2010–2019
Аврагчид нэг алхмаар ойртох
Аравдугаар сар 2012


11:0

Аврагчид нэг алхмаар ойртох

Сургаалаас суралцах болон заахын бүхий л зорилго хөрвөлт юм. Хөрвөлт бол нэг удаагийн үйл явдал биш юм. Аврагчтай илүү адил болохын тулд энэ нь амьдралын турш үргэлжлэх аян зам юм.

Өнгөрсөн зун миний бичсэн товч өгүүлэлЛиахона болонEnsignдээр гарсан юм. Манай хүү над руу э-мэйл бичихдээ “Ааваа, таны өгүүлэл хэвлэгдэх гэж байгааг та урьдчилан хэлж болох байсан шүү дээ” гэсэн байв. Би тэгэхэд нь, “ Та нарыг сүмийн сэтгүүлээ уншиж байна уу, үгүй юу мэдмээр байсан юм” гэж хариу бичсэн юм. Тэр, түүний 10 настай охин нь уг шалгалтыг “амжилттай давсныг тайлбарлан хариу бичсэн. Тэр шуудангийн хайрцагнаасEnsignавч гэртээ ирээд үүнийгээ уншсан. Дараа нь тэр бидний өрөөнд ирээд таны өгүүллийг бидэнд үзүүлсэн” гэж тэр бичсэн байсан.

Миний ач охин сурахыг хүссэн учраас Ensign - ийг уншсан. Тэр сонголтынхоо дагуу бас үйлдлээ ч хийсэн. Тэргүүн Зөвлөл саяхан, залуучуудын суралцах, даган амьдрах, болон сургаалыг хуваалцах дотоод сэтгэлийн хүслийг нь дэмжих шинэ сургалтын сурах материал баталсан. Эдгээр шинэ сурах материалуудыг одоо интернетээс харах боломжтой. Нэгдүгээр сараас эхлэн бид энэхүү сурах материалуудыг ангиуддаа хэрэглэж эхлэнэ. (Илүү ихийг сурахыг хүсвэл lds.org/youth/learn)

Аврагчийг зааж байхад, суралцагчийн идэвх тэргүүн чухал байсан. Тэр зөвхөн юу заахыг бидэнд үзүүлсэн төдийгүй мөн хэрхэн заахыг үзүүлсэн юм. Тэр суралцагчийн хэрэгцээнд анхаардаг байсан. Тэр хувь хүнд өөрсдөө бие даан үнэнийг хэрхэн олж мэдэхэд нь тусалсан.1 Тэр үргэлж тэдний асуултуудыг сонсдог байв2

Эдгээр шинэ сурах материал нь бид бүгдэд гэртээ болон ангидаа Аврагчийн арга барилаар суралцах болон заахад туслах болно.3Бид үүнийг хийх үедээ, Ахлагч Роберт Д.Хейлсийн сая зааснаар Аврагчийн “Ирээд, Намайг дага”4 гэсэн урилгад хариулах болно. Эдгээр шинэ материалуудыг бэлэн болгож байх зуур, суралцагч нарынхаа хэрэгцээ шаардлагыг хангахын тулд туслах байгууллагууд болон семинарын зөвлөлийн удирдагчид мөн багш нар нь эцэг эхчүүдтэй хамтран зөвлөлдөж байхыг би харсан. Залуу эмэгтэйчүүдийг ангидаа, залуу эрэгтэйчүүдийг Аароны санваарын чуулгадаа, залуучуудыг Ням гарагийн ангид, тэд чөлөөт сонголтоо ашиглан мөн өөрсдийн төлөө үйлдэхийг сурч байгааг би харсан.

Залуучуудын Ням гарагийн ангийн нэгэн багш, зожигрох хам шинж буюу аутизмтай хоёр залуу эрэгтэйд хэрхэн чөлөөт сонголтоо ашиглан мөн өөрсдийн төлөө үйлдэхэд нь туслах талаар эргэцүүлэн бодож байлаа. Ангийн гишүүдийг юу сурсан тухайгаа хуваалцахыг урихдаа тэр энэ хоёр залуу эрэгтэйг түүний урилгаас татгалзах вий хэмээн санаа нь зовж байсан юм. Гэвч тэд тэгсэнгүй. Нэг нь юу сурснаа заахаар зогсож, дараа нь нөгөө аутизмтай ангийн найзаа өөртөө туслуулахаар урив. Эхнийх нь гацаж эхлэхэд түүний ангийн найз нь түүний хажууд байж чи амжилттай байж чадна гэж түүний чихэнд шивнэж байсан. Тэр өдөр, тэд хоёулаа заасан. Тэд Аврагч юу заасныг заасан юм, мөн түүнээс гадна тэд Аврагч хэрхэн заасны адил заасан. Энэ ангийн хүүхэд найзынхаа төлөө үйлдсэний адил, Аврагч зааж байгаа хүндээ хайрын үүднээс үйлддэг билээ.5

