Матай 21–23; Марк 11; Лук 19–20; Иохан 12
Тойм
Есүс Христ Өөрийн мөнх бус амьдрал дахь тохинууллын сүүлчийн долоо хоногоо эхлүүлэхээр Иерусалимд сүр жавхлантай орж ирсэн. Аврагч ариун сүмийг цэвэрлээд, ариун сүмд Өөр дээр нь ирсэн хүмүүсийг эдгээжээ. Тэр агуу хоёр зарлигийг заасан бөгөөд хуулийн багш нар болон фарисайчуудыг хоёр нүүртэй хэмээн буруушаав.
Заахад бэлд
Дараах мэдээлэл хичээл тус бүрд урьдчилан бэлдэх шаардлагатай зүйлсийн санааг багш нарт өгнө.
Матай 21:1–11; Иохан 12:27–36
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Есүс Христэд болон биднийг аврах гэсэн Түүний номлолд агуу хүндлэл, бишрэлийг мэдрэхэд суралцагчдад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг хүнд нөхцөл байдлаас гарахад нь хэн нэгний тусламж хэрэгтэй болсон үеийнхээ талаар хуваалцах бэлтгэлтэй ирэхэд урь. Ийм төрлийн нөхцөл байдлын жишээг олж харахын тулд тэд ChurchofJesusChrist.org дээрх “Шударга ёс, хайр ба нигүүлсэл, уулзах газар” зэрэг видеог цагийн код 0:00-оос 5:01 хүртэл үзэж болно.
-
Үзүүлэх агуулга: Энэ хичээлд багтсан мэдээллийн график; Аврагчийн амьдралын эцсийн үйл явдлуудын зургууд
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Мэдээллийн графикийг харуулахын тулд дэлгэц хуваалцах онцлогийг ашиглах талаар бодож үз. Суралцагчид дараа нь хариулт авахыг хүссэн асуултуудаа эсвэл илүү ихийг судлах сонирхолтой байгаа зүйлсээ хуваалцахын тулд чаат ашиглаж болно.
Матай 21:12–16
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад ариун сүмийг ариун газар гэж хандан, ариун сүмийн ажлыг гүйцэтгэх замаар Аврагчийн эдгээгч хүчийг хүртэх хүслээ нэмэгдүүлэхэд тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг ариун сүмд хэзээ хамгийн сүүлд зочилсон талаараа эргэцүүлэхэд урь. Хэрэв тэд хэзээ ч ариун сүмд очиж байгаагүй бол ариун сүмд очиход ямар байх талаар эргэцүүлэхэд урь.
-
Үзүүлэх агуулга: Ариун сүм доторх янз бүрийн өрөөний зураг бүхий ариун сүмийн зургууд
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Ариун сүм доторх янз бүрийн өрөөний зураг, ерөнхийлөгч Нэлсон, ахлагч Рэнланд нарын эшлэлүүд, ангиараа ярилцахад зориулсан цөөн асуултыг багтаасан илтгэл бэлтгэх талаар бодож үз.
Матай 22:34–40
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь хоёр агуу зарлигийг хэрхэн дагаж амьдрах талаар ойлгоход суралцагчдад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Бурханыг болон бусдыг жинхэнээсээ хайрладаг болохоо харуулсан өөрсдийн таньдаг хэн нэгний талаар хуваалцах бэлтгэлтэй ирэхэд урь.
-
Видео: ChurchofJesusChrist.org дээр байгаа “Сүнслэг хуй салхинууд” (цагийн код 15:54; 7:40-өөс 9:13 хүртэл үзнэ үү).
-
Хувийн жишээ ба туршлагууд: Бурханыг мөн хөршөө хайрладаг болохоо үг, үйлдлээрээ харуулдаг бусад хүний жишээг болон хувийн туршлагаа хуваалцахад бэлд.
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Бурханыг болон бусдыг хайрладаг болохоо харуулсан хүний талаар бодоход суралцагчдыг урих талаар бодож үз. Боломжтой бол суралцагчдыг тухайн хүнтэй Бурханд болон бусдад хайраа хэрхэн харуулсан талаар нь ярилцахад урь. Суралцагчдыг хуваалцах бэлтгэлтэйгээр ангид ирүүл.
Төгс эзэмших сургаал: Матай 22:36–39
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Бурханыг хайрлах, хөршөө хайрлах гэсэн хоёр зарлигийг хоёуланг хэрхэн дагах талаар ойлгохын тулд сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг болон энэ хэсэгт заасан номлолыг ашиглах дадлага хийхэд тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг хэн нэгнээр асуулгаж эсвэл Doctrinal Mastery аппликэйшныг ашиглах замаар төгс эзэмших сургаалын эшлэл ба судрын түлхүүр үг хэллэгийг дахин давтахад урь. Мөн суралцагчдыг хоёр агуу зарлигийг дагахын тулд өөрсдийн төлөвлөгөөний дагуу үйлдэхэд урьж болно.
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээлийн дадлага хийх ажиллагааны үеэр суралцагчдад зориулан цагаан самбар онцлогийг ашиглах болон дэлгэц хуваалцах боломжтой болго. Суралцагчдыг жижиг өрөө бүхий бүлгүүдэд байрлуулаад, удирдагч томил. Удирдагч нь цагаан самбарын онцлогоо бүлгийнхэнтэйгээ хуваалцаж болох ба бүлэг нь жишээ бодож олоод, бодол санаагаа хичээлийн туршид цагаан самбар дээр бичих боломжтой. Бүлгийн удирдагч тус бүр өөрсдийн бүлгийн цагаан самбарын эцсийн үр дүнгийн дэлгэцийн агшны зургийг хуваалцаж, бүлгийнхнийхээ бичсэн зүйлсийг товч тайлбарлаж болно.
Матай 23
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад Есүс Христийн даруухан дагалдагч болж, хоёр нүүр гаргахаас зайлсхийхэд тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг бусдад үйлчлэх үедээ Аврагчийг чин сэтгэлээсээ, цэвэр ариун зорилгоор дагахыг оролддог хүмүүсийн талаар бодоход урь.
-
Үзүүлэх агуулга: Сахиус зүүсэн иудей хүний зураг
-
Видео: “Сахиуснууд” (1:05), ChurchofJesusChrist.org дээр байгаа
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдын хичээлийн туршид тодорхойлсон зарчмуудыг жагсаахын тулд цагаан самбарын онцлогийг ашигла. Суралцагчдад эдгээр зарчмын аль нэгээр нь илтгэл тавих цаг гаргаж өг. Тэднийг бичиж байх үед ард нь хөгжим тоглуулах талаар бодож үз. Тэднийг илтгэлээ тавьж дууссаны дараа ангийнхантайгаа зарим санаа бодлоо сайн дураараа хуваалцах суралцагчдыг урь.