2021
Би чамд хайртай
2021 оны 1-р сар


Бошиглогчийн захиас

Би чамд хайртай

President Nelson talking with children

Ерөнхийлөгч Нэлсон АНУ-ын Нью-Йоркийн Палмира дахь дүнзэн байшинд Хүүхдийн хэсгийн зарим хүүхэдтэй уулзав. Энэ байшин Иосеф Смитийг Анхны үзэгдлийг харахдаа амьдарч байсан байшинтай адилхан. Ерөнхийлөгч Нэлсоны хүүхдүүдтэй хуваалцсан зарим зүйлийг энд оруулав.

Бүгд Бурханы хүүхэд

Үүнд таны хаана төрж, ямар далбаагаар далладаг эсвэл ямар хэлээр ярьдаг байх нь хамаагүй. Бид бүгдээрээ Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд бөгөөд Түүнтэй адилхан болж өсөж хөгжинө.

Хүчин чармайлт ба шагнал

Бошиглогч байх нь асар их хөдөлмөр, судалгааг шаарддаг. Аврагчтай илүү адилхан болохтой холбоотой бүх зүйл хичээл зүтгэл гаргахыг шаарддаг. Бурхан Мосед Арван зарлигийг өгөхийг хүсэхдээ Мосег хаашаа яв гэж хэлсэн бэ? Синай уулын орой дээр гар гэсэн. Тиймээс Мосед Арван зарлигийг хүлээн авахын тулд оргил руу мацах хэрэг гарсан. Их Эзэн хичээл зүтгэлд дуртай. Учир нь хичээл зүтгэл өөр арга замаар авах боломжгүй шагналыг авчирдаг.

Бошиглогчийн гэр бүл

Бид есөн сайхан охин, нэг хүү гээд арван хүүхдийн эцэг эх. Тэдний хоёр нь одоо тэнгэрт одсон. Дэлхий дээрх тэдний амьдрал богинохон байсан ч тэд дээрээс биднийг дэмжиж суугаа. Ариун сүмийн гэрлэлтээр холбогдсон тул бид дэлхий дээр өөрсдийн цаг хугацааг өнгөрүүлсний дараа мөнхөд хамтдаа байна гэсэн үг.

Аз жаргалын жор

Судрууд бол хоолны жорын номтой адил. Хэрэв та хоолны жорын номгүйгээр зүгээр л гурил, сүү, өндөг нийлүүлээд зуурах юм бол сайхан бялуу болохгүй л болов уу. Бурхан аз жаргалын жорыг бидэнд өгсөн бөгөөд үүнийг зарлигууд хэмээн нэрлэдэг.

Зарлиг гэдэг нь бидэнд юу хийхийг хэлж заадаг тушаал гэсэн үгтэй адилхан сонсогддог. Гэхдээ үнэндээ энэ нь сурч мэдэх боломж олгодог дөт зам юм. Жишээлбэл: Тэрээр бидэнд архи бүү уу, тамхи бүү тат, хорт бодис бүү хэрэглэ гэж зарлигласан. Яагаад? Таныг урт насалж, аз жаргалтай амьдраасай гэж энэ зарлигийг өгсөн. Би тамхи татаж, архи уугаад, 95 насална гэж байх уу? Үгүй ээ. Би аз жаргалтай байна. Би мөн ач, зээ нартайгаа цанаар гулгадаг.

Нэгэн гайхалтай зүйл

Наманчлал гэдэг нь бид өдөр бүр Их Эзэн Есүс Христтэй адилхан болохын тулд өмнөхөөсөө арай илүү хичээж, арай илүү ажиллаж хөдөлмөрлөхийг хэлж байгаа юм. Би наманчилсаар байгаа. Өдөр бүр би арай илүү ихийг сурч, Их Эзэний болоосой хэмээн бодож буй тэр хүн нь болохыг хичээдэг. Харин энэ бол гэсгээл шийтгэл биш ээ. Энэ бол баяр баясгалан бүхий боломж бололцоо юм. Өглөө бүр би орноосоо үсэрч босоод, “Ай, өнөөдөр гайхалтай сайхан зүйл болох нь! Би Есүстэй илүү адилхан болно” гэж хэлдэг.

Friend Magazine, 2021/01-02 Jan/Feb

Зураг чимэглэлийг Дэвид Хаббэн