Бүлэг 13
Есүс нифайчуудад Их Эзэний залбирлыг заав—Тэд тэнгэрт эрдэнэс хураах ёстой—Арван хоёр шавь тохинуулалдаа эд зүйлсийн тухайд санаа зовохгүй байхаар зарлигдуулав—Матай 6-тай харьцуул. Ойролцоогоор МЭ 34 он.
1 Үнэнээр, үнэнээр, би хэлнэ, та нар ядууд өглөг үйлдээсэй хэмээнэ би; харин хүмүүст харагдахын тулд тэдний өмнө өглөгөө үйлдэхгүй байхад анхаар; эс бөгөөс тэнгэр дэх Эцэгээс тань та нарт шагнал үгүй бөлгөө.
2 Тиймийн тул, хоёр нүүртнүүд хүмүүсийн алдар нэрийг олж болохын тулд, синагогт мөн гудамжинд тэдний үйлддэг шиг, та нар өглөг үйлдэхдээ өөрсдийнхөө өмнө бүрээ бүү тат. Үнэнээр би та нарт хэлнэ, тэд шагналаа авсан билээ.
3 Харин та нар өглөгүүд үйлдэхдээ баруун гарынхаа юу хийж байгааг зүүн гартаа бүү мэдүүл;
4 Та нарын өглөгүүд нууц байж болохын тулд буюу; мөн нууцаар хардаг Эцэг тань, өөрөө та нарыг илэн далангүй шагнах болно.
5 Мөн та нар залбирахдаа хоёр нүүртнүүд шиг үйлдэх ёсгүй, учир нь тэд хүмүүст харагдаж болохын тулд синагогуудад мөн гудамжны булангуудад зогсон залбирах дуртай. Үнэнээр би та нарт хэлнэ, тэд шагналаа авсан билээ.
6 Харин, та нар залбирахдаа, өрөөндөө орж, мөн хаалгаа хаагаад, нууцад буй Эцэгтээ та нар залбир; мөн нууцаар хардаг Эцэг тань, та нарыг илэн далангүй шагнах болно.
7 Харин та нар залбирахдаа, буруу номтон шиг хоосон давталт бүү хэрэглэ, учир нь тэд ихийг ярьснаар сонсогдох болно хэмээн боддог.
8 Та нар тиймийн тул тэдэнтэй адил бүү бай, учир нь Эцэг тань та нарт юу хэрэгтэй байгааг өөрөөс нь гуйхаас чинь өмнө мэддэг юм.
9 Тиймийн тул та нар энэ маягаар залбир: Тэнгэрт буй Эцэг минь, нэр тань нандигнан хүндлэгдэг.
10 Таны таалал тэнгэрт гүйцэлддэг шигээ дэлхий дээр ч тэгэх болтугай.
11 Мөн бид өртнүүдээ уучилдгийн адил, бидний өрийг өршөөгөөч.
12 Мөн биднийг уруу таталтын зүг бүү дагуулаач, харин биднийг хилэнцээс чөлөөлөөч.
13 Учир нь хаант улс, хүч, мөн алдар суу нь үүрд таных. Амен.
14 Учир нь, хэрэв та нар хүмүүсийн алдаануудыг нь уучлах аваас, тэнгэрлэг Эцэг тань түүнчлэн та нарыг өршөөх болно;
15 Харин хэрэв та нар хүмүүсийн алдаануудыг нь уучлахгүй бол, Эцэг тань ч та нарын алдаануудыг өршөөх нь үгүй.
16 Түүнчлэн, та нар мацаг барихдаа, гунигтай төрхтэй хоёр нүүртнүүд шиг бүү бай, учир нь тэд мацаг барьж байгаа нь хүмүүст харагдаж болохын тулд царайгаа урвайлгадаг. Үнэнээр би та нарт хэлнэ, тэд шагналаа авсан юм.
17 Харин та нар, мацаг барихдаа, толгойдоо тос түрхэж, мөн нүүрээ угаа;
18 Та нар мацаг барьж буйгаа хүмүүст бус, харин нууцад байх Эцэгтээ харуулахын тулд болой; мөн нууцаар хардаг Эцэг тань та нарыг илээр шагнах болно.
