2022
Очоод түүний хажууд суу
2022 оны 5, 6-р сар


ТАНЫ БИЧСЭН ЗАХИДАЛ

Очоод түүний хажууд суу

girl going to sit by boy on his own

Нэг өдөр сургууль дээр нэг хүү дээрэлхүүлсэн талаар би сонслоо. Би гунигтай байв. Хэн ч, хэнд ч ингэж хандаж болохгүй.

Түүнээс хойш хэд хоногийн дараа манай анги үдэшлэг хийхээр болов. Дээрэлхүүлсэн хүү үдэшлэгт ирээд ганцаараа суулаа. Би түүнийг хараад юу болсныг санав. “Очоод түүний хажууд суу” гэх дуу хоолойг би сонслоо. Гэхдээ би ганцаараа түүний хажууд суухыг хүссэнгүй. Тэр зүгээр ээ гэж би бодов. Түүний хажууд хэн нэгэн суух шаардлагагүй шүү дээ гэж бодоод би өнөөх мэдрэмжийг өөрөөсөө холдуулав.

Тэрхүү дуу хоолой дахин надад сонсогдсон бөгөөд энэ удаа илүү хүчтэй байв. Очоод түүний хажууд суу.

Би нөгөө хүү рүү харав. Тэр гунигтай бас ганцаардсан харагдаж байлаа. За гээд би суухаар шийдэв. Намайг түүний хажууд суухад түүнд тухгүй байгаа нь харагдаж байв. Би түүнд нэрээ хэлээд түүний талаар асуув. Эхэндээ би сандарч байсан ч ярилцаж байхдаа амар амгаланг мэдэрсэн. Бас тэр ганцаардсан, гунигтай харагдахаа болилоо.

Анги дээр дараа уулзахдаа би түүнтэй ярина гэдгээ хэлэв. Тэр бага зэрэг инээмсэглээд “За” гэв. Багш маань над дээр ирээд, “Баярлалаа Сиэрра. Чи үнэхээр элэгсэг байлаа” гэж хэлэв. Би зүгээр л толгойгоо дохилоо.

Тэр өдөр хурдан өнгөрсөн ч уг тайван мэдрэмж арилсангүй. Би зөв юм хийснээ мэдэж байлаа. Заримдаа хүмүүсийг өөр байгаагийнх нь төлөө шударга бусаар ханддаг. Би үүнд дургүй ч ийм явдал тохиолддог.

Бид бүгдээрээ Бурханы хүүхдүүд. Бид бусдад эелдэг хандах хэрэгтэй. Хэрэв бид ийн үйлдвээс Бурхан биднийг адислах болно гэдгийг би мэднэ.

Зураг чимэглэлийг Кристин Сорра