Судрууд
3 Нифай 9


Бүлэг 9

Харанхуйд, Христийн дуу хоолой олон хүн мөн хотууд өөрсдийнх нь ёс бусын улмаас устгагдсаныг тунхаглав—Тэрбээр түүнчлэн Өөрийн бурханлаг чанарыг тунхаглаж, Мосегийн хууль гүйцэлдсэнийг зарлаж, мөн хүмүүсийг Өөрт нь ирж аврагдахыг урив. Ойролцоогоор МЭ 34 он.

1 Мөнхүү улиран тохиох дор энэ нутгийн бүх гадаргуу дээр, уг газрын бүх оршин суугчдын дунд нэгэн дуу хоолой сонсогдож, чангаар ярьсан нь:

2 Ай халаг, халаг, энэ хүмүүст халаг; тэд наманчлахгүй аваас бүх дэлхийн оршин суугчдад халаг; учир нь, миний хүмүүсийн үзэсгэлэнт хөвгүүд мөн охидын алагдагсдын учир чөтгөр инээж, мөн түүний элч нар баясах ажгуу; мөн тэдний унасан нь алдас мөн жигшүүрт хэргүүдийнх нь учир болой!

3 Болгоогтун, тэр агуу хот Зарахемлаг, мөн оршин суугчдыг нь би түймэрт шатаасан.

4 Мөн болгоогтун, тэр агуу хот Моронайг би тэнгисийн гүнд живүүлж, мөн оршин суугчдыг нь живж үхэх болгосон.

5 Мөн болгоогтун, би тэр агуу хот Моронайхаг, мөн түүний оршин суугчдыг нь, тэдний алдсууд болон жигшүүрт хэргүүдийг өөрийн нүүрнээс далдлан нуухаар, бошиглогчдын болон гэгээнтнүүдийн цус тэдний эсрэг надад хойшид ирэхгүйн тулд газар шороогоор хучсан.

6 Мөн болгоогтун, Гилгал хотыг би булагдах болгож, мөн оршин суугчдыг нь газрын гүнд булшлагдахаар болгосон;

7 Тийм ээ, мөн Онайха хот мөн түүний оршин суугчид, Мокум хот мөн түүний оршин суугчид, мөн Иерусалим хот мөн түүний оршин суугчдыг; мөн тэдний ёс бус болон жигшүүрт хэргүүдийг нүүрнээсээ далдлан нуухын тулд, бошиглогчдын болон гэгээнтнүүдийн цус тэдний эсрэг хойшид надад ирэхгүйн тулд, тэдгээрийн оронд усаар дүүрэхээр болгосон би.

8 Мөн болгоогтун, Гадиандай хот, Гадиомна хот, мөн Иаков хот, Гимгимно хотыг, эдгээр бүгдийг би булагдах болгож, мөн түүний оронд толгод мөн хөндийнүүдийг бий болгосон; мөн тэдний ёс бус болон жигшүүрт хэргүүдийг нүүрнээсээ далдлан нуухын тулд, бошиглогчдын болон гэгээнтнүүдийн цус тэдний эсрэг хойшид надад ирэхгүйн тулд оршин суугчдыг нь газрын гүнд булшилсан би.

9 Мөн болгоогтун, Иаков хааны хүмүүсийн оршин суусан агуу хот Иаковогафыг тэдний нууц аллагууд мөн хуйвалдаануудаас болж, бүх газар дэлхийн бүхий л ёс бусаас илүү байсан тэдний нүглүүд мөн ёс бусынх нь учир түймэрт шатаахаар болгосон би; учир нь миний хүмүүсийн амар амгаланг мөн уг нутгийн засгийн газрыг устгасан нь тэд байсан болой; тиймийн тул, бошиглогчдын болон гэгээнтнүүдийн цус тэдний эсрэг хойшид надад ирэхгүйн тулд, тэднийг нүүрнийхээ өмнөөс устгахаар, тэднийг шатаагдах болгосон би.

10 Мөн болгоогтун, Лемен хот, Жош хот, Гад хот, мөн Кишкумен хотыг, мөн тэдгээрийн оршин суугчдыг, жигшүүрт хэргүүдийнх нь талаар тэдэнд тунхаглуулахаар миний илгээсэн тэднийг чулуугаар шидсэн, мөн бошиглогчдыг зайлуулсан ёс бусынх нь учир түймэрт шатаагдах болгосон би.

