Судрууд
3 Нифай 6


Бүлэг 6

Нифайчууд дэгжив—Бардамнал, эд баялаг, мөн анги давхаргын ялгаа бий болов—Сүмд тэрслэлүүдээс болж хагарал гарав—Сатан хүмүүсийг илэрхий эсэргүүцэлд удирдав—Олон бошиглогч наманчлалыг зарлаж мөн алагдав—Тэдний алуурчид засгийн газрыг эзэлж авахаар хуйвалдав. Ойролцоогоор МЭ 26–30 он.

1 Мөнхүү эдүгээ улиран тохиох дор нифайчуудын ард түмэн хорин зургаадугаар онд, хүн бүр, гэр бүлтэйгээ, бог болон бод малтайгаа, морьд мөн үхэр малтайгаа, мөн тэд эзэмших юу боловч тэр бүх зүйлтэйгээ бүгд өөрсдийн газар нутагт буцаж очив.

2 Мөнхүү улиран тохиох дор тэд бүх нөөц хүнсээ идэж дуусгаагүй байв; тиймийн тул тэд өөрсдийн идээгүй тэр бүгдээ, төрөл бүрийн бүх үр тариагаа, мөн алт, мөнгө мөн бүх үнэт зүйлээ авч, мөн тэд умард мөн өмнөд аль алин дахь өөрсдийн газар нутагтаа, умард зүгийн нутагт мөн өмнө зүгийн нутагт аль алинд нь, мөн эзэмшлүүддээ буцав.

3 Мөн уг нутгийн энх амгаланг сахих гэрээнд орсон тэр, леменчүүд хэвээр үлдэх хүсэлтэй тэдгээр дээрэмчдэд, тэд өөрсдийн хөдөлмөрөөр амь зуух боломжтой байхын тулд, тэдний тооных нь дагуу газар өгөв; мөн тэд бүх нутагт тийн энх амгаланг тогтоосон ажгуу.

4 Мөн тэд дахин дэгжиж мөн агуу болж эхлэв; мөн хорин зургаа болон хорин долоодугаар он улирч одов, мөн уг нутагт агуу дэг журам байв; мөн тэд тэгш эрх мөн шударга ёсны дагуу хуулиудаа тогтоосон байв.

5 Мөн эдүгээ уг ард түмэн зөрчилд унахаас бусдаар бол тэдэнд үргэлжлүүлэн дэгжихэд нь саад болох юу ч бүх нутагт үгүй байв.

6 Мөн эдүгээ уг нутагт энэхүү агуу амар амгаланг тогтоосон нь Гидгиддонай, мөн шүүгч Лаконеус болон удирдагчдаар томилогдсон тэд байв.

7 Мөнхүү улиран тохиох дор олон хот шинээр баригдаж мөн олон хуучин хот засварлагдав.

8 Мөн хотоос хотод, мөн нутгаас нутагт, мөн газраас газарт хүргэх олон дардан зам тавигдаж, мөн олон зам баригдав.

9 Мөн хорин наймдугаар он тийн улиран одож, мөн уг хүмүүс үргэлжийн энх амгаланд байв.

10 Гэвч улиран тохиох дор хорин есдүгээр онд уг хүмүүсийн дунд зарим маргаан байж эхлэв; мөн зарим нь үлэмж агуу баялгийнхаа учир бардамнал болон сагсууралдаа хүртэл, тийм ээ, бүр агуу хавчлагыг үзүүлтлээ хөөрөв;

11 Тодруулбал уг нутагт олон наймаачин, мөн түүнчлэн олон хуульч мөн олон албан хаагч байв.

12 Мөн хүмүүс баялгийнхаа мөн суралцах боломжуудынхаа дагуу давхаргаар ялгагдаж эхлэв; тийм ээ, зарим нь ядуугийнхаа учир мэдлэг муутай байж, мөн бусад зарим нь баялгуудынхаа учир агуу их сургалтыг хүлээн авсан ажгуу.

13 Зарим нь бардамналдаа хөөрч, мөн бусад зарим нь үлэмж даруу байжээ; зарим нь уцаарыг уцаараар хариулж байхад бусад зарим нь уцаар мөн хавчлага бас бүх төрлийн зүдгүүрийг тэвчиж, мөн хараал зүхлээр буцааж хариулалгүй, харин Бурханы өмнө даруу бөгөөд гэмшигч байдалтай байв.

14 Мөн бүх нутагт агуу тэгш бус байдал ийн бий болж, үүний хэрээр сүмд хагарал гарч эхлэв; тийм ээ, үүний хэрээр гучдугаар онд үнэн сүсэг бишрэлд хөрвүүлэгдсэн цөөн хэдэн леменчүүдийн дундаас бусад бүх нутагт сүмд хагарал гарсан байв; мөн тэд нь үүнээс холдохгүй байв, учир нь тэд бат мөн шаргуу, мөн гуйвшгүй, бүхий л хичээнгүй байдлаараа Их Эзэний зарлигуудыг сахихад бэлэн байв.

15 Эдүгээ хүмүүсийн энэхүү алдсын шалтгаан энэ байв—хүмүүсийг бүх төрлийн алдсыг үйлдэхэд өдөөн хатгах, мөн тэднийг бардамналд хөөргөх, хүч чадал, мөн эрх мэдэл, баялаг, мөн дэлхийн хоосон зүйлсийг эрэлхийлэхэд уруу татах агуу хүч Сатанд байв.

