Судрууд
3 Нифай 30


Бүлэг 30

Хожмын үеийн харийнхан наманчлахаар, Христэд ирэхээр, мөн Израилын угсаатай хамт тоологдохоор зарлиг болгогдов. Ойролцоогоор МЭ 34–35 он.

1 Анхаарагтун, ай харийнхан та нар, та нарын талаар ярихыг надад зарлиг болгосон амьд Бурханы Хүү, Есүс Христийн үгсийг сонсогтун, учир нь болгоогтун, тэрбээр ийн бичихийг надад зарлиг болгов, өгүүлсэн нь:

2 Бүх харийнхан та нар, ёс бус замуудаасаа эргэгтүн; мөн та нар нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авч, мөн Ариун Сүнсээр дүүргэгдэж болохын тулд, та нар Израилын угсааных болох миний хүмүүстэй хамт тоологдож болохын тулд хилэнцэт үйлүүдээсээ, худал хэлэхээ мөн заль мэхүүдээ, садар самуун үйлүүдээ, мөн нууц жигшүүрт хэргүүдээ, хиймэл шүтээн шүтэхээ, мөн аллагуудаа, санваарын байр суурийг урвуулан ашиглахаа, мөн атаа жөтөө, хэрүүл маргаанаа, өөрсдийн бүх ёс бус явдлуудаа мөн жигшүүрт хэргүүдээ наманчлагтун, мөн надад ирж, мөн миний нэрээр баптисм хүртэгтүн.

Хэвлэх