Семинар
Матай 21:12–16


Матай 21:12–16

Есүс ариун сүмийг цэвэрлэв

Jesus turning over a table of a money changer in the temple. Outtakes include images of Christ alone and with the crowd of merchants and buyers fleeing, people buying goods, and people looking.

Есүс амьдралынхаа сүүлчийн долоо хоногт Иерусалимд байх үедээ ариун сүмийг хоёр дахь удаагаа цэвэрлэсэн бөгөөд Өөр дээр нь ирсэн хүмүүсийг эдгээжээ. Энэ хичээл танд ариун сүмийг Аврагчийн хайрыг мэдэрч, Түүнд итгэх итгэлээ бэхжүүлэх ариун газар гэж хандах хүслээ нэмэгдүүлэхэд тусална.

Суралцагчдад үүргээ биелүүлэхэд нь туслах. Та энэ хичээлд бэлтгэхдээ суралцагчдынхаа суралцах үйл явцад гүйцэтгэх үүрэгт төвлөрөөрэй. Та “Би өнөөдрийн хичээлээр юу хийх вэ?” эсвэл “Би суралцагчдадаа юу заах вэ?” гэж асуухаасаа илүү “Суралцагчид Аврагч руу ойртож очихын тулд юу хийж болох вэ?” мөн “Суралцагчид Ариун Сүнсээр хичээл заалгуулахаар Түүнийг урихын тулд өнөөдрийн хичээл дээр юу хийх вэ?” зэрэг асуултуудыг өөртөө тавьж болно.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг ариун сүмд хэзээ хамгийн сүүлд зочилсон талаараа эргэцүүлэн бодоход урь. Хэрэв тэд хэзээ ч ариун сүмд очиж байгаагүй бол тэднийг ариун сүмд очиход ямар байна гэж бодож байгаа талаараа эргэцүүлэхэд урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Есүс ариун сүмийг цэвэрлэв

Ёслолын үеэр “Би ариун сүм харах дуртай” (Хүүхдийн дууны ном, 99) зэрэг ариун сүмийн тухай дуу дуулах талаар бодож үз. Таны амьдардаг хэсэгт байдаг ариун сүмийн зургийг харуулаад, суралцагчдыг уг ариун сүмийн талаарх мэдрэмжээ хуваалцахад урих талаар бодож үз. Ариун сүмийн зургуудыгtemples.ChurchofJesusChrist.org дээрээс олох боломжтой.

Есүс Алгасал баярыг тэмдэглэхээр Иерусалим руу явсан бөгөөд ариун сүмд зочилжээ. Иерусалимд ирсэн сүсэгтнүүд өөрсдийнхөө төлөө золиос болгон өргөх амьтдыг худалдан авахын тулд ариун сүмд ашиглах боломжтой мөнгөн тэмдэгтээр өөрсдийн мөнгийг солих хэрэгтэй байсан байна. Хэдийгээр энэхүү үйлдэл зайлшгүй шаардлагатай бөгөөд сайн зорилгоор үйлчилж байсан ч үүнийг ариун сүм дээр зохицуулах нь хүндэтгэлгүй хэрэг байв. Есүс хоёр өөр тохиолдлын үеэр ариун сүм дээр ажигласан зүйлдээ хариу үзүүлжээ. Нэг нь Өөрийн тохинууллын эхэн үед ( Иохан 2:13–16 -г үзнэ үү), нөгөө нь Өөрийн амьдралын сүүлчийн долоо хоногийн турш ( Матай 21:12–13 -ыг үзнэ үү) юм.

Дараах судрын хэсгүүдийн нэгийг эсвэл хоёуланг уншаад, Аврагч ариун сүм дээр харсан зүйлдээ хэрхэн хариу үйлдэл үзүүлсэн болохыг олж мэд. Та мөн ChurchofJesusChrist.org дээрээс “Есүс ариун сүмийг цэвэрлэв” (1:54) видеог үзэж болно. Энэхүү видеонд Иохан 2 дээрх үйл явдлыг харуулдаг.

