2021
Сүмийн түүхийн картууд
2021 оны 1-р сар


Сүмийн түүхийн картууд

Сэргээлтийн түүхийн талаар суралцаарай! Картуудыг хайчлаад, тасархай зураасын дагуу нугалж, нийлүүлэн наа.

cutout cards of Emma and Joseph Smith

Эмма Хэйл Смит

“Бид ер бусын зүйл хийх гэж байна.”

1842 оны 3-р сарын 17-нд Наувуд болсон Халамжийн нийгэмлэгийн хурлын тэмдэглэл.

  • Эмма Иосеф Смиттэй гэрлэсэн бөгөөд Кумора гүвээнээс ялтаснуудыг авахаар Иосефтой хамт явсан.

  • Тэрээр Иосефыг ялтаснуудыг орчуулах үед үгийг нь бичиж буулгахад тусалсан анхны хүн нь байсан.

  • Бурхан түүнийг Сүмд зориулан дууллын ном гаргуулахаар дууджээ.

  • Тэр Халамжийн нийгэмлэгийн анхны ерөнхийлөгч байв.

Иосеф Смит

“Би үүнийг мэдэх бөгөөд Бурхан ч үүнийг мэднэ гэдгийг мэднэ, би үүнийг үгүйсгэж чадахгүй.”

Иосеф Смитийн түүх 1:25

  • Иосеф 14 настай байхдаа аль сүм үнэн болохыг мэдэхээр залбирсан юм. Хариуд нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр түүнд үзэгдсэн.

  • Тэр Есүс Христийн Сүмийг сэргээхэд тусалжээ.

  • Тэр бидэнд Мормоны Номыг унших боломж олгохоор алтан ялтаснуудыг орчуулсан.

  • Бурхан түүнд илчлэлт (захиасууд) өгсөн. Эдгээр нь Сургаал ба Гэрээнд бичигджээ. Бид тэдгээрийг Сургаал ба Гэрээнээс унших боломжтой.

1804–1879

1805–1844

Зураг чимэглэлийг Брүк Смарт