Тэргүүн Зөвлөлөөс
Сорилтуудаа даван туулах нь
Намайг хүүхэд байхад тулгарч байсан хамгийн том сорилт аавыг минь нас барах үед тохиосон юм. Тэр үед би 7 настай байлаа.
Би гайхалтай ээж, эелдэг зөөлөн өвөө эмээтэй байв. Гэсэн ч би маш их уйлж билээ. Би үсэглэж, тоо бодож сайн чаддаггүй байсан учир ангийнхан маань намайг сургууль дээр дооглодог байсан. Том хүүхдүүдийн зарим нь намайг сургуулийн v дээрэлхдэг байв. Би бусад хүний адил сайн тамирчин эсвэл сайн дуулдаг авьяастай байсан ч болоосой гэж хүсдэг байлаа.
Хэсэг хугацааны дараа би санаа зовохоо больж эхлэв. Гэр бүл минь надад тусалж, намайг хайрлаж байв. Би хичээсээр байсан ба хичээлдээ аажмаар сайжирсан. Мөн би сайн хийж чадах зүйлсээ олов. Би тэдгээр зүйлдээ илүү сайн болохын тулд хөдөлмөрлөсөн. Тэнгэрлэг Эцэг надад тусалсан юм.
Өсөж томрох үед, бид бүгдэд сорилт бэрхшээл тохиолддог. Бидний зарим нь өвчтэй эсвэл хөгжлийн бэрхшээлтэй байдаг. Зарим нь ядуу учраас эрүүл мэндийн сайн үйлчилгээ авч эсвэл боловсрол эзэмшиж чаддаггүй. Зарим нь өөрсдийн арьсны өнгөний улмаас эсвэл хаанаас гаралтай гэдгээсээ болж гадуурхагддаг.
Чи сорилтуудаа хэрхэн даван туулж болох вэ?
-
Тэнгэрлэг Эцэгт итгэ. Заримдаа бидний урам хугарч болох ч бид Түүнд итгэх ёстой. Тэрээр хүүхдүүддээ хайртай бөгөөд биднийг адисална хэмээн амласан.
-
Үргэлжлүүлэн хичээ. Бид бүгдэд өөр өөр бэлэг өгөгдсөн хэмээн Их Эзэн бидэнд заасан билээ. Бид өөрсдийн бэлгүүдийг нээн илрүүлж чадна. Тэгээд бид тэдгээрийг өөрсдийн амьдралыг сайжруулахад мөн бусдад үйлчлэхэд ашиглаж болно.
Нар жаргасны дараа хэр харанхуй байх нь хамаагүй бөгөөд нар мандах үед үргэлж илүү гэрэлтэй байх болно. Энэ нь бидний амьдралын үнэн юм. Нэг зам хаагдахад бид өөрийг хайж чадна. Хэрэв ямар нэг зүйл хийхэд дэндүү хэцүү санагдвал бид урагшлан, түүнийг сайн хийдэг болж чадна.
Тэнгэрлэг Эцэг чамд сорилтуудаа даван туулахад тусална гэдгийг би амлаж байна. Тэр чамд хайртай бөгөөд Түүний хүсдэг хүн болоход чинь тусална.