Cordoba Argentina Temple celestial room
  • Та эдгээр хоёр хүүрнэлээс, Аврагчийн ариун сүмийн тухай юу гэж бодож буй талаар юу олж мэдсэн бэ?

  • Та Аврагч ариун сүмд болж байсан зүйлсэд яагаад ийм аргаар хариу үйлдэл үзүүлсэн гэж бодож байна вэ?

  • Та Аврагчийн ариун сүмд хэлсэн үг, хийсэн үйлдлээс ямар үнэнийг олж мэдсэн бэ?

Суралцагчдыг өөрсдийн тодорхойлсон нэг үнэнийг самбар дээр бичихэд урь. Тэд Ариун сүм бол Бурханы өргөө бөгөөд ариун газар юм гэсэнтэй төстэй үнэнийг тодорхойлсон байж болох юм.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Их Эзэний өргөөний ариун шинж чанарын талаар ийн заажээ.

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Ариун сүм бол Их Эзэний өргөө юм. Бүх ариун сүмийн ёслол, гэрээний үндэс суурь болох авралын төлөвлөгөөний зүрх нь Есүс Христийн Цагаатгал билээ. Бидний сүмд хийдэг бүх зүйл, үйл ажиллагаа, хичээл бүр Их Эзэн рүү болон Түүний ариун өргөө рүү чиглэдэг

… Бидний Гэтэлгэгч Өөрийн ариун сүмүүдийг гутаагдан доромжлогдохоос хамгаалагдсан байхыг шаарддаг. Түүний ариун нандин өргөөнд ямар ч ариун бус зүйл орох ёсгүй. Гэвч сайн бэлтгэдэг хүн бүрд ариун сүм нээлттэй байдаг.

(Russell M. Nelson, “Personal Preparation for Temple Blessings,” Ensign, May 2001, 32–33)

  • Ерөнхийлөгч Нэлсоны мэдэгдэл ариун сүмийг чиглэсэн Аврагчийн хандлагыг илүү сайн ойлгоход бидэнд хэрхэн туслах вэ?

  • Их Эзэн яагаад биднээс Өөрийнх нь ариун сүмд зөв зохистой орохыг шаарддаг гэж та боддог вэ?

Ариун сүмийн ариун нандин шинж чанарын талаар хувийн туршлагаа хуваалц. Цөөн суралцагчийг өөрсдийн туршлагыг хуваалцахад урь. Хэт хувийн эсвэл ариун туршлагаа хуваалцахгүй байхыг суралцагчдад сануулаарай.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн дараах мэдэгдлийг уншаад, Их Эзэн танаар юу хийлгэхийг эргэцүүл. Та ChurchofJesusChrist.org дээр байгаа “Үнэтэй бөгөөд гайхамшигт амлалтууд” видеог цагийн код 10:08-аас 11:17 хүртэл үзэх юм уу дараах эшлэлийг уншиж болох юм.

2:3
Elder David A. Bednar, Quorum of the Twelve Apostles official portrait. 2020.

Ариун сүм бол шүтэн бишрэх бүхий л газрууд дотроос хамгийн ариун нь билээ. Ариун сүм үнэндээ Их Эзэний өргөө, Бурханыг шүтэн биширч, Түүний үнэтэй бөгөөд гайхамшигт амлалтуудыг хүлээн авч, дурсан санахад зориулагдсан ариун газар.

… Ариун сүмд шүтэн бишрэх гол зорилго бол ёслолуудад оролцон, гэрээнүүдийн талаар суралцаж, тэдгээрийг хүлээн авч, санан дурсах явдал юм. Бид ариун сүм дотор өөрсдийн байнга очдог газруудад байдгаасаа өөрөөр бодож, үйлдэж, хувцасладаг.

