Судрын түүхүүд
Мосе ба манна буюу омер
Та нар энэ түүхийг Гэтлэл 16-аас уншиж болно.
Мосе бошиглогч байв. Тэр Бурханы хүмүүсийг амлагдсан нутаг өөд удирдсан. Тэд маш олон хоног алхсан.
Хүмүүс нь өлссөн байв. Тэдэнд хоол хүнс байсангүй. Бурхан тэдэнд тэнгэрээс хүнс илгээв. Үүнийг манна буюу омер гэдэг байлаа.
Өглөө бүр хүмүүс омерийг идэхээр цуглуулна. Харин омер шөнө мууддаг байв. Дараагийн өдөр нь тэд илүү ихийг цуглуулах хэрэгтэй болдог байжээ.
Омер бидэнд Есүс Христийг сануулдаг. Бурхан хүмүүсийг аврахаар омерийг өгсөн. Тэр биднийг аврахаар Есүсийг дэлхий рүү мөн илгээсэн. Хүнд өдөр бүр хоол хэрэгтэй байдаг шиг бидэнд Есүс өдөр бүр хэрэгтэй.
Би Есүсийг дагана. Тэр надад хүч чадал өгч, Өөрийнх нь хайрыг мэдрэхэд тусална.