19 Өөрсдөдөө газар дэлхий дээр баялаг бүү хураа, тэнд удган эрвээхэй мөн зэв идэж, мөн хулгайч нар эвдэн ороод мөн хулгайлдаг;
20 Харин өөрсдөдөө тэнгэрт баялаг хураа, тэнд удган эрвээхэй мөн зэв идэхгүй, мөн хулгайч нар эвдэн орж бас хулгайлах нь үгүй.
21 Учир нь баялаг тань хаана байна, тэнд зүрх сэтгэл тань түүнчлэн байх болно.
22 Биеийн гэрэл нь нүд ажгуу; тиймийн тул, хэрэв нүд чинь нэгэн чигт үнэнч байх аваас, бүхэл бие чинь гэрлээр дүүрэн байх болно.
23 Харин нүд чинь хилэнцэт аваас бүхэл бие чинь харанхуйгаар дүүрэн байх болно. Тиймийн тул, хэрэв та нарт байх гэрэл нь харанхуй байх аваас, тэрхүү харанхуй нь хэчнээн агуу байх билээ!
24 Хэн ч хоёр эзэнд зэрэг үйлчилж чадахгүй; учир нь тэр нэгийг нь үзэн ядаж мөн нөгөөг нь хайрлах болно, эсвэл тэр нэгэнд нь үнэнч байж мөн нөгөөг нь зэвүүцэх болно. Та нар Бурханд бас Эд хөрөнгөнд зэрэг үйлчилж чадахгүй.
25 Мөн эдүгээ улиран тохиох дор Есүс эдгээр үгийг яриад өөрийн сонгосон арван хоёр тийш харж, мөн тэдэнд хэлэв: Миний ярьсан үгсийг сана. Учир нь болгоогтун, та нар энэ хүмүүст тохинуулахаар миний сонгосон тэд билээ. Тиймийн тул би та нарт хэлнэ, амийнхаа төлөө, та нар юу идэх, эсвээс юу уух вэ; бас биеийнхээ төлөө, юу өмсөх вэ хэмээн бүү санаа зов. Амь нь махнаас чухал, бие нь хувцас хунараас чухал бус уу?
26 Агаар дахь жигүүртнүүдийг болгоогтун, учир нь тэд тариалдаггүй, бас хадаж бас зооринд хураадаггүй; гэсэн ч тэнгэрлэг Эцэг тань тэднийг тэжээдэг. Та нар тэдгээрээс хавьгүй илүү бус уу?
27 Та нарын хэн нь санаа тавьснаараа биеийнхээ өндрийг нэг тохой нэмэгдүүлж чадах билээ?
28 Мөн та нар юуны учир хувцас хунарын төлөө санаа тавьдаг билээ? Талбай дахь сараана цэцгүүд хэрхэн ургадгийг бодож үз; тэд хөдөлмөрлөдөггүй, бас ээрдэг ч үгүй;
29 Мөн гэсэн ч би та нарт хэлнэ, бүр Соломон бүх сүр жавхландаа ч, эдгээрийн нэгэнтэй нь ч адил чимэглэгдсэн байгаагүй юм.
30 Иймийн тул, хэрэв Бурхан, өнөөдөр байгаа мөн маргааш нь зууханд хаягдах талын өвсийг ийн гоёдог бол, хэрэв та нар бага итгэлтэй бус аваас, тэрбээр та нарыг үүнчлэн хувцаслах болно.
31 Тиймийн тул, Бид юу идэх билээ? эсвээс, Бид юу уух билээ? эсвээс, Бид юугаар хувцаслах билээ? хэмээн бүү санаа зов.
32 Учир нь тэнгэрлэг Эцэг тань та нарт эдгээр бүх зүйл хэрэгтэйг мэддэг.
33 Харин та нар эхлээд Бурханы хаант улсыг мөн түүний зөв шударгыг эрэлхийл, мөн эдгээр бүх зүйл та нарт өгөгдөх болно.
34 Тиймийн тул маргаашийн төлөө санаа бүү зов, учир нь маргааш нь өөрөө өөрийнхөө зүйлсэд санаа тавих болно. Тухайн өдрийн хилэнц нь тэр өдөртөө хангалттай билээ.