Семинар
Матай 21:1–11; Иохан 12:27–36


Матай 21:1–11; Иохан 12:27–36

Аврагч сүр жавхлантай орж ирсэн нь

Jesus Christ’s triumphal entry into Jerusalem. altered version

Аврагч Иерусалимд сүр жавхлантай орж ирсэн бөгөөд энэ үед хүмүүс Түүнийг “Хосанна” хэмээн хашхиралдаж, магтан дуулж, шүтэн биширч байсан (Матай 21:9-ийг үзнэ үү). Үүний дараа Есүс тэднийг аврах үйл хэргийнхээ талаар хүмүүст заасан. Энэ хичээл нь Есүс Христийн мөнх бус оршихуй дахь сүүлчийн долоо хоногийн талаарх тоймыг багтаах бөгөөд энэ нь биднийг аврах Есүс Христийн үйл хэргийг илүү ихээр хүндэлж, бишрэхэд тань тусална.

Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагыг ашиглах. Суралцагчдад семинараар судрын хэсгүүдийн талаар авч хэлэлцэхийнхээ өмнө гэртээ хичээлээр оноож өгсөн судрын хэсэг, холбогдох Ирээд, Намайг дага эх сурвалжуудыг судалж, авч хэлэлцэх боломж олдож болох юм. Агуулгатай өмнө нь ажиллаж байсан суралцагчдын туршлагад тохируулан хичээлийг өөрчил. Суралцагчдын гэртээ олж авсан туршлага дээр тулгуурлах боломжийг эрэлхийлэх нь семинарын хичээлийг адисалж болох юм.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг хүнд хэцүү нөхцөл байдлаас гарахын тулд хэн нэгнээс тусламж авах хэрэгтэй байсан үеийнхээ талаар ярихад бэлдэж ирэхийг урь. Ийм нөхцөл байдлын жишээг үзье гэвэл “Шударга ёc, хайр, нигүүлсэл хамтдаа” видеоны цагийн код 0:00-5:01 хүртэл үзэж болно. Энэхүү видео нь Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р. Холландын 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үг бөгөөд ChurchofJesusChrist.org дээр байгаа.

2:3

Боломжит суралцах үйл ажиллагаа

Аврагдах хэрэгцээ шаардлага

Суралцагчдыг хичээлийн бэлтгэлээ эргэцүүлэн бодоход урь. Тэд хэн нэгний тусламж хэрэгтэй байсан үеийнхээ тухай эсвэл өөрсдийн таньдаг хэн нэгний талаарх түүхийг хуваалцаж болно.

Хүнд хэцүү нөхцөл байдалд орж, хэн нэгний тусламж эсвэл аврал хэрэгтэй байсан үеэ бод.

  • Яагаад танд тусламж эсвэл аврал хэрэгтэй байсан бэ?

  • Тусламж хүлээн аваагүй байсан бол юу болох байсан бэ?

  • Уг үйл явдал нь танд тусалсан эсвэл таныг аварсан хүний талаарх бодол санаанд хэрхэн нөлөөлсөн бэ?

Бид бүхэнд Есүс Христийн аврах хүч хэрэгтэй. Бид өөрсдөө засаж чадахааргүй алдаа дутагдал гаргаж, нөхөж чадахгүй гарз хохирол үзэн, ганцаараа даван гарч чадахгүй өвчин зовлон, хавчлага дарамт, гай гамшиг, ачаа дарамттай учирч, горьдлого тасарч болно.Танд Есүс Христ хэрэгтэй байгаа хэрэгцээ шаардлагынхаа талаар тунгаан бод. Танд Есүс Христийн аврах хүчийн тусламж юунд хэрэгтэй байгааг судлах тэмдэглэлдээ бич.

Энэ хичээлээр, яагаад Аврагч Есүс Христ биднийг бүх алдаа дутагдал, гарз хохирол, өвчин зовлон, засаж залруулах боломжгүй нөхцөл байдал гэх мэтээс аварч чадах талаар илүү ихийг олж мэдэхийн тулд Ариун Сүнсний өдөөлтийг эрэлхийл.