Түүний арга замаар, Түүний үгнээс суралцах болон зааж байгаа үедээ бид түүний “Ирээд, Намайг дага” гэсэн урилгыг хүлээн авдаг. Бид Түүнийг нэг удаад нэг алхмаар дагадаг. Алхам бүрд бид Аврагч руу ойртдог. Бид өөрчлөгддөг. Их Эзэн сүнслэг өсөлтийг гэнэт бий болдоггүйг мэднэ. Энэ нь аажмаар бий болдог. Бид түүний урилгыг хүлээж авах бүрдээ, түүнийг дагахаар сонгох болгондоо бид бүрэн дүүрэн хөрвөгдөх зам дээрээ өсч хөгжиж байдаг.

Сургаалаас суралцах болон заахын бүхий л зорилго нь хөрвөлт юм. Хөрвөлт бол нэг удаагийн үйл явдал биш юм. Аврагчтай илүү адил болохын тулд энэ нь амьдралын турш үргэлжлэх аян зам юм. Ахлагч Даллин Х.Өүкс “мэдэх нь” хангалттай биш гэж бидэнд сануулсан. “Хөрвөгдөх нь ... биднээс хийх, болон болохыгшаарддаг.”6Хөрвөлтийн төлөө сурах нь мэдэх, хийх болон болохын үргэлжилсэн үйл явц юм. Үүний нэгэн адил хөрвөлтийг заах нь түлхүүр сургаал, үйлдэх урилга, амлагдсан адислалуудыг шаарддаг.7 Үнэн сургаалыг зааж байгаа үедээ, бид суралцагчид үнэнийг мэдэхэд нь тусалж байгаа хэрэг юм. Бид бусдыг үйлдэхийг урьж байгаа үедээ тэднийг сургаалын дагуу үйлдэхэд эсвэл амьдрахад нь тусалдаг. Их Эзэний амласан адислалууд ирэхэд бид өөрчлөгддөг. Алмагийн адил, бид шинэ бүтээлүүд болж чадна.8

Залуучуудад зориулсан шинэ сурах материал нь нэг үндсэн зорилготой: Есүс Христийн сайн мэдээнд хөрвөгдөхөд залуучуудад туслах. Би саяхан нэг залуу эрэгтэйг залуучуудын Ням гарагийн ангиас өөрөө үнэнийг мэдэж авч байгааг харсан. Цагаатгалыг өөрийнхөө амьдралтай холбох нь түүнд хэцүү байгааг би анзаараад, түүнээс чи уучлалыг мэдэрч байсан уу гэж асуухад тэр “Тийм ээ, би хөл бөмбөг тоглож байгаад нэг залуугийн хамрыг гэмтээсэн нь надад их хэцүү байсан. Би санаагаа амраахын тулд юу хийх хэрэгтэй талаар бодсон. Тиймээс би түүний гэр рүү явж түүнээс намайг уучлахыг гуйсан юм, гэвч би үүнээс илүүг хийх хэрэгтэйгээ мэдэж байсан. Тэгээд би залбирсан. Дараа нь Тэнгэрлэг Эцэг намайг бас уучилсныг би мэдэрсэн юм. Миний хувьд Цагаатгал гэдэг нь ийм утга учиртай юм” гэж хариулсан.

Тэр энэ туршлагаа ангидаа хуваалцаж байхдаа Иохан 3:16-аас — “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн” —гэж уншаад мөн Цагаатгалын хүчний тухай гэрчлэлээ хуваалцсан юм. Энэ сургаал нь уг залуу эрэгтэйн хувьд хийсвэр ойлголт байхаа больсон билээ. Энэ нь түүний амьдралын хэсэг болсон. Учир нь тэр асуулт асууж дараа нь үйлдэхэд сонгох эрхээ ашигласан юм.9

Энэ залуу эрэгтэй илүү хөрвөгдсөн мөн ангийнхан нь ч гэсэн. Тэд судруудыг судалснаар түлхүүр сургаал дээр анхаарал хандуулсан. Тэд тэдгээр ариун нандин үгсийг амьдралтайгаа холбож дараа нь сургаалын дагуу амьдарснаар тэдэнд ирсэн адислалуудын талаар гэрчилсэн. Бид Есүс Христийн сайн мэдээг заахдаа судар болон өнөөгийн бошиглогчдын үгс дээр анхаарлаа төвлөрүүлдэг. Бид итгэлийг хүчирхэгжүүлэхэд, гэрчлэлтэй болоход, хүн бүрт бүрэн хөрвөхөд нь туслахдаа ариун бичээсүүдэд найддаг. Залуучуудад зориулсан шинэ сурах материал нь хэрэглэж байгаа бүгдэд, Бурханы үгийг ойлгож, түүний дагуу амьдрахад тусалж чадна.

