Есүсийг хамтдаа дагах нь
Өвдсөн үеэлийнхээ төлөө би гэр бүлийнхэнтэйгээ хамт хэд хэдэн удаа мацаг барьж, залбирсан. Би бас түүний төлөө хувьдаа залбирсан. Тэнгэрлэг Эцэг бидний залбирлыг сонссон гэдгийг би мэднэ.
Коллин С., 9 настай, АНУ, Юта
Ариун Сүнс надтай ярьсан учир би Мормоны Ном үнэн гэдгийг мэднэ. Би ээждээ хэлнэ гэхээс догдолж байсан. Тэр намайг чанга тэвэрсэн, бас би үнэхээр жаргалтай байсан.
Матиас М., 10 настай, Колумб, Кундинамарка
Гэр бүл маань надад зорилгодоо хүрэхэд тусалдаг. Би гэр бүлдээ хайртай!
Робин А., 6 настай, АНУ, Хойд Каролина
Би сургууль дээр ганцаараа байсан нэг хүүг харсан. Би түүнийг надтай найзлахыг урьсан. Одоо бид найзууд болсон!
Виллиам П., 7 настай, Англи, Дархэм
Би сүлжмэл баавгайнууд хийгээд КОВИД-19-ийн халдвартай өвчтөнийг эмчилсэн сувилагч нарт талархлаа илэрхийлж өгсөн. Би нийгэмдээ үйлчилж байгаадаа баяртай байна.
Эми Л., 11 настай, АНУ, Шинэ Мехико
Цар тахлын үед би хийж чадахгүй зүйлийнхээ оронд чадах зүйлдээ анхаарлаа хандуулсан. Энэ нь надад гэр бүлийнхэнтэйгээ болон Есүстэй илүү ойр болоход тусалсан.
Жэймс С., 9 настай, АНУ, Мичиган
Манай гэр бүл намайг зургаан настай байхад ариун сүмд лацдан холбогдсон. Гэр бүл маань мөнх гэдгийг мэдэх нь намайг аз жаргалтай болгодог.
Йолеаннис С., 7 настай, Венесуэл, Миранда
Рафаэла С., 9 настай, Бразил, Парана
Брэдли ба Эвэлин С., 8 болон 9 настай, АНУ, Айова
Элиас М., 6 настай, Швейцар, Ааргау
Люси Э., 8 настай, АНУ, Калифорни
Эвэри С., 10 настай, Канад, Альберта