Есүс Христ сүр жавхлантай орж ирлээ

Аврагчийн сүр жавхлантай орж ирж буй зургийг үзүүлэх талаар бодож үз.

Иерусалим руу сүүлчийн удаа орохынхоо өмнө Есүс шавь нараасаа дудран гэж нэрлэдэг, илжигний төлийг авчрахыг хүсжээ. Шавь нар нь илжиг, дудран дээр дээлүүдээ тохож, Есүсийг дудран дээр мордуулав ( Матай 21:1–7; Иохан 12:14–15 -ыг үзнэ үү).

Матай 21:8–11 болон Иохан 12:12–13-ыг уншаад, Есүс Христийг Иерусалим руу орж ирэхэд хүмүүс хэрхэн хандсаныг олж мэд. Уншиж байхдаа өөрийгөө тэнд байгаагаар төсөөл.

Олон хүн “Хосанна” хэмээн хашхирсан ба энэ нь “‘биднийг аварна уу’ гэсэн утгатай еврей үг бөгөөд магтаал, залбиралд хэрэглэгддэг” (Судруудын удирдамж, “Хосанна,” scriptures.ChurchofJesusChrist.org).

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р. Макконки (1915–1985) Аврагчийг Иерусалим руу орж ирэх үед хүмүүсийн үзүүлсэн хариу үйлдлийн утгыг ийн тайлбарласан.

Head and shoulders portrait of Elder Bruce R. McConkie.

Зөвхөн хаад, байлдан дагуулагчдыг л үүн шиг ер бусын хүндэтгэл үзүүлэн хүлээж авдаг байжээ. … Баяр хөөр болсон дагалдагчид нь аврал, чөлөөлөлтийн төлөө уухай хашхиран, ялалтын бэлгэдэл болгон далдуу модны мөчрийг Их Эзэний зам дээр дэвсэж байсныг бид харж байна. Энэхүү сэтгэл догдлом үйл явдал нь ирээдүйд “цагаан дээл өмссөн, гартаа далдуу модны найлзуур барьсан” “үй олон хүн” цуглан, “сэнтийн өмнө болон Хурганы өмнө зогсон” чанга дуугаар “Аврал бол сэнтийд залрагч бидний Бурханд ба Хурганд байдаг” хэмээн хашхирахыг зөгнөсөн юм. ( Илч. 7:9–10 .)

(Doctrinal New Testament Commentary [1965], 1:578)

  • Аврагчийг Иерусалимд сүр жавхлантай орж ирэхэд та тэнд байсан бол юу хэлж, хийж бас мэдрэх байсан бэ? Яагаад?

  • Танд хэзээ Есүс Христэд хандан “Хосанна” гэж (чин сэтгэлээсээ магтаал, талархлаа илэрхийлж) хашхирмаар санагдсан бэ?

  • Одоо та ямар учраас Аврагчид хандан “Хосанна” гэж хашхирах вэ? Мөн ирээдүйд?

Боломжтой бол суралцагчидтай Хосанна хашхираанд оролцсон байж болох үеийнх нь талаар ярилц. Жишээлбэл, тэд ариун сүмийг онцгойлон адислах ёслолын үеэр ийн оролцсон байж болно.

Есүсийг залуу илжиг унаад, Иерусалим руу орж ирэх үед олон хүн энэ үйл явдлыг Тэрээр Өөрийгөө амлагдсан Мессиа төдийгүй мөн Израилын амлагдсан Хаан болохоо олон нийтэд тунхаглаж байна гэж үзсэн. Олон хүн үүнийг Зехариа 9:9 -д цэдэглэгдсэн судрын бошиглолуудын биелэл хэмээн харжээ.

Олон хүн Мессиа бол Ромын боолчлолоос тэднийг аврах цэргийн агуу удирдагч хэмээн бодож байв. Тэд Аврагчийн аврах үйл хэргийг буруу ойлгосон байлаа.

  • Тэнгэрлэг Эцэг биднийг юунаас аврахаар Есүс Христийг илгээсэн бэ?