Би Коста Рика – д Гэгээнтнүүдэд зааж байхдаа Teaching, No greater call буюу Заахаас илүү агуу дуудлага гэж үгүй – номыг бариад “та нарын хэн хэнд энэ гарын авлага байгаа вэ?” гэж асуухад бараг хүн бүр гараа өргөсөн юм. Би инээгээд та нар энэ гарын авлагаас өдөр бүр уншиж байгаа байлгүй дээ гэж хэллээ. Гайхалтай нь урд эгнээнд сууж байсан эгч би энэ номыг өдөр бүр уншдаг гээд гараа өргөлөө. Би түүнийг индэр дээр гарч тайлбарлахыг хүссэн юм. Тэр “Би Мормоны номыг өглөө бүр уншдаг. Дараа нь сурснаа хүүхдүүддээ хамгийн шилдэг аргаар заахын тулд би Teaching, No greater call буюу Заахаас илүү агуу дуудлага гэж үгүй номноос ямар нэгэн зүйл уншдаг” хэмээн тэр хариулсан.

Тэр эгч, Сайн мэдээгАврагчийн арга замаар сурч, заахыг хүссэн бөгөөд Аврагчийн үгийг судраас суралцаж, дараа нь хүүхдүүд нь бүрэн хөрвөгдөж болохын тулд тэдэнд хэрхэн заах талаараа бас суралцжээ. Түүний сайн мэдээг сурах ба заах хэв маяг нь гэнэт бий болоогүй юм. Тэр ямар нэгэн зүйлийг хийх шийдвэр гаргасан. Тэр хийх хэрэгтэй гэж мэддэг зүйлээ хийхийн хэрээр Их Эзэн түүнийг Өөрийн замаар алхахад нь хүчирхэгжүүлсэн юм.

Заримдаа хөрвөлтийн үе шат удаан бас хэцүү байж болох юм. Манай хүргэн ах Сүмд 50 жилийн турш идэвхгүй байсан юм. 60 гарсан насандаа л, тэр Аврагчид буцаж ирэх урилгыг хүлээн авч эхэлсэн юм. Тэр явцад нь олон хүн түүнд тусалж байсан. Нэгэн гэрийн багш нь 22 жилийн турш сар бүр түүнд ил захидал илгээдэг байсан байна. Гэвч тэр буцаж ирэх эсэхээ өөрөө л шийдэх ёстой байв. Тэр сонгох эрх чөлөөгөө эдлэх хэрэгтэй байв. Тэр хамгийн эхний алхамыг хийх хэрэгтэй байв. Тэгээд дараа дараагийнх нь алхамуудыг хийх болов. Одоо тэр эхнэртэйгээ мөнхөд холбогдсон ба тэр бишопын зөвлөлд үйлчилж байна.

Саяхан бид шинэ сургалтын материалыг хэрэглэхэд нь удирдагч болон багш нарт туслахад зориулан бүтээсэн нэгэн видео бичлэгийг түүнд үзүүлсэн юм. Үзсэнийхээ дараа хүргэн ах маань сандал дээрээ арагшаа налан “Хэрэв энэ нь намайг залуу байхад байсан бол би идэвхгүй болохгүй байсан байхаа” гэж билээ.

Хэдэн долоо хоногийн өмнө би эргэлзэж байсан нэгэн залуу эрэгтэйтэй уулзсан юм. Би түүнээс сүмийн гишүүн эсэхийг нь асуусан. Тэр үл итгэгч, гэвч бага байхдаа Сүмтэй холбоотой байдаг байсан гэж хэллээ. Би түүнд Ням гарагийн ангид дуудлагатай гэдгээ мөн удахгүй ерөнхий чуулганд яриа өгөх гэж байгаагаа хэлэхэд тэр “Хэрвээ та ярих гэж байгаа бол би тэр хуралдааныг үзнээ гэж хэлсэн юм”. Би түүнийг өнөөдөр үзэж байгаа гэж найдаж байна. Хэрэв тэр үзэж байгаа бол ямар нэгэн зүйлийг сурсан гэдгийг би мэднэ. Энэ чуулганы төв бол хөрвүүлэлтийн төлөө сурах болон заах онцгой газар юм.

