Чуулган дээр хэлсэн бошиглогчийн захиас
Зүрх сэтгэлдээ амар амгаланг олох нь
“Амар амгалангийн сайн мэдээг номлох нь,” “Сүнслэг инерцийн хүч” зэргээс хялбаршуулан авав, Лиахона, 2022 оны 5-р сар
Би та нарт хайртай, та нарын төлөө өдөр бүр залбирдаг. Дэлхий дээр хүнд хэцүү зүйл олон бий. Зөрчилдөөн, цар тахал олон хүнд нөлөөлсөн. Дэлхийд тусламж хэрэгтэй байна.
Есүс Христ бол Энхийн Жонон. Түүний сайн мэдээ бол амар амгаланг олох өнө мөнхөд орших цорын ганц зам юм. Зөвхөн Түүний өгдөг амар амгалан урьд урьдынхаас илүү одоо бидэнд хэрэгтэй байна.
Есүс Христийн дагалдагчид бүх дэлхийнхний дагах үлгэр дуурайлыг үзүүлэх ёстой. Бид амьдралдаа амар амгаланг эрэлхийлээгүй атлаа дэлхийд амар амгалан тогтоно гэж яахан хүлээж болох билээ? Хэн ч бусдын үйлдлийг хянаж чадахгүй. Гэхдээ бид өөрсдийн үйлдлийг хянаж чадна.
Өөрийн амьдрал дахь зөрчилдөөнийг эцэслэхийн тулд чадах бүхнээ хийгээрэй. Ингэхдээ даруу, зоригтой, хүчтэй бай. Энэ нь та нарт бусдыг уучилж, өөрсдөө буруу зүйл хийсэн үедээ өршөөл хүсдэг байхад чинь тусална. Та нарт Есүс Христийн болон Түүний Цагаатгалын хүч тусалж болохын тулд гуй.
Есүс бол Христ! Тэр амьд! Тэр чамайг хайрладаг бөгөөд чамд тусална.
Түүхийг гүйцээ
Та нар ах, эгчтэйгээ эсвэл найзтайгаа муудалцах үедээ юу хийдэг вэ? Доорх зургуудын нэгийг сонго. Дараа нь хэрхэн амар амгаланг олж болох талаар зур эсвэл бич.
Амар амгаланг олох миний арга зам