2022
Баг ба авьяас чадвар
2022 оны 5, 6-р сар


Баг ба авьяас чадвар

Хамгийн шилдэг баг хамтдаа хөдөлмөрлөж, бие биенээ сайжрахад тусалдаг.

girl running and playing soccer

“Гүй, Жиллиан, гүйгээрэй!” гэж аав нь хашхирав. Жиллианы аав хөлбөмбөгийн багийнх нь дасгалжуулагч байв. Тэд аваргын төлөөх тоглолтод бэлдээд маш шаргуу бэлтгэл хийж байлаа. Нар шарж байсан ч, Жиллиан гүйсээр байв.

Эцэст нь шүгэл үлээж, “За, завсарлага авъя” гэж аав нь хэлэв.

Жиллиан усны саваа аваад хөвгүүдтэй хамт сандал дээр суув. Тэр багийнхаа цор ганц охин байсан ч үүндээ нэг их юм боддоггүй байлаа. Тэд хамтдаа сургуулилж, бие биедээ сайжрахад нь тусалдаг байв. Тэр хэдийгээр ядарч, хөлөрсөн байсан ч багтайгаа тоглож байгаадаа баяртай байлаа.

“Аав аа, өнөөдөр бид ямархуу байсан бэ?” гэж асуухад нь

аав нь инээмсэглэн, “Маш сайн байсан! Манай баг тэмцээнд бэлэн гэж би бодож байна” гэв.

Жиллиан мөн инээмсэглэв. Тэдний хичээл зүтгэл үнэ цэнтэй байлаа!

Жиллиан бэлтгэлээ тараад гэртээ харих замдаа найз Мэйгээ харжээ. Тэд Хүүхдийн хэсэгт хамт явдаг байсан ч Мэй сүүлийн үед ирээгүй байв.

two girls talking

Жиллиан Мэй рүү инээмсэглэн, “Сайн уу, Мэй! Хүүхдийн хэсэг дээр би чамайг санасан шүү. Чи зүгээр үү?” гэлээ.

Мэй доошоо гутал руугаа ширтээд, “Харин ээж маань сүмд явахыг зөвшөөрөхгүй байгаа” гэв.

Намайг “Яагаад?” гэхэд,

“Мэдэхгүй” гэлээ. Мэй толгойгоо өргөөд, “За, би явалгүй бол болохгүй нь ээ” гэв.

Жиллиан Мэйг цааш явахыг харан гараа даллан зогслоо. Би Мэйд хэрхэн тусалж чадах вэ? гэж тэрээр бодлогошров.

Жиллиан гэртээ хариад үкүлэлэ хөгжим дээрээ Хүүхдийн хэсгийн хэдэн дуу тоглов. Тэгээд дүү нараа хамт дуулахыг урив. Тэд ээжийгээ оройн хоолонд дуудтал нь дуулжээ.

“Би маргааш Аурэа эгчийнд очих гэж байгаа” гэж ээж нь хэлэв.

“Аурэа эгч гэж Мэйгийн ээж, тийм ээ?” хэмээн Жиллиан асуув. “Би тантай явж болох уу? Мэй сүүлийн үед Хүүхдийн хэсэгт ирээгүй. Өнөөдөр түүнтэй таарахад тэр гунигтай харагдаж байсан” гэхэд

“Тэг ээ, чи надтай явж болно” хэмээн ээж нь хариулав.

“Тэгвэл би үкүлэлэ хөгжмөө авч явъя! Би Хүүхдийн хэсгийн дуунуудыг тоглож чадна. Мэй Хүүхдийн хэсгийн дуунуудыг санасан нь гарцаагүй” гэж Жиллиан хэллээ.

girl and mom walking

Маргааш нь тэд Мэйгийн гэрт очиход, Жиллиан түүнийг чанга гэгч нь тэврэв. Ээжүүд нь хоорондоо ярьж байх зуур тэд гадаа гарчээ. Жиллиан үкүлэлэ хөгжмөө тоглон, Мэй дуунуудыг нь сонгож байлаа. Тэд инээлдэн Жиллианыг гэртээ харих хүртэл хамтдаа дуулжээ.

“Чамтай уулзах сайхан байлаа. Хүүхдийн хэсэг дээр бид чамайг санасан шүү” гэж Жиллианыг хэлэхэд,

“Тийм ээ, би очихыг маш их хүсэж байна. Магадгүй би ээжээсээ дахиад асуугаад үзье” гэж Мэй хариулав.

girl playing ukulele for her friend

Дараагийн ням гарагт Мэй Сүмд иржээ. Жиллиан түүний хажууд суув. “Чамайг ирсэнд би маш их баяртай байна” гэж Жиллианыг хэлэхэд

Мэй инээмсэглэн, “Би ч гэсэн” гэлээ.

Хэдэн өдрийн дараа, аварга шалгаруулах тэмцээн эхлэв. Жиллиан тэмцээн эхлэхийн өмнө залбиръя гэж багийнхнаа уриаллаа. Дараа нь тэдний тоглох ээлж ирэв. Тэр чадлынхаа хэрээр хурдан гүйлээ. Тэр багийнхантайгаа хамтран ажиллаж бөмбөгийг авч, гоол оруулав. Түүний баг тоглолтод хожсон юм.

Жиллиан тэр шөнө унтахаар хэвтэхдээ Мэйг болон багийнхныхаа талаар бодов. Тэрээр Хүүхдийн хэсгийн нэг хэсэг болсондоо баяртай байсан шигээ багийн гишүүн болсондоо баяртай байв. Тэд бүгд бие биедээ тусалсан. Тэр сүм дээр ч, талбай дээр ч найзууддаа тусалсандаа баяртай байв.

PDF of story

Зургийг Маркос Кало