Ариун сүмийн гол зорилго бол бидний харцыг дэлхийн зүйлсээс холдуулан, мөнх байдлын адислалууд өөд чиглүүлэх явдал юм.

(Дэвид А.Бэднар, “Үнэтэй бөгөөд гайхамшигт амлалтууд,” Ensign, Nov. 2017, 92 эсвэл 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 89)

Суралцагчдыг дараах асуултад өгөх өөрсдийн хариултыг эргэцүүлэн, тэр байтугай зарим бодол санаагаа судлах тэмдэглэл дээрээ бичиж тэмдэглэхэд урих талаар бодож үз.

  • Их Эзэн таныг ариун сүмийн ариун шинж чанарын талаарх энэхүү хичээлээр суралцсан зүйлсийнхээ ачаар юуг мэдэж авч, мэдэрч эсвэл хийгээсэй хэмээн хүсэж байгаа гэж та бодож байна вэ?

Есүс сохор, доголон хүнийг эдгээв

Матай 21:14 -ийг уншаад, Аврагч ариун сүмийг хоёр дахь удаагаа цэвэрлэснийхээ дараа юу хийсэн болохыг олж мэд. “Доголон” гэдэг үг нь өрөөл татанхай эсвэл алхахад бэрхшээлтэй байдаг ямар нэг эмгэгтэй хүмүүсийг хэлж байна.

Аврагч ариун сүмийн ойролцоо Өөрийн зарим үнэнч дагалдагчийн бие махбодыг хэрхэн эдгээснийг ажигла.

  • Бид Түүнд итгэх итгэлээ хэрэгжүүлж, ариун сүмийн ажлуудыг хийх замаар өөр ямар төрлийн эдгээлтүүдийг олж авч чадах вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэйл Г.Рэнланд ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцох замаар бидний хүлээн авах боломжтой эдгээлтийн талаар тайлбарлажээ. ChurchofJesusChrist.org дээрх дараах видеог цагийн код 3:49-өөс 4:09 хүртэл үзэх юм уу дараах эшлэлийг унш.

2:3
Official portrait of Elder Dale G. Renlund of the Quorum of the Twelve Apostles, January 2016.

Бид өнөөдөр ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцсоноор бошиглогч, төлөөлөгчдийн амласан “эдгээх” адислалуудаас хүртэх эрхтэй болдог. Эдгээр адислал нь мөнх бус байдалд хамрах хүрээ, онцлог шинж, үр дагаврынхаа улмаас бас үнэхээр гайхамшигтай билээ.

(Дэйл Г.Рэнланд, “Гэр бүлийн түүх, ариун сүмийн ажил: Лацдан холболт ба эдгээлт,” Ensign, May 2018, 47 эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 60)

Ариун сүмд эдгээлт олж авахтай холбоотой хувийн туршлагаа хуваалцах тухай бодож үз.

  • Ариун сүмийг бишрэн шүтэх нь өөрсдийн сүнслэг хийгээд сэтгэлийн шархыг эдгээхэд бидэнд хэрхэн тусалж чадна гэж та бодож байна вэ?

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Матай 21:13. Яагаад Есүс хүмүүсийг ариун сүмийг “дээрэмчдийн үүр” болгосон гэж хэлсэн бэ?

“Дээрэмчдийн үүр” гэх хэллэг нь мөнгө солигчид болон худалдаачид Бурханыг тахин шүтэх, бусдад Бурханыг тахин шүтэхэд нь туслахаас илүүтэй санхүүгийн ашиг олох илүү сонирхолтой байсныг харуулж байна.

Есүс ариун сүмийг цэвэрлэх үедээ ууртай байсан уу?

Ерѳнхийлѳгч Гордон Б.Хинкли (1910–2008) ариун сүмийг цэвэрлэж буй Аврагчийн талаар ийн заажээ. ChurchofJesusChrist.org дээрх дараах видеог цагийн код 11:07-оос 11:35 хүртэл үзэх юм уу дараах эшлэлийг унш.

