Судрын түүх
Иосеф Смит ба алтан ялтаснууд
Иосеф Смит бошиглогч байсан. Тэрээр Есүст Өөрийн Сүмийг дэлхийд эргүүлэн авчрахад тусалсан юм.
Иосеф аль сүмд явах ёстойгоо олж мэдэхийн тулд залбирчээ. Есүс түүнд аль ч сүмд явах хэрэггүй гэж хэлсэн. Тэдгээрийн аль нь ч Түүний Сүм байсангүй.
Тэнгэр элч Моронай түүн дээр ирсэн. Моронай алтан ялтаснууд дээр бичигдсэн нэг онцгой номын тухай хэлэв. Тэр номыг ойрхон байх гүвээнд булсан байлаа.
Иосеф Тэнгэрлэг Эцэгийн тусламжтайгаар ялтаснууд дээрх бичээсүүдийг орчуулсан юм. Тэр бичээсүүд Мормоны Ном болсон!
Бид одоо Мормоны Номыг унших боломжтой. Бид бас Есүс Христийн Сүмд явах боломжтой болсон!