Аврагчийн зорилго ба үйл хэрэг

Аврагчийг сүр жавхлантай орж ирсний дараа, Алгасал баярыг үзэхээр Иерусалимд ирсэн “хэдэн грек” хүн Түүнтэй уулзахыг хүсжээ ( Иохан 12:20–21 -ийг үзнэ үү). Есүс тэдний хүсэлтийг дуулаад, Өөрийнх нь зовлон зүдүүр, үхэл, мөн Амилалт ойртож байгаа тухай заасан. Тэрээр Иерусалимд өрнөх сүүлчийн эдгээр үйл явдал ба удахгүй болох Цовдлол нь дэлхийд ирэх болсон Өөрийнх нь зорилго байсныг тайлбарлажээ ( Иохан 12:23–33 -ыг үзнэ үү).

Иохан 12:27–28, 32–33 -ыг уншаад, Есүс Өөрийнх зорилго, үйл хэрэг юу байсан хэмээн хэлснийг олж мэд. (Тэнгэрээс гарсан дуу бол Есүс Христ Цагаатгалаа гүйцэлдүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн Тэнгэрлэг Эцэгийн дуу хоолой байсан гэдгийг анхаарна уу.)

  • Есүс Өөрийнхөө зорилго, үйл хэргийн талаар юу заасан бэ?

  • Есүс Христэд итгэх Тэнгэрлэг Эцэгийн итгэл таныг аврах Аврагчийн чадвар, ийн үйлдэхэд бэлэн байдагт итгэх итгэлийг тань хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Иохан 12:27–28, 32–33 -т заасан Аврагчийн сургаалыг Есүс Христ бид бүгдийг Өөртөө татахын тулд Цагаатгалаа гүйцэлдүүлсэн хэмээн тоймлож болно.

Аврагч яг энэ үнэнийг 3 Нифай 27:13–15 -д гэрчилсэн. Судрын энэ хэсгийг уншаад, эдгээр шүлэг энэ үнэний талаарх ойлголтыг тань хэрхэн өргөжүүлж байгааг олж мэд. Та судрын энэ хэсгийг Иохан 12:32 -той холбож эсвэл холбогдох эшлэл болгож болох юм.

Аврагчийн амьдралын сүүлчийн долоо хоногт тохиолдсон үйл явдлын тойм

Аврагчийн мөнх бус амьдралын сүүлчийн долоо хоногт болсон хэд хэдэн үйл явдал биднийг Өөр лүүгээ татах замаар аврах гэсэн Түүний үйл хэрэг, зорилгод нэн чухал ач холбогдолтой байв.

Дараах мэдээллийн график нь эдгээр үйл явдлыг илүү сайн ойлгоход танд тусална.

New Testament Seminary Teacher Manaul - 2023

Color Handouts Icon

Суралцагчдад мэдээллийн графикийн хуулбарыг өгөх юм уу үзүүл.

Суралцагчдын хэрэгцээ шаардлагаас хамааран мэдээллийн графикийн оронд эсвэл үүн дээр нэмж “Нэмэлт суралцах үйл ажиллагаа” хэсэгт байгаа зарим санааг ашиглах нь тус болж болох юм.

Мэдээллийн графикийг үзнэ үү. Дүрсэлсэн үйл явдлын талаар илүү сайн мэдэж авахын тулд зарим судрын хэсгийг унш. Тухайн үйл явдал Есүс Христийн аврах үйл хэрэгт хэрхэн хувь нэмэр оруулсан талаар бод. Мөн энэхүү сүүлчийн долоо хоногт хийж, зааж сургасан зүйлсийн ачаар Тэр танд хэрхэн тусалж мөн таныг аварч болохыг тунгаан бод.

Эдгээр үйл явдлын талаарх асуултаа судлах тэмдэглэлдээ бичээд, аль үйл явдлын талаар, яагаад илүү их мэдэхийг хүсэж байгаагаа бичиж тэмдэглэ.

  • Эдгээр үйл явдлын дотроос алиных нь талаар та асуумаар байна вэ?

  • Та алиных нь талаар илүү их судлахыг хүсэж байна вэ? Яагаад?