2:3
Frontal half-length portrait of President Gordon B. Hinckley. President Hinckley’s hands are resting on the back of a chair. The image is the official Church portrait of President Hinckley as of 1995. This was President Hinckley’s last official portrait. President Hinckley died 27 January 2008.

Уур хилэнг зарим нөхцөл байдалд зөвтгөж болно. Судруудад Есүс ариун сүмээс мөнгө солигчдыг хөөж гаргаад, “Миний гэр залбирлын гэр гэж нэрлэгдэх болно гэж бичигдсэн байдаг. Гэтэл та нар түүнийг нь дээрэмчдийн үүр болгож байна” ( Матай 21:13) хэмээн хэлсэн тухай гардаг. Гэсэн хэдий ч үүнийг уурлаж хилэгнэхээс илүү зэмлэсэн маягтай хэлсэн байдаг.

(Gordon B. Hinckley, “Slow to Anger,” Ensign эсвэл Liahona, Nov. 2007, 66)

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Ариун сүмийн виртуал аялал

Ариун сүмийнталаар болон тэнд юу хийж болох талаар илүү ихийг судлахын тулд Италийн Ром ариун сүмийн виртуал аялал болгож энэхүү видеог үзүүл. Энэ үйл ажиллагаа нь хичээлийг эхлүүлэх өөр нэг арга болж болно.

2:3

Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлаар дамжуулан эдгээх

Ариун сүм,бас гэр бүлийн түүхийн зөвлөх ах нэгэн эгчийн гэр бүлийн түүхийн ажилд тусалснаар эдгээлтийн амлагдсан адислалыг хэрхэн олж авсан тухай энэхүү видеог үзүүл. Үүнийг үзүүлсний дараа суралцагчдыг гэр бүлийн гишүүдийнхээ нэрсийг хайж олсон тухайгаа мөн тэдгээр нэрийг ариун сүмд өгсөн туршлагаа хуваалцахад урьж болно.

2:3

Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн Рэйна И.Абурто эгчийн “Miracles of Healing through Temple Ordinances” (Ensign, Sept. 2020 43–47) хэмээх нийтлэлийн хэсгээс хуваалцахыг бодож үз.

Өөрсдийн ариун сүмүүдийг цэвэрлэх

Төлөөлөгч Паул бидний махан биеийг “Ариун Сүнсний сүм”-тэй харьцуулсан байдаг ( 1 Коринт 6:19 -ийг үзнэ үү). Суралцагчид өөрсдийн ариун сүм болох биеийг Иерусалим дахь ариун сүмийг цэвэрлэх үед Есүст төрсөнтэй адил хүндэтгэл бишрэл, хойшлуулшгүй зүйл гэсэн байдалтайгаар хэрхэн цэвэрлэж болох талаараа бодож үзэж болно. Суралцагчид Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимлыг үзээд, илүү ариун болж, Ариун Сүнсний нөхөрлөлийг үргэлжид мэдрэхийн тулд амьдралаасаа юуг хөөн зайлуулах ёстой талаар бодож үзэж болох юм. Түүнчлэн суралцагчдыг “биеэрээ Бурханыг алдаршуулахад” ( 1 Коринт 6:20) туслах Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөрийн нэг хэсэг болгож сүнслэг зорилго тавихад уриалж болно.

Temples.ChurchofJesusChrist.org

Суралцагчдыг ариун сүмийн талаарх өөрсдийн асуултын хариултыг олж авахын тулд энэхүү вэбсайтад зочлоход урь. Энэ үйл ажиллагааг хичээлийг өндөрлүүлэхэд ашиглаж болно. Мөн суралцагчдыг уг вэбсайтад зочлохыг уриалан дэмжиж болох юм. Самбар дээр холбоосыг нь бичихээ мартуузай.