2021
Ердөө ганцхан такси
2021 оны 1-р сар


Ердөө ганцхан такси

Энэхүү өгүүллийн зохиогч АНУ-ын Хойд Каролинад амьдардаг.

“Өнөөдөр сүмдээ явж болохын тулд ердөө ганцхан такси олоход бидэнд туслаач” гэж охид залбирав.

“Сүмдээ очихдоо би” (Хүүхдийн дууны ном, 146).

Энэ үйл явдал Испанийн Кантабриад болсон юм.

two girls holding umbrella

“Өнөөдөр бид сүмдээ яаж очих юм бэ?” гэж Эллигийн бяцхан дүү Пэппа асуулаа. “Ямар их бороо орж байна аа!

Санаа зовсны хэрэггүй. Бид чинь зоригтой шүү дээ!” гэж Элли хэлэв.

Элли Пэппад хүрмээ товчлоход нь тусалж, өөрийнхөө усны гутлыг өмслөө.

Элли, Пэппа хоёр аав ээжтэйгээ хамт гадагш гарлаа. Бороо бүр ширүүн орж байв. Салхи шүхрийг нь эргүүллээ. Элли айж эхлэв.

“Бид юу хийх ёстой вэ?” гэж Элли асуув. Автобус руу алхаж очъё гэхээр салхи хэт ширүүссэн байлаа.

“Бүгдээрээ такси барья” гэж аавыг хэлэхэд

Ээж “Сайхан санаа байна. Явцгаая!” гэв.

Тэд усанд автсан гудамжаар уруудлаа. Тэдний хажуугаар ямар ч такси өнгөрсөнгүй. Бүр панадериа (бэйкэри) хүртэл хаагдсан байв.

Эцэст нь тэд хүмүүс авдаг таксины зогсоол руу харлаа. Гэвч эхний зогсоол хоосон байв.

“Үгүй ээ!” гэж Пэппаг хэлэхэд

Está bien. Зүгээр ээ, зүгээр. Ганц нэг такси байгаа байлгүй дээ. Бидэнд харагдахгүй л байгаа байх” гэж Элли хэллээ.

Тэд ойртож очив. Хоёр дахь зогсоол бас л хоосон байлаа.

“Одоо яах вэ?” гэж Пэппаг асуухад,

“Харин тийм ээ, залбирцгаая” гэж Элли хариулав.

Охид залбирлаа шивнэж хэллээ. “Nuestro Padre Celestial, (Тэнгэрлэг Эцэг минь ээ) өнөөдөр сүм рүүгээ очих ердөө ганцхан такси олоход туслаач. Бид зөв сонголт хийхийг хүсэж байгаа ч энэ бороо асуудлыг хүндрүүлж байна. En el nombre de Jesucristo, amén” (Есүс Христийн нэрээр, амен). Элли дөнгөж испани хэл сурч байсан тул англи, испани хоёр хэлээр хольж хэлэв.

Тэд дахиад жоохон алхав. Дараагийн зогсоол ч гэсэн хоосон байв.

“Хэдүүлээ гэр лүүгээ буцдаг юм билүү” гэж аав нь салхин дундуур ориллоо.

“Хөл маань шалба норсон байна!” гэж ээж нь хэлэв.

Харин Элли “Цөмөөрөө жоохон цаашаа алхъя. Ердөө л ганцхан такси бидэнд хэрэгтэй шүү дээ” гэж хэллээ.

Тэдэнд хамгийн сүүлчийн зогсоол харагдав.

Тэнд ногоон гэрлээ асаасан такси зогсож байлаа!

Элли, Пэппа хоёр таксинд суулаа. Ээж нь тэдний үсийг янзлахад туслав. “Бид суудлыг чинь норгож байгаад уучлаарай” гэж аав нь жолоочид хэллээ.

Тэд цуглааны байрандаа ирж, найзуудтайгаа besos болон abrazos (үнсэж, тэврэн) мэндлэв.

“Би такси олсондоо итгэхгүй байна. ¡Que suerte!” гэж ээжийг хэлэхэд,

Пэппа “Энэ бол аз байгаагүй. Пэппа бид хоёр сүм рүү явахад бидэнд туслаач гэж Тэнгэрлэг Эцэгт хандан залбирсан юм. Тэр үнэхээр сонссон” гэж хэллээ.

Friend Magazine, 2021/01-02 Jan/Feb

Зураг чимэглэлийг Патрисиа Гэйс