2022
Амар амгаланг олох
2022 оны 3, 4-р сар


Амар амгаланг олох

“Надад ганцаардахгүй байхад туслаач.”

girl hugging her older sister goodbye

Молли Мэйси эгчдээ баяртай гэж хэлэх үедээ уйлахгүй байхыг хичээж байв. “Би танд хайртай!” гэж Молли хэлэв. Тэр Мэйсийг чанга тэвэрлээ.

“Хэдхэн сарын дараа уулзъя” гэж Мэйси хэлэв. Мэйси коллежид суралцахаар гэрээсээ явж байгаа нь энэ байв. Моллигийн ах нарын нэг нь одоо коллежид суралцаж байгаа. Түүний өөр нэг ах нь номлолд явсан. Молли тэднийг бүгдийг нь маш их санах байх.

Ээж нь Моллигийн гарыг атгав. Тэд Мэйсиг машинд суугаад явахыг харав. “Бид түүнийг санах байх даа” гэж ээж нь хэлэв. Түүний нүд нулимстай байлаа.

Молли гэр лүүгээ буцаж алхав. Тэр Мэйсигийн хоосон өрөөнд орон, хаалгыг нь хаав. Тэгээд тэр Мэйсигийн орон дээр суугаад уйлж эхлэв.

Хэн нэгэн хаалга тогшлоо. Аав, ээж хоёр нь орж ирэв. Тэд Моллиг тэвэрлээ. Тэд бүгд Моллигийн нулимсыг хаттал Мэйсигийн орон дээр хамтдаа сууцгаав.

“Мэйсиг явсанд хэцүү байгааг чинь би ойлгож байна. Яагаад бид гэр бүлийн залбирал хийж болохгүй гэж? Бид Тэнгэрлэг Эцэгээс сайхан мэдрэмжтэй болоход туслаач гэж гуйж болно шүү дээ. Молли, чи залбирах уу?” гэж аав нь хэлэв.

“За!” гээд, Молли толгойгоо бөхийлгөв. “Тэнгэрлэг Эцэг минь ээ, бид танд гэр бүлийнхээ хүн бүрийн төлөө, Уилл, Паркер, Мэйси, өөрийнхөө болон ээж, аавынхаа төлөө талархаж байна. Бурхан минь бид үүрд гэр бүл байх боломжтой байгаад талархаж байна. Бидэнд тайтгарлыг мэдрэхэд туслаач. “Надад дэндүү их ганцаардахгүй байхад туслаач.”

Молли унтах цаг болоход Мэйситэй ярьдаг байсан үеүдээ санагалзав. Гэвч Тэнгэрлэг Эцэг залбирлыг нь сонссоныг тэр мэдэж байлаа. Түүнд сайхан мэдрэмж төрөхөд Тэнгэрлэг Эцэг тусална гэдгийг тэр мэдэж байв.

Маргааш өглөө нь Моллигийн гэр маш нам гүм байлаа. Тэр Мэйситэй сургуульдаа явахаар бэлдэхдээ инээлдэж байсан үеэ үгүйлэв. Тэр хамтдаа өглөөний цайгаа уунгаа ярилцдаг байснаа үгүйлэв. Заримдаа Мэйси түүнд семинарт юу сурч байгаагаа ярьдаг байв. Тэднийг сайн мэдээний талаар ярилцах үед Молли амар амгаланг үргэлж мэдэрдэг байлаа.

Хариулт нь энэ байж! Моллид нэг санаа төрлөө.

Молли хичээлдээ явахад бэлэн болов. Тэгээд тэр ээжийгээ харав.

“Сайн уу, хонгор минь” гээд ээж нь түүнийг тэврээд, “Хичээлдээ явахад бэлэн үү?” гэж асуухад

“Намайг явахаас өмнө чуулганы үг хамтдаа уншиж болох уу?” гэж Молли асуув. “Намайг сайхан мэдрэмжтэй болоход тусална гэж би бодож байна” гэж Молли хэллээ.

Ээж нь инээмсэглэж, “Ёстой сайхан санаа байна” гэв.

girl reading Church magazine with mom

Тэд тайтгарлын талаарх чуулганы үгийг ээлжлэн уншив. Моллид ээжтэйгээ цагийг өнгөрүүлэх таалагджээ. Чуулганы үгийг ээжтэйгээ хамт унших нь түүнд сайхан мэдрэмж төрүүлэв.

Тэднийг дуусах үед Молли инээмсэглэн, дараа дахиад хамт уншицгаая!” гэж хэллээ.

Тэр Мэйси, Уилл, Паркерыг санасан хэвээр байв. Гэсэн ч түүний ганцаардлын мэдрэмж багассан байлаа. Түүний залбирал хариулагдсан! Тэр аав ээжтэйгээ хамт цагийг сайхан өнгөрүүлж чадсан юм. Мөн бошиглогчдын үг түүнд амар амгаланг олоход туслав.

Зураг чимэглэлийг Лиз Бриззи