Гэр бүлийн түүхийн цаг
Мариа гэр бүлийнхээ талаар мэдэж авах дуртай!
Орой болгон ээж нь түүнд гэр бүлийн түүхээс ярьж өгдөг.
Ээж нь Мексикт жаахан охин байхдаа ямар байсныг Мариа мэддэг.
Өвөө нь хэзээ номлогчидтой уулзаж байсан тухай тэр олж мэдсэн.
Тэр бүр өвөөгийнхөө өвөөгийн түүхийг олж мэдсэн гээч!
Гэр бүлийн түүх хамгийн шилдэг нь!
Энэ талаар олж мэд!
Мариа ахтайгаа хамт гэр бүлийнхээ түүхийн талаар хичээл заахыг хүсэж байна. Та нар дэлхийн бөмбөрцөг, тууз, сам, нүдний шил, харандаа, түлхүүр, муурыг олж чадах уу?