11 Мөн тэд бүгдийг зайлуулснаас болж тэдний дунд зөв шударгыг үйлдэгчид үгүй байв, тиймээс тэдний ёс бус болон жигшүүрт хэргүүдийг нүүрнээсээ далдлан нуухын тулд, тэдний дунд миний илгээсэн бошиглогчдын болон гэгээнтнүүдийн цус газраас тэдний эсрэг надад хашхирахгүй байж болохын тулд би доош гал илгээж мөн тэднийг устгасан.

12 Мөн тэдний ёс бус мөн жигшүүрт хэргүүдийнх нь учир энэ нутагт, мөн энэ хүмүүсийн дээр олон агуу устгалыг ирэхээр болгосон би.

13 Ай тэднээс илүү зөв шударга байснаас хэлтрүүлэгдсэн та нар бүгд, би та нарыг эдгээж болохын тулд та нар эдүгээ надад эргэн ирж, мөн нүглүүдээ наманчилж, мөн хөрвүүлэгдэхгүй гэж үү?

14 Тийм ээ, үнэнээр би та нарт хэлнэ, хэрэв та нар надад ирэх аваас мөнх амьдралтай байх болно. Болгоогтун, миний нигүүлслийн мутар та нарын зүг сунгаастай байна, мөн ирэх хэнийг боловч, түүнийг би хүлээн авах болно; мөн надад ирэх тэд адислагдсан болой.

15 Болгоогтун, би бол Бурханы Хүү Есүс Христ. Би тэнгэр ба дэлхийг, мөн тэдгээрийн дээрх бүх зүйлийг бүтээсэн билээ. Би эхлэлээс Эцэгтэй хамт байсан. Би Эцэгт буй, мөн Эцэг надад буй; мөн Эцэг надаар нэрээ алдаршуулсан болой.

16 Би өөрийнхөндөө ирсэн, мөн өөрийнхөн маань намайг хүлээн авсангүй. Мөн миний ирэлтийн талаарх судрууд биелэгдсэн болой.

17 Мөн намайг хүлээн авсан болгонд, би тэдэнд Бурханы хүүхдүүд болохыг зөвшөөрсөн; мөн бүр миний нэрэнд итгэх болгонд би ийн зөвшөөрөх болно, учир нь болгоогтун, надаар гэтэлгэл ирдэг, мөн надаар Мосегийн хууль биелэгдсэн бөлгөө.

18 Би бол дэлхийн гэрэл ба амь. Би бол Альфа ба Омега, эхлэл ба төгсгөл.

19 Мөн та нар цаашид цус урсган надад өргөл өргөхгүй; тийм ээ, та нарын тахилууд мөн шатаалт өргөлүүд төгсгөл болох болно, учир нь би та нарын тахилууд мөн шатаалт өргөлүүдээс алийг нь ч хүлээн авахгүй.

20 Мөн та нар харууссан зүрх мөн гэмшсэн сэтгэлийг надад өргөл болгон өргөх болно. Мөн харууссан зүрх мөн гэмшсэн сэтгэлтэйгээр надад ирэх хэнд боловч, түүнд би галаар мөн Ариун Сүнсээр баптисм хүртээнэ, леменчүүд хөрвөлтийн үедээ надад итгэх итгэлийнхээ учир, тэд галаар мөн Ариун Сүнсээр баптисм хүртсэний адил буюу, мөн үүнийг тэд мэдээгүй билээ.

21 Болгоогтун, дэлхийнхэнд гэтэлгэл авчрахаар, дэлхийнхнийг нүглээс нь аврахаар би дэлхийнхэнд ирсэн бөлгөө.

22 Тиймийн тул, наманчилж мөн бяцхан хүүхэд мэтээр надад ирэх хэнийг боловч, би түүнийг хүлээн авах болно, учир нь Бурханы хаант улс бол ийм хүмүүсийнх юм. Болгоогтун, ийм хүмүүсийн төлөө би амиа өгч, мөн үүнийгээ буцаан авсан юм; тиймийн тул, дэлхийн хязгаарууд та нар наманчил мөн надад ир, мөн аврагдагтун.