Таны бичсэн
Баптисмын зорилго
2019 оны 11 дүгээр сард би ахлагч Гонгийн Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөрийн талаарх нүүр тулсан уулзалтыг гэр бүлийнхээ хамт сонссон юм. Дараа нь манай бишоп бидэнд зорилгынхоо төлөө ажиллахад туслах гарын авлага өгсөн.
Миний эхний зорилго бол баптисмдаа бэлдэж, 8 насны төрсөн өдөр маань болохоос өмнө Мормоны Номыг уншиж дуусгах явдал байлаа. Би үүнийг аль хэдийн уншиж эхэлсэн байсан ч нэг их хүсэл тэмүүлэлтэй эхлээгүй байв. Гэвч тэр өдөр би аавтайгаа төлөвлөгөө гаргасан юм. Баптисмаасаа өмнө Мормоны Номыг уншиж дуусгахын тулд өдөрт хэдэн бүлэг унших ёстой талаар бид тооцоолов. Би өдөр бүр уншин, хэсэг бүрийг уншиж дуусаад тэмдэглэгээ хийж эхлэв.
Уншиж байхдаа би илүү их сайн зүйл хийхийг хүссэн. Тиймээс би Ерөнхийлөгч Нэлсоны зарласан КОВИД-19-ийг хяналтдаа авахад туслахын төлөөх дэлхий даяарх мацагт нэгдэв. Би бүрэн мацаг барьсандаа баяртай байлаа. Эцэг эх маань намайг Мормоны Номын талаарх өөрийн гэрчлэлийг олж авахын төлөө залбирч мацаг барихад мөн урамшуулсан юм.
Тавдугаар сарын эхний ням гарагт би залбирч, мацаг барив. Удалгүй би Мормоны Номыг бүтнээр нь уншиж дуусгасан юм. Би төрсөн өдрөөр минь болох баптисмд догдолсон байлаа. Би баптисмын гэрээг Бурхантай хийхэд бэлэн гэдгээ мэдэрч байв! Би Мормоны Номыг үнэнийг мэднэ. Би үүнийг унших дуртай, мөн би гэр бүлийнхээ тусламжтайгаар энэ зорилгоо биелүүлсэндээ баяртай байна.