Бидний бошиглогч, үзмэрч, илчлэлт хүлээн авагчаар дэмжин баталдаг тэдгээр хүмүүсээр заагдсан зарчмуудын дагуу амьдрах үед бид Аврагчийн арга замаар суралцдаг.10 Бид түүнд нэг алхмаар ойртдог. Энэ чуулган өндөрлөх дөхөх зуур, миний яриаг сонсож байгаа хүн нэг бүрийг тэрхүү алхамыг хийхийг би урьж байна. Эртний Нифайчуудын адил “мөн миний хэлсэн зүйлсийг эргэцүүлж, мөн, та нар ойлгож болохын тулд миний нэрээр Эцэгээс асууж” бид гэртээ харьж болно.11

Бид залуу хүн бүрийг ойлгоосой гэж хүсч байна. Бид тэднийг өдөр бүр сурч, зааж, Есүс Христийн сайн мэдээгээр амьдраасай гэж хүсч байна. Энэ бол Их Эзэний бүх хүүхдүүдээсээ хүсдэг зүйл юм. Та хүүхэд ч бай, залуу ч бай, насанд хүрэгч ч бай, би та нарыг Түүний зам дээр ирж дагахыг урьж байна. Бидний ойртох алхам бүрээр Их Эзэн биднийг хүчирхэгжүүлэх болно гэдгийг би гэрчилж байна. Тэр бидэнд үлдсэн зам дээрээ ирэхэд туслах болно. Саад бэрхшээл тохиолдоход бид аян замаа үргэлжлүүлэх болно. Бид хэзээ ч эргэж буцахгүй. Бид хэзээ ч холдож гарахгүй.

Би Бурхан Эцэг болон Түүний хүү, Есүс Христ амьдыг мэднэ. Аврагч хуучин цагийн адил Түүнд ир хэмээн биднийг дуудсаар байгаа гэдгийг би гэрчилж байна. Бид бүгд Түүний урилгыг хүлээн авч чадна. Бид бүгд Аврагчид илүү ойртсоноор Түүний арга замаар сурч, зааж, мөн Түүний үгийн дагуу амьдарч чадна. Бид ингэж хийвэл бид үнэнээр хөрвөгдөх болно. Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэл

  1. Иохан 3:1–7 – г үз. Энэ ишлэл дээр Аврагч Никодемийн асуусан асуултанд хариулдаг. Тэр Никодемийн хэрэгцээний дагуу түүнд заасан. Тэр Никодемид сурах эрхээ эдлэхийг нь зөвшөөрсөн юм. Тэр Никодемд хариултаа өөрөө олж мэдэхэд нь тусалсан юм.

  2. Иохан 3:4; Иосеф Смитийн – Түүх 1:18-г үз.

  3. lds.org/youth/learn/guidebook/teaching. хуудасны “Teaching the Gospel in the Savior’s Way,”– г үз.

  4. Лук 18:18–22-г үз..

  5. 1 Иохан 4: 19-г үз.

  6. Даллин Х.Өүкс “The Challenge to Become,”Лиахона,2001 оны нэгдүгээр сар, 41: “Гэрчлэх нь мэдэх ба тунхаглах юм. Сайн мэдээ нь биднээс үйлдэх болон түүн шигээ болохыг шаарддаг ‘хөрвөгдөх’хэмээх зүйлд биднийг урьдаг. Бид сайн мэдээний талаарх мэдлэг болон гэрчлэлдээ зөвхөн найддаг бол бид адислагдсан хэвээрээ. Гэвч Христийн урьсанчлан бүрэн гүйцэд хөрвөгдөөгүй хэвээрээ байх болно. Бид бүгдээрээ хүчтэй гэрчлэлтэй боловч хөрвөгдөхөөр үйлддэггүй хүмүүс байдгийг мэддэг шүү дээ.”

  7. Абрахам 2:11- үз.

  8. Мозая 27:24–26;2 Коринт 5:17-г үз.

  9. Дэвид А.Беднар “Watching with All Perseverance,”Лиахона,2010 оны тавдугаар сар, 43: “Та бид хүүхдүүддээ өөрсдөө хийж, судалж мөн итгэлээрээ сурахыг эрэлхийлдэг биеэ даасан хувь хүн болоход нь тусалж чадаж байна уу эсвэл заалгуулж, хийхдээ үргэлж хүлээдэг хүн болгон хүмүүжүүлж байна уу? Эцэг эхийн хувьд бид тэдэнд сүнслэг байдлыг тэнцүү өгч чадаж байна уу эсвэл тэдэнд өөрсдөө үйлдэж, өөрсдийнхөө төлөө сурч, гуйвшгүй хөдөлшгүй зогсоход нь байнга тусалж чадаж байна уу? Бид хүүхдүүддээ асууж, эрэлхийлж, тогшихдоо санаа сэтгэлээ бүрэн зориулдаг байхыг сургадаг уу?

  10. Dennis B. Neuenschwander, “Living Prophets, Seers, and Revelators,” Liahona,2001 оны нэгдүгээр сар, 49–51.

  11. 3 Нифай 17:3..