Ирээд, Намайг дага
Ариун Сүнс ямар үүрэгтэй вэ?


Ариун Сүнс ямар үүрэгтэй вэ?

Ариун Сүнс үнэнийг гэрчилдэг. Тэр бол хувийн гэрчлэл ба илчлэлтийн эх үндэс мөн. Тэрээр биднийг шийдвэр гаргахад удирдан чиглүүлж мөн сүнслэг болон бие махбодын аюул ослоос хамгаалдаг. Түүнийг Тайтгаруулагч хэмээн нэрлэдэг ба Тэрээр бидний айдсыг үргээж, бидэнд найдвар төрүүлж чадна. Бид нүглээ наманчлан, авралын ёслолуудыг хүлээн авч, гэрээнүүдээ сахихдаа Түүний хүчээр дамжуулан ариусдаг билээ. Санваартнууд үр дүнтэй үйлчлэхийн тулд Ариун Сүнсний өдөөлтийг сонсон, дагах нь амин чухал.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Та Ариун Сүнсний үүргийг ойлгоход туслах ямар туршлагаас тэдэнтэй хуваалцаж болох вэ?

Залуу эрэгтэйчүүд Сүнсний өдөөлтийг таньж мэдэн, дагах нь яагаад чухал байдаг вэ? Ариун Сүнсний нөхөрлөлд тэнцэхүйц зохистой мөн Түүнийг эрэлхийлдэг болоход нь та тэдэнд хэрхэн тусалж чадах вэ?

Та Ариун Сүнсний тухай эдгээр судар, материалыг судлахдаа Ариун Сүнс тэдний амьдралд ямар чухал үүрэгтэй болохыг ойлгоход нь туслахын тулд юу заах ёстойгоо мэдэхээр Түүний удирдамжийг эрэлхийл.

Иохан 14:16–27 (Тайтгаруулагч бидэнд зааж мөн бүх зүйлийг сануулж чадна)

Иохан 15:26; С ба Г 42:17; Moсе 1:24 (Ариун Сүнс нь Эцэг Хүү хоёрын тухай гэрчилдэг)

Галат 5:22–23 (Паул Сүнсний үр жимсийн тухай дүрсэлдэг)

2 Нифай 32:5 (Ариун Сүнс бидэнд бидний хийвэл зохих зүйлсийг харуулдаг)

3 Нифай 27:20 (Би Ариун Сүнсийг хүлээн авснаар ариусдаг)

Moронай 8:26 (Ариун Сүнс биднийг найдвар ба хайраар дүүргэдэг)

Moронай 10:5 (Ариун Сүнс бидэнд үнэнийг заадаг)

Гари И.Стивэнсон, ”Ариун Сүнс танд хэрхэн тусалдаг вэ?” Ensign, 2017 оны 5-р сар, 117-120 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 108-111

Хэнри Б.Айринг, “Надтай хамт алхагтун,”Ensign, 2017 оны 5-р сар, 15-18 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 69–72

Хуан А.Юсэда, “Их Эзэн Есүс Христ бидэнд залбирахыг заадаг,” Ensign, 2016 оны 5-р сар, 30-32, 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 17-19

Робэрт Д.Хэйлс, “Ариун Сүнс,” Ensign эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 92–94

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч маань шавь нартаа энгийн түүх, сургаалт үлгэр болон амьдралын туршлагаас заадаг байв. Та залуу эрэгтэйчүүдэд Ариун Сүнсний үүргийг ойлгож мөн тантай адил туршлагыг хүлээн авах зохистой байхыг эрэлхийлэхийг хүсэх хувийн ямар туршлагаасаа хуваалцаж чадах вэ?

Залуу эрэгтэйчүүдээр удирдуул

Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.

Суралцах үйл явцаа эхэл

Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү.

  • Өнгөрсөн долоо хоногийн хичээлээс санаж байгаа нэг зүйлийнхээ талаар бодох хугацааг тэдэнд олго. Тэдний хариултыг өнөөдрийн хичээлтэй хэрхэн холбож болохыг бод.

  • Тэднийг Ариун Сүнсний нөлөөг мэдэрсэн туршлагаасаа бичихэд урь. Тэд Түүний нөлөөг хүлээн авахын тулд юу хийсэн бэ? Түүний нөлөө юуг өөрчилсөн бэ? Тохиромжтой бол хэд хэдэн залуу эрэгтэйгээс өөрсдийн туршлагыг хуваалцахыг хүс.

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаанууд нь чуулгын гишүүдэд Ариун Сүнсний үүргийг ойлгоход тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг эсвэл түүнээс дээш үйл ажиллагааг сонго.

  • Дараах асуултыг самбар дээр бич. Ариун Сүнс бидэнд яагаад хэрэгтэй вэ? Ариун Сүнс бидэнд хэрхэн тусалж чадах вэ? Залуу эрэгтэйчүүдийг ахлагч Гари И.Стивэнсоны хэлсэн Ариун Сүнс танд хэрхэн тусалдаг вэ? үгийг эсвэл ”Voice of the Spirit” (Зөвхөн англиар), видео бичлэгийг үзэж, самбар дээрх асуултууддаа хариулт олж авахад урь. Та Ариун Сүнсийг сонсож, илчлэлт хүлээн авсан талаарх тохирох туршлагаасаа хуваалцан, залуу эрэгтэйчүүдийг мөн өөрсдийн туршлагаас хуваалцахад урь. Мөн тэд Ариун Сүнсний өдөөлтүүдийг илүү сайн сонсож, дагахын тулд хийж болох зүйлсээ хуваалцаж болно. 

