг вэ?

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б. Айринг ийнхүү өгүүлсэн.

Official Portrait of President Henry B. Eyring taken March 2018.

Бид бусдын зовлонг анзаарч, тэдэнд тусламжийн гараа сунгадаг байх хэрэгтэй. Өөрсдөө хүнд сорилтод байгаа үедээ ийн үйлдэхэд илүү хэцүү боловч өөр нэгэнд жаахан ч болов тусалж, ачааг нь хөнгөлбөл бидний нуруу тэнийж, харанхуйгаас гэрэл мэдэрдэг.

(Хэнри Б.Айринг, “Туршигдаж, батлан харуулж, өнгөлөгдсөн,” Ensign , Nov. 2020, 98 эсвэл 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 105)

Есүс үнэхээр миний хүчин чармайлтыг арвижуулж чадах болов уу?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р. Холланд ийн заасан.

Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Та нарт туслах Христийн чадвар дуусна гэдэгт бүү санаа зов. Түүний ач ивээл хангалттай. Энэ бол 5000 хүнийг тэжээсэн сүнслэг, мөнхийн хичээл юм.

(Jeffrey R. Holland, Trusting Jesus [2003], 73)

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Зөв гэж үзэж буй зүйлээ хийхийн оронд бусдын таашаалд нийцүүлэх гэж оролдох нь харамсахад хүргэх болно

Самбарт энэ гарчигт дурдсан үнэнийг бичих талаар бодож үз. Өсвөр үеийнхэн бусдын таашаалд нийцүүлэх үү, зөв гэж үзэж буй зүйлээ хийх үү гэдгийн аль нэгийг сонгох ёстой болсон нөхцөл байдлуудын тухай бодоход суралцагчдыг урь. Дараа нь суралцагчдыг Марк 6:17–27 -г уншаад, Херод хааны бусдын таашаалд нийцүүлэх гэсэн хүслээсээ болж гаргасан буруу шийдвэрүүдийг хайж олоход урь. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ тайлагнасны дараа, тэдэнд гарчиг дахь үнэнийг илүү сайн ойлгоход туслах дараахтай адил асуултуудыг тавь.

  • Үе тэнгийнхнийхээ сөрөг дарамт шахалтад бууж өгөх нь харамсахад хүргэдэг гэдгийг та хэрхэн үзэж байна вэ?

  • Хэн танд үе тэнгийнхнээсээ ирсэн сөрөг дарамт шахалттай тулгарах үедээ Аврагчийг дагаж чадсан сайн жишээ болж чадсан бэ? Та тэдний жишээгээр дамжуулан юу олж мэдсэн бэ?

  • Буруу гэж мэдэж буй зүйлээ хийх дарамт шахалттай тулгарах үедээ Аврагчид хандаж болох ямар арга замууд бидэнд байдаг вэ?

Талархал биднийг Есүс Христтэй илүү адил болоход туслах болно

Суралцагчдын анхаарлыг Иохан 6:11 рүү хандуул. Есүс талх, загас тарааж өгөхөөсөө өмнө талархал өргөсөн болохыг олж харахад тэдэнд тусал. Суралцагчдыг дараах үгийг 11-р шүлгийн ойролцоо эсвэл судлах тэмдэглэл дээрээ бичиж тэмдэглэхэд урих талаар бодож үз.

“Талархал бол Христийнхтэй адил бүх зан чанарын хурдасгуур юм!”

(Дийтр Ф.Угдорф, “Ямар ч нөхцөл байдалд талархалтай байх нь,” Ensign эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 93)

  • Аврагчийн жишээ талархлын талаар танд юу заадаг вэ?

  • Талархал таныг Христийнхтэй адил бусад зан чанарыг олж авахад хэрхэн хүргэж чадна гэж та бодож байна вэ?

Христийнхтэй адил энэрэл нигүүлслийг үзүүлж, золиос гаргах нь

Дараах үнэнүүдийг илэрхийлэхийн тулд тэдгээр видео бичлэгийг ашиглах талаар бодож үз.

Бид өөрсдөө хүнд хэцүү цаг үеийг туулж байсан ч гэсэн бусдад энэрэл нигүүлслээ харуулж, үйлчлэх замаар Есүс Христийн жишээг дагах боломжтой.

3:14

Биднийг байгаа бүхнээ Аврагчид өргөх үед Тэрээр Өөрийнхөө зорилгыг гүйцэлдүүлэхийн тулд бидний өргөлийг арвижуулах болно.

63:59