  • Эдгээр үйл явдлын талаар илүү ихийг сурч мэдэх нь хэрхэн Есүс Христийн биднийг аврах чадвар, хүслийг илүү сайн ойлгоход тусалж болох вэ?

Суралцагчдыг дээрх асуултуудад өгсөн хариултаа хуваалцахад урь. Тэдний хуваалцсан хариултыг бичээд, дараа дараагийн хичээлийг удирдан чиглүүлэхэд ашиглах арга замыг ол.

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Сүр жавхлантай орж ирэх гэдэг нь иудейчүүдийн хувьд ямар утга агуулгатай байсан бэ, мөн энэ нь бидний хувьд ямар утга агуулгатай вэ?

Аврагч Алгасал баярын үеэр Иерусалим руу сүр жавхлантай орж ирсэн явдал Зехариа 9:9–10 -т цэдэглэсэн бошиглолыг шууд утгаар нь гүйцэлдүүлсэн бөгөөд Есүс бол амлагдсан Мессиа, Израилын Хаан болохыг ард олонд тунхагласан юм. Эрт цагт илжиг нь иудейчүүдийн хааны удмын сурвалжит гарал үүслийн бэлгэдэл байжээ. Эртний Израилын хаант засаглалын үед, Саул хааныг хаан ширээнд заларсны дараа, иудейчүүд жил бүр хааныг Иерусалим руу илжиг унан орж ирж буйг харуулсан зан үйлийг үйлддэг байжээ. Илжиг унасан хүн хотын зүүн талаас Иерусалим руу орж ирээд, ариун сүм рүү очдог байжээ. Эдгээр ёслол нь Мессиа Өөрийн хүмүүс рүү мөн ийм байдлаар ирэх цагийг зөгнөдөг байв. Тиймээс Иерусалим хот Алгасал баярыг тэмдэглэж буй иудейчүүдээр дүүрсэн байсан тэр үед Есүс Өөрийгөө Мессиа, Израилын Хаан гэдгээ илтгэн харуулсаар Иерусалимд орж ирсэн. Илжиг унасан явдал нь мөн Есүс тулааны морь унасан байлдан дагуулагч биш, харин амар амгаланг сахиулагч, “даруухан” Аврагч болохоор ирснийг харуулсан ( Зехариа 9:9–10 -ыг үзнэ үү).

Хоёр дахь удаа ирэхдээ Есүс дэлхийд агуу их хүч, алдар суутай эргэн ирэх болно. Өөрийн алдар сууны бэлгэ тэмдэг болгон Тэрээр Иерусалим руу унаж ирсэн илжигнийхээ оронд “цагаан морь” унаж ирэх болно ( Илчлэл 19:11–16 -г үзнэ үү). Тэрээр мөн “эздийн Эзэн, хаадын Хаан” болж захирахаар ирнэ ( Илчлэл 17:14 -ийг мөн Илчлэл 19:16 -г үзнэ үү).

Сүр жавхлантай орж ирэхдээ далдуу модны навчийг ашигласан явдлаас бид юу олж мэдэж болох вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Гэррит В. Гонг ийн заасан.

Official Portrait of Gerrit W. Gong. Photographed in 2018.

Христийг Иерусалим руу сүр жавхлантай орж ирэхэд, “үй олон … далдуу модны мөчир барьж, Түүнийг угтахаар гарч” байсан тул далдуу мод нь Их Эзэнд баяр баяслаа илэрхийлдэг байсан уламжлалт бэлгэдэл юм [ Иохан 12:12–13 ; түүнчлэн Матай 21:8–9 ; Марк 11:8–10 -ыг үзнэ үү]. … Илчлэл номд, Бурханыг болон Хургыг магтсан хүмүүс “цагаан дээл өмссөн, гартаа далдуу модны найлзуур барьсан” байжээ [ Илчлэл 7:9 ]. Көртландын ариун сүмийг онцгойлон адислах залбиралд “зөв шударга ёсны орхимжууд” ба “алдар суугийн титмийн” хамт далдуу модны найлзуурыг дурдсан байдаг [ Сургаал ба Гэрээ 109:76 -г үзнэ үү]. …

