Би идэвх султай найзууддаа Сүмдээ эргэн ирэхэд нь хэрхэн туслах вэ?
Бид “ямар ч цагт мөн бүх зүйлд мөн өөрийн байж болох хаана ч гэсэн Бурханы гэрчлэгч болж зогсоно” (Мозая 18:9) гэсэн амлалтын нэг хэсэг болгож сүмд ирэхгүй байгаа хожмын үеийн гэгээнтэн найз нөхөд, хөршүүддээ хүрч тусалдаг. Бид тэдэнд чин сэтгэлийн хайр халамжийг мэдрүүлж, мөн үйлс, үгээрээ тэдэнтэй гэрчлэлээ хуваалцаж, үйл ажиллагаанууддаа оролцуулснаар тэдгээр найздаа тусалж чадна.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Залуу эмэгтэйчүүдэд идэвх султай найзууддаа хэрхэн туслах талаар сурахад нь ямар судар болон хэлсэн үг туслах вэ?
Лук 15 (Алдагдсан хонь, зоос, үрлэгэн хүүгийн сургаалт зүйрлэл)
Лук 22:32; Иохан 21:15–17; 1 Петр 5:2–4 (Их Эзэн бидэнд бие биенээ хүчирхэгжүүлэхийг зарлигладаг)
Aлма 31:34–35; С ба Г 18:10–16 (Бодгалиудын үнэ цэн агуу юм)
С.Марк Палмэр, “Есүс түүнийг ширтэн харж хайрлав,” Ensign, 2017 оны 5-р сар, 114-116 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 105–107
Мэрвин Б.Арнолд, “Аврах ажил: Бид үүнийг хийж чадна,” Ensign эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 39–41
Брэнт Х.Нийлсон, “Үрэлгэн хүүг хүлээх нь,” Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 89–91
Tомас С.Монсон, “Чихрийн нишингэ ба бодгалийн үнэ цэнэ,” Ensign эсвэл Лиахона, 2009 оны 7-р сар, 3–5
Гордон Б.Хинкли, “Уулыг нүүлгэх итгэл,” Ensign эсвэл Liahona, 2006 оны 11-р сар, 83–84
Туршлагаасаа хуваалц
Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцад олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах мөн гэрчлэхэд уриарай. Энэ нь хувийн хөрвөлтийг дэмжих бөгөөд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар нөлөөтэй болохыг олж харахад залуу эмэгтэйчүүдэд тусална.
Сургаалыг танилцуул
Энэ долоо хоногийн хичээлийг заахдаа эдгээр санаанаас сонго эсвэл өөрөө шинэ санаа бодож олоорой.
-
Залуу эмэгтэйчүүдэд энэхүү тоймд санал болгосон видео бичлэгүүдээс нэгийг үзүүлж, бусдыг сүмд эргэн ирэхэд нь туслах талаар тэдний санал бодлыг асуу.
-
Хичээлийн гарчгийг самбар дээр бич. Идэвх султай найзаа Сүмд эргэж ирэхэд нь туслахын тулд хийж чадах нэг зүйлээ цаасан дээр бичихийг залуу эмэгтэйчүүдээс хүс. Цаасыг цуглуулж, өөр өөр залуу эмэгтэйд тарааж өг. Цаасан дээрх санаануудыг хуваалцахыг тэднээс хүс. Залуу эмэгтэйчүүдээс хичээлийн үеэр өөрийн таньдаг, Сүмд идэвхгүй байгаа хэн нэгнийг бодож, тэр хүнд хэрхэн тусалж чадах арга зам эрж хайхыг хүс.
Хамтдаа суралц
Доорх үйл ажиллагаанууд нь идэвх султай найзуудаа Сүмд буцаж ирэхэд нь хэрхэн туслахаа мэдэж авахад залуу эмэгтэйчүүдэд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонго.
-
Залуу эмэгтэйчүүдэд хонь ба хоньчны зураг үзүүл. Есүс алдагдсан хургыг авч яваа нь (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009], д. 64). Залуу эмэгтэйчүүдийг Dear to the Heart of the Shepherd” (Hymns, д.221) дууллыг дуулах эсвэл шүлгийг уншиж байхдаа Есүс Христийн хонио хайрлах хайрыг дүрсэлсэн үгс юм уу мөрүүдийг олж харахыг хүс. Аврагчид алдагдсан хоньдоо олоход тусалж болох арга замуудыг олж мэдэхэд нь залуу эмэгтэйчүүдэд туслахын тулд та ахлагч С.Марк Палмэрын “Есүс түүнийг ширтэн харж, хайрлав” хэлсэн үгийн төгсгөлд хуваалцсан 4 сургамжийг олж үзэхийг тэднээс хүсэж болно. Энэ сургамжууд нь бидэнд гэр бүлийнхээ идэвх султай гишүүд болон найз нөхдөдөө хүрч туслахад хэрхэн тус болох вэ? Өөр үүнд тусалж болох ямар зарчмууд залуу эмэгтэйчүүдэд бодогдож байна вэ?