16 Мөн Сатан уг хүмүүсийн зүрх сэтгэлийг бүх төрлийн алдсыг үйлдэхэд тийн төөрүүлэн удирдаж байв; тиймийн тул тэд зөвхөн цөөн хэдэн жил амар амгаланг эдэлжээ.

17 Мөн тийн, гучдугаар оны эхэнд—уг хүмүүс удаан хугацааны турш чөтгөрийн уруу таталтуудаар түүний хүссэн зүг тийш удирдан чиглүүлэгдэж, мөн түүний тэднээс хүссэн ямар ч алдсыг үйлдэх байдалд орсон байв—мөн тийн энэхүү гучдугаар оны эхэнд тэд аймшигт ёс бус байдалд байв.

18 Эдүгээ тэд мэдэхгүйдээ нүгэл үйлдсэнгүй, учир нь өөрсдийн талаарх Бурханы тааллыг тэд мэдэж байв, учир нь энэ нь тэдэнд заагдсан байлаа; тиймийн тул тэд Бурханы эсрэг санаатайгаар эсэргүүцсэн ажээ.

19 Мөн эдүгээ энэ нь Лаконеусын хүү Лаконеусын өдрүүдэд тохиов, учир нь Лаконеус эцгийнхээ суудлыг эзэлж мөн хүмүүсийг тэр онд захирсан болой.

20 Мөн тэнгэрээс өдөөгдсөн мөн илгээгдсэн хүмүүс, бүх нутагт ард түмний дунд зогсоод, хүмүүсийн нүглүүд болон алдсуудын тухай зоригтойгоор гэрчилж мөн номлон, мөн Их Эзэний өөрийн хүмүүсийн төлөө хийх гэтэлгэлийн, эсвээс өөрөөр хэлбэл, Христийн амилалтын талаар тэдэнд гэрчилж эхлэв; мөн тэд түүний үхэл болон зовлонгуудын тухай зоригтойгоор гэрчилсэн бөлгөө.

21 Эдүгээ ард түмний олон нь эдгээр зүйлийн тухай гэрчилсэн тэдний учир үлэмж ууртай байв; мөн ууртай байсан тэдний ихэнх нь ерөнхий шүүгчид, мөн дээд пристүүд эсвэл хуульчид асан тэд байв; тийм ээ, хуульчид болох тэд бүгд эдгээр зүйлийг гэрчилсэн тэдэнд уурлаж байв.

22 Эдүгээ уг нутгийн захирагчаар тэдний ял мутарлагдаагүй аваас, хэн нэгнийг үхэлд хүргэн яллах эрх мэдэлтэй ямар ч хуульч, шүүгч бас дээд прист байхгүй байв.

23 Эдүгээ зоригтойгоор гэрчилсэн, Христэд хамаарагдах зүйлсийн тухай гэрчилсэн тэднээс олон нь шүүгчдээр нууцаар баривчлагдаж мөн үхэлд хүргэгдсэн учир, үхлийнх нь дараа болтол тэдний үхлийн тухай мэдэгдэл уг нутгийн захирагчид очоогүй байв.

24 Эдүгээ болгоогтун, уг нутгийн захирагчаас тэд эрх авсан биш л бол хэн нэгнийг үхэлд хүргэх нь уг нутгийн хуулийн эсрэг байв—

25 Тиймийн тул Зарахемла нутагт, уг нутгийн захирагчид, Их Эзэний бошиглогчдыг хууль бусаар үхэлд хүргэн ялласан эдгээр шүүгчдийн эсрэг гомдол ирэв.

26 Эдүгээ улиран тохиох дор тэд баривчлагдаж мөн уг ард түмнээр тогтоогдсон тэрхүү хуулийн дагуу, үйлдсэн гэмт хэрэгтээ шүүгдэхээр шүүгчийн өмнө авчрагдав.

27 Эдүгээ улиран тохиох дор тэдгээр шүүгчид олон найз мөн садан төрөл байв; мөн үлдсэн нь, тийм ээ, бүр бараг бүх хуульч мөн дээд пристүүд өөрсдөө нэгдэн цугларч, мөн хуулийн дагуу шүүгдэх болсон тэдгээр шүүгчийн садан төрлийнхөнтэй нэгдэв.

28 Мөн тэд нэг нэгэнтэйгээ гэрээнд оров, тийм ээ, бүр хуучны тэднээр өгөгдсөн гэрээнд, бүх зөв шударгын эсрэг нэгтгэхээр чөтгөрөөр өгөгдсөн мөн гүйцэтгэгдсэн тэрхүү гэрээнд болой.

29 Тиймийн тул Их Эзэний хүмүүсийн эсрэг тэд хуйвалдаж, мөн тэднийг устгахаар, мөн хуулийн дагуу хэрэгжүүлэгдэх гэж байсан тэр шударга ёсны атгалтаас аллагын гэмтэй тэднийг чөлөөлөхөөр гэрээнд оров.

30 Мөн тэд улс орныхоо хуулийг мөн эрхүүдийг үл ойшоов; мөн уг нутаг цаашид эрх чөлөөт бус, харин хааны харьяат байх ёстой хэмээн тэд захирагчийг устгахаар, мөн уг нутгийн дээр хааныг тогтоохоор нэг нэгэнтэйгээ гэрээ хийв.

Хэвлэх