  • Сүүлийн үеийн Ерөнхий чуулганы үгсээс Ариун Сүнсний өөр өөр үүргийг харуулж буй түүхүүдийг ол. Ерөнхийлөгч Айрингийн хэлсэн Надтай хамт алхагтун үгэн дэх хүүд болон мөн Австрийн гэгээнтнүүдэд тохиолдсон туршлагыг эсвэл ахлагч Хуан А.Юсэдагийн хэлсэн Их Эзэн Есүс Христ бидэнд залбирахыг заадаг үгэнд буй түүний номлогч байх үеийн туршлагыг оруулах талаар бодож үз. Залуу эрэгтэй бүрийг эдгээр түүхээс нэгийг нь уншаад, чуулгынхандаа өөрийн үгээр ярьж, мөн энэ түүхэнд Ариун Сүнс ямар үүрэг гүйцэтгэснийг тодорхойлоход тэднийг урь. Ариун Сүнс тэдэнд тусалж байсан тухай өөрсдийнхөө туршлагаас хуваалцахад нь залуу эрэгтэйчүүдийг урамшуулан дэмж.

  • Хичээлийн нэг хэсгийг заах чуулгын гишүүнийг урь. Тэр үүнийг Бурханы өмнө хүлээсэн үүргийнхээ төлөвлөгөөн дэх Ариун Сүнсний тухай судалж мөн заах үүргийнхээ дагуу хийж болох юм (“Сургаалыг ойлго” 18, 42, 66-р хуудсыг үзнэ үү).

  • Залуу эрэгтэйчүүдийг дараах судруудыг уншаад, Ариун Сүнсний үүргийг олж тогтоон мөн Түүний нөлөө тэднийг хэрхэн адисалдаг тухай хуваалцахад урь. Иохан 14:26; 15:26; Галат 5:22–23; 2 Нифай 32:5; 3 Нифай 27:20. Залуу эрэгтэйчүүд мөн ахлагч Робэрт Д.Хэйлсийн “Ариун Сүнс” хэлсэн үгийг Ариун Сүнсний үүргийг мэдэж авахаар судалж болно. Залуу эрэгтэйчүүдийг амьдралд нь Ариун Сүнсний нөлөө хэрэгтэй үеийг жагсаан бичихэд урь. Ариун Сүнс тэдэнд хийх ёстой зүйлийг нь хэзээ үзүүлэх нь чухал вэ? Хэзээ тэд Ариун Сүнсний тайтгаруулах нөлөөг мэдрэх шаардлагатай байдаг вэ? Та Ариун Сүнсний тусламжийг хүлээн авсан туршлагаасаа хуваалцаж болно.

  • Энэхүү тоймд жагсаасан видео бичлэгүүдээс нэгийг үзүүлж, энд Ариун Сүнсээр дамжуулан удирдамж хүлээн авах тухай юу гэж заасан болохыг анхааран үзэхийг хүс. Сурсан нэг зүйлээ хуваалцахыг залуу эрэгтэй бүрээс хүс. Үүний дараа Жюли Б.Бэк эгчийн хэлсэн дараах үгийг самбар дээр бич. “Хувийн илчлэлт хүлээн авч, үүний дагуу амьдрах чадвар бол энэ амьдралд эзэмших ёстой хамгийн чухал чадвар юм. Ийм чадварыг эзэмшсэн бол бид хэзээ ч унахгүй, харин үүнийг эзэмшээгүй бол бид хэзээ ч амжилтад хүрч чадахгүй (“‘Тэдгээр өдрүүдэд Би боолууд, шивэгчингүүд дээр ч Өөрийн Сүнсээ цутгана,’” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 4-р сар, 11). Тэднээс энэхүү эшлэлийн тухай юу гэж бодож байгаагаа мөн Сүнсийг даган, зохистой амьдрах талаар бодож байгаа зүйлээ бичиж тэмдэглэхийг хүс. Ариун Сүнсний нөхөрлөлийг бүрэн дүүрэн эрэлхийлэхийн тулд юу хийж чадах тухайгаа эргэцүүлэн бодоход тэднийг дэмж.

  • Залуу эрэгтэйчүүдийг Сүмийн дуулал болон Хүүхдийн дуу номноос Ариун Сүнс бидэнд тусалдаг тухай нэг дууллыг олохыг хүс. Сонгосон дууллынхаа мөрөөс уншихыг тэднээс хүс. Чуулгын гишүүд нэг дууллыг хамтдаа дуулж болно.

Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр юу сурсан талаараа хуваалцахыг хүс. Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэд Ариун Сүнсний үүргийг ойлгодог уу? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?

Заахад туслах арга

“Та заахаар бэлдэж байхдаа зарим нэг зарчмыг онцлон заахаар сүнслэгээр өдөөгдөж болох юм. Та зарим нэг санааг хэрхэн үр дүнтэй танилцуулах тухай ойлголтыг авч магадгүй. Та мөн амьдралын жирийн нэг үйл явцаас хичээл дээр заах жишээ болон сүнслэг туршлагуудыг олж авч чадна. Хичээлдээ ямар нэг хүнийг урьж оролцуулахаар та сүнслэгээр өдөөгдөж болно. Та тэдэнтэй хуваалцаж болох өөрийн туршлагыг эргэн санаж ч болох юм (Teaching, No Greater Call [1999], 48).

Үйлдэхэд урь

Хөтөлж байгаа залуу эрэгтэй цуглааныг хаах болно. Тэрээр:

  • Боломжтой бол чуулгын цуглаан дээр ярилцсан арга замуудын нэгийг ашиглан, Ариун Сүнсний нөлөөг мэдэрсэн туршлагаасаа хуваалцаж болно.

  • Чуулгын залуу эрэгтэйчүүдийг Ариун Сүнстэй нөхөрлөхүйц зохистой байж, үүнийг эрэлхийлэхэд урьж болно.