-
Залуу эмэгтэйчүүдээс үнэ цэнтэй зүйлээ алдаж байсан үеэ бодохыг хүс. Түүнийгээ олохын тулд тэд юу хийсэн бэ? Лук 15-д гарч буй гурван сургаалт зүйрлэлээс нэг нэгийг уншихыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Сургаалт зүйрлэлийг өөрийн үгээр тайлбарлаж, Аврагчийн зааж буй зүйлийн хураангуйлсан өгүүлбэрийг хуваалцахад тэднийг урь. Залуу эмэгтэйчүүд эдгээр сургаалт зүйрлэлд гарч буй хоньчин, эмэгтэй, эцэг гурвын үйлдлээс юу сурч авсан бэ? Сүмээс “алдагдсан” хүмүүст туслахдаа залуу эмэгтэйчүүд тэдний үлгэр жишээг хэрхэн дагаж чадах вэ? Залуу эмэгтэйчүүдийг боломжтой бол идэвх султай байсан ч Сүмдээ эргэж ирсэн найз эсвэл гэр бүлийн гишүүнийхээ тухай ямар нэг туршлага хуваалцахад урь.
-
Нэг залуу эмэгтэйг ахлагч Мэрвин Б.Арнолдын “Аврах ажил: Бид үүнийг хийж чадна” хэмээх хэлсэн үгийг урьдчилан уншихад урь. Түүнээс онцгой сэтгэгдэл төрүүлсэн нэг эсвэл хоёр түүхийг хуваалцах бэлтгэлтэй ирэхийг хүс. Энэ түүх ангийнхантай нь хэрхэн холбогдож болох талаар ярилцахад залуу эмэгтэйчүүдийг урь. Тэд сүмд ирэхгүй байгаа хэнийг мэддэг вэ? Тэр хүнийг Аврагчид илүү ойртон ирэхэд туслахын тулд тэд ангиараа хэрхэн хамтран ажиллаж чадах вэ? Та мөн залуу эмэгтэйчүүдийг ахлагч Арнолдын хэлсэн үгэн дэх дөрвөн үндсэн зарчмыг олж мэдэхэд урьж болно. Тэд эдгээр зарчмыг үлгэрлэн харуулдаг хүмүүсийг мэдэх үү? Тэд энэ хүмүүстэй адил байхын тулд юу хийж болох вэ?
-
Ахлагч Брэнт Х.Нийлсоны хэлсэн “Үрлэгэн хүүг хүлээх нь” үгээс түүний эгчийн талаарх түүхийг хуваалц. Эсвэл идэвх султай найзаа юм уу гэр бүлийн гишүүнээ сүмд буцаж ирэхэд нь тусалсан талаар өөрийн туршлагаас хуваалц. Залуу эмэгтэйчүүдийг Aлма 31:34–35 ба C ба Г 18:10–16-г уншихад урь. Тэнгэрлэг Эцэг Өөрийн хүүхдүүдийн талаар ямар мэдрэмжтэй байдаг талаар эдгээр судар юу заадаг вэ? Залуу эмэгтэйчүүдэд тойргийнхоо идэвх султай залуу эмэгтэйчүүдийн жагсаалтыг гаргахад туслан, тэдний хүн нэг бүр хэчнээн үнэ цэнтэй болох тухай мөн тэднийг сүмд эргэж ирэхэд урихын тулд тэд юу хийж чадах талаар ангиараа ярилц.
-
“Бусдыг сүмд эргэж ирэхэд нь тусал” видео бичлэгийг үзүүл. Залуу эмэгтэйчүүдээс идэвх султай найз нөхдөө сүмдээ эргэж ирэхэд урихад илүү үр дүнтэй байхад туслах ахлагч Бэднарын заасан зарчмуудыг хайж олохыг хүс. Яагаад гэр бүлийн түүхийн ажил нь идэвх султай найзуудаа сүмийн үйл ажиллагаануудад оролцоход урих нэг сайн арга байдаг вэ? Ахлагч Бэднарын дүрсэлж буй зүйлсийг өөр ямар үйл ажиллагаа гүйцэтгэж чадах вэ?
Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсээ хуваалцахыг хүс. Тэд ямар бодол сэтгэгдэлтэй байна вэ? Идэвх султай найздаа хэрхэн туслах талаар тэд ойлгосон уу? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү их цаг зарцуулах шаардлагатай юу?
Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар
Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг хүс. Жишээ нь, тэд:
-
Хувийн хөгжил дэвшил номын Сайн үйлс эрхэмлэх чанарын7-р туршлагыг гүйцэтгэж болно.
-
Найз эсвэл гэр бүлийн гишүүнээ Сүмд эргэж ирэхэд нь хэрхэн туслах болон тэднийг Сүмд эсвэл Мючелийн үйл ажиллагаанд ирэхэд хэрхэн урих тухай сүнслэг удирдамж авахын төлөө залбирч болно.
-
Ангийн идэвх султай гишүүнд хүрч туслах тухай өнөөдөр гаргасан төлөвлөгөөгөө дагаж болно.