2022
Том ба аймшигт ханиад
2022 оны 5, 6-р сар


Газар бүрийн анхдагчид

Том ба аймшигт ханиад

Бурхан тэдэнд тусална гэдгийг Том мэдэж байлаа.

boy helping sick dad drink

“За болчихлоо Тама (аав аа)” гэж Том намуухан дуугаар хэлэв. Томын аав аажмаар өндийгөөд дэвсгэр дээрээ суув. Тэр аавдаа наргил самрын шинэхэн шүүс уухад нь тусаллаа.

Тама мөн гэр бүлийн бусад гишүүн нь хэдэн өдрийн турш өвчтэй байв. Тосгоны бараг бүх хүн өвджээ. Арал даяар Испани ханиад хэмээх нэртэй цар тахал тархав.

Том гадагш гарлаа. Тэр бусдыгаа халамжилж чадах цөөн эрүүл хүний нэг байв. Олон гэр бүлд тусламж хэрэгтэй байлаа.

Надад дахиад наргил самрын шүүс хэрэг болох юм байна гэж Том бодов. Тэр өндөр наргил мод руу авирав. Оройд нь гармагцаа самруудыг нь аваад газар шидэв.

boy climbing up coconut tree

Тэр доош буухдаа тосгоныхоо хүмүүсийн тухай боджээ. Тэдний ихэнх нь өвдсөнийг харах аймшигтай байлаа.

Жилийн өмнө Томын дүү Айлама өвчилж байжээ. Тэгэхэд мөн л аймшигтай байсан. Том болон гэр бүлийнхэн нь түүнийг эдгэрээсэй хэмээн залбирчээ.

Тэр шөнө Тама нэгэн онцгой зүүд зүүдлэв. Зүүдэндээ тэр Айламаг эдгэрэхэд хэрхэн туслах талаар мөн виливили модны холтсыг хуулаад, шүүсийг нь авах хэрэгтэйг харжээ. Том аавдаа Айламаг халамжлахад нь тусалсан бөгөөд тэд түүнд модны шүүс өгчээ. Тэгээд Айлама сайжирсан юм!

Тэр үед Бурхан тэдэнд тусалсан гэдгийг Том мэдэж байлаа. Мөн Бурхан тэдэнд одоо ч тусална гэдгийг мэдэж байв.

Том наргил модноос самрыг нь тасдан унагаав. Наргилын шүүсний чихэрлэг үнэр түүний сэтгэлийг сэргээв. Тэрээр шүүсээ тосгоны хөршүүдтэйгээ хуваалцахаар хажуугийн байшин руу явав. Нэг байшингаас нөгөө рүү, тэгээд дараагийнх руу нь явав.

Хэдэн долоо хоног өнгөрөв. Тэр өдөр болгон хүн бүрийг асрахын тулд шаргуу хөдөлмөрлөдөг байлаа. Тэр тахиа бариад, халуун шөл хийж бусадтай хуваалцдаг байв. Тэрээр булгаас хувин хувингаар ус зөөн, тэдэнд уулгадаг байв.

Тосгоны хүмүүсээс хэд хэдэн хүн нас баржээ. Тама ч бас нас барав. Энэ нь Томын хувьд үнэхээр хүнд байлаа. Тосгон тэр аяараа гунигт автав. Гэсэн хэдий ч энэ бүх үйл явдлын турш Том Бурхан түүнд хайртай, түүнд туслах болно гэдгийг санаж байлаа.

Том хүмүүст тусалсаар байв. Хэсэг хугацааны дараа хүмүүс тэнхэрч эхлэв.

Эцэст нь ханиадны цар тахал дууслаа. Хүмүүс өвдөхөө болив. Том, Айлама хоёр дахин сургуульд явах боломжтой болжээ. Том Тамаг үргэлж санадаг байсан. Гэхдээ тэр хэзээ нэгэн цагт түүнийг дахин харна гэдгийг мэдэж байлаа. Мөн Тэнгэрлэг Эцэг түүнд үргэлж туслах болно гэдгийг тэр мэдэж байсан.

Самоа бол Номхон далайн хэдэн арлаас бүрддэг.

Өнөөдөр Самоа улсад нэг ариун сүм байдаг.

Самоагийн уламжлалт сууцыг фэйл гэдэг ба уг сууц ханагүй.

Испанийн ханиад цар тахал 1918 онд Самоад тархаж байжээ.

Цар тахал дэгдэж эхлэх үед Том 12 настай байсан.

Томын тосгон Сауниатуг хожмын үеийн хэдэн гэгээнтнүүд барьжээ.

PDF of story

Зураг чимэглэлийг Кори Эгбэрт