(Гэррит В.Гонг, “Хосанна, Халлелуяа—Амьд Есүс Христ: Сэргээлт, Христийн амилсны баярын утга учир,” Ensign, May 2020, 53 эсвэл 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 64)

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Easter.ComeuntoChrist.org үйл ажиллагаа

Суралцагчдыг асуултынхаа хариултыг хайхдаа эсвэл Есүс Христийн мөнх бус амьдралын сүүлчийн долоо хоногт болсон үйл явдлуудаас илүү ихийг сурч мэдэхийг хүсэж байгаа үйл явдлыг судлахдаа Easter.ComeuntoChrist.org дээрх судар, материалуудыг ашиглахад урь. Энэ үйл явдал Есүс Христийн тухай юу заадаг мөн энэ нь биднийг аврах Түүний үйл хэрэгт хэрхэн хувь нэмэр оруулсан болохыг тайлбарлахад тэднийг урь.

Бас Аврагчийн мөнх бус амьдралын төгсгөлд болж өнгөрсөн зарим үйл явдлыг дүрслэн харуулсан дараах видеонуудаас нэгийг эсвэл хэд хэдийг үзэж болно.

“To This End Was I Born” (цагийн код 2:13-аас 4:29 хүртэл үзнэ үү)

4:35

“Миний хаанчлал бол энэ ертөнцийнх биш” (5:23)

5:23

“Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул” (цагийн код 1:56-аас 4:48 хүртэл)

5:23

Иерусалимаар цахимаар аялах

Бригам Янгийн Их Сургууль нь хүмүүсийг Иерусалим хотоор цахимаар аялж, дурсгалт газруудыг Аврагчийн амьдарч байсан цаг үед байснаар нь харах боломжийг олгодог аппликэйшн зохиосон. Суралцагчдад уг аппликэйшныг татаж аваад, үүнийг энэ хичээлийн мэдээллийн графикийн оронд ашиглах боломж олгох талаар бодож үз. Түүнчлэн уг аппликэйшныг эртний Иерусалимд өрнөсөн үйл явдлуудыг ургуулан бодож, тэдгээрийн талаар илүү сайн ойлголттой болоход суралцагчдад туслах зорилгоор бусад хичээлд ашиглаж болно. Уг аппликэйшныг татаж авах зааврыг https://virtualscriptures.org/virtual-new-testament/ дээрээс олох боломжтой.

Зурагтай үйл ажиллагаа

Дараах зургуудыг он дарааллыг нь сольж тавиад, судрууд ба мэдээллийн графикийг ашиглан зургуудыг зөв он дарааллаар нь тавихад суралцагчдыг урь. Дараа нь хичээлийн сүүлийн гурван асуултад хариулахад суралцагчдыг урь.

Jesus is riding a colt into Jerusalem through a great multitude of people holding tree branches. Outtakes include Jesus barely seen in a throng of people, images of the crowd, some small children, and Jesus walking through the crowd.
Jesus turning over a table of a money changer in the temple. Outtakes include images of Christ alone and with the crowd of merchants and buyers fleeing, people buying goods, and people looking.
Jesus giving the sop to Judas Iscariot. Outtakes include just Jesus, all the disciples seated, Jesus passing the cup of wine, Jesus holding the bread, a servant woman bring a jar, Judas Iscariot eating the sop, Jesus taking a piece of bread wrapped in cloth, and Jesus raising a glass of wine.
Christ kneeling in Gethsemane. Outtakes include the back of the savior shown kneeling in the tall grass, close-up of his face looking afraid, in a distance with blood on his face and hands near a river, an angel comforting him, profile portrait, and a glowing angel coming toward Christ who is huddled on the ground.
Jesus is on the cross between two malefactors, there is a crowd below that are watching. Outtakes include a sponge on a stick lifted up to Jesus by a Roman soldier, different views of the three me on the crosses, soldiers gambling and parting his clothes, Jesus walking wearing crown of thorns and covered in blood, and Caiaphas.
Mary Magdalene encountering the resurrected Christ.