Судрууд
3 Нифай 25


Бүлэг 25

Хоёр дахь Ирэлтэд, бардамнагчид болон ёс бус тэд тарианы ёзоор адил шатаагдах болно—Тэрхүү агуу бөгөөд аймшигт өдрийн өмнө Елиа эргэж ирэх болно—Малахи 4-тэй харьцуул. Ойролцоогоор МЭ 34 он.

1 Учир нь болгоогтун, зууханд лугаа шатах тийм өдөр ирнэ; мөн бардамнагчид бүгд, тийм ээ, мөн ёс бусыг үйлдэх тэд бүгд, тарианы ёзоор байх болно; мөн ирэх тэр өдөр тэднийг шатаах болно, тэгснээр энэ нь тэдгээрийн үндсийг ч бас мөчрийг нь ч эс үлдээх болно хэмээн Түмний Их Эзэн хэлж байна.

2 Гэвч нэрнээс минь эмээдэг та нарын төлөө, Зөв Шударгын Хүү жигүүртээ эдгээх чадлыг эзэмдэн босох болно; мөн та нар одож мөн хашаанд байгаа тугалууд адил өсөх болно.

3 Мөн та нар ёс бусыг үйлдэгчдийг доош няц гишгэлэх болно; учир нь би үүнийг үйлдэх тэр өдөр тэд хөлийн чинь улан дорх үнс чандруу байх болно хэмээн Түмний Их Эзэн хэлж байна.

4 Миний үйлчлэгч Мосегийн хуулийг санагтун та нар, бүх Израилын төлөө тогтоолууд болоод шүүлтүүдийн хамт түүнд Хоребт миний зарлиг болгосон түүнийг буюу.

5 Болгоогтун, Их Эзэний агуу бөгөөд аймшигт өдөр ирэхийн өмнө би та нарт бошиглогч Елиаг илгээх болно;

6 Мөн намайг ирж мөн дэлхийг зүхлээр цохих вий хэмээн, тэрбээр эцэг өвгөдийн зүрх сэтгэлийг хүүхдүүд рүү нь, мөн хүүхдүүдийнх нь зүрх сэтгэлийг эцэг өвгөд рүү нь хандуулах болно.

Хэвлэх