2014
Христийн мэндэлсний баярын уур амьсгалыг өдөр бүр мэдрэх нь
2014 оны арванхоёрдугаар сар


Бага насны хүүхдүүдэд зориулав

Христийн мэндэлсний баярын уур амьсгалыг өдөр бүр мэдрэх нь

Энэ өгүүллийг зохиогч АНУ-ын Ютад амьдардаг.

Бүх бэлгийг боож, гацуур модны дэргэд байрлуулсан байдаг. Тийм үү?

“Have a very merry Christmas! Scatter gladness ev’rywhere!” (Children’s Songbook, 51).

Христийн мэндэлсний баяр дөхлөө. Амалигийн сэтгэл тун догдолжээ. Тэр бэлэгнүүдээ баглан, гацуур модны дэргэд тавина!

Гэр бүлийн үдшээр ээжийн хичээл заах ээлж болов.

“Христийн мэндэлсний баяраар бид яагаад бэлэг өгдөг вэ?” гэж ээж асуув.

“Яагаад гэвэл, энэ бол Есүсийн төрсөн өдөр” гэж Амалийг хэлэхэд,

“Тэгвэл бид Түүнд бэлэг өгөх хэрэгтэй биш үү?” гэж ээж нь хэллээ.

Аав нь Амалигийн дүү Ноад судар уншихад нь тусалжээ. Энд бид бусдад үйлчилж байгаа нь Бурхандаа үйлчилж байгаа хэрэг гэж бичсэн байна (Moзая 2:17-г үзнэ үү).

“Бусдад үйлчлэх нь Есүст өгөх бэлэг үү?” гэж ээж нь хэлэхэд

Ноа толгой дохив.

”Өөр юу байдаг билээ?”

“Зарлигуудыг сахих” гэж Амалийг хэлэхэд.

“Сайн хүүхэд байх” гэж Ноа хэллээ.

“Сайхан санаанууд байна!” гэж ээж хэлэв. “За, одоо тоглоом тоглоцгооё. Есүст хэн нэгний өгсөн бэлгийг би одоо хэлнэ. Та нар надад хэн гэдгийг нь хэлээрэй. За, эхэлье. Энэ хүн Халамжийн төв дээр Христийн мэндэлсний баярын ил захидлыг тараан өгсөн.”

Ноа гараа өргөн, “Амали үүнийг хийсэн” гэж хэлэв.

“Тэр хүн гэрийн багшаар явсан.”

“Энэ бол аав” гэж Амали хэлэв.

Аврагчид тэдний аль хэдийн өгсөн олон бэлгийг нэрлэж дуусав.

“Бид өдөр бүр бэлэг өгч болно” гэж ээж хэллээ.

Маргааш өглөө нь гэрээ цэвэрлэх болов. “Өө, яршиг” гэж Амали гонгинолоо. Гэтэл тэр гэнэт нэг зүйлийг санав. Бусдад үйлчлэх нь бэлэг шүү дээ! Хэрэв Амали ээждээ тусалбал Есүст тусалсантай адил хэрэг болно. Тэрээр даавуу олоод, өрөөний буланг гялалзтал арчив.

Маргааш нь Амали ажил хийж, бага зэрэг мөнгө олжээ.

“Чиний аравны нэг чинь найман цент болно” гэж ээж нь хэлэв.

Амали дахиад нэг зүйлийг санав. Аравны нэгээ төлөх нь зарлиг. Тиймээс аравны нэгийг төлөх нь бэлэг болно. Тэгээд тэрээр найман центээ аравны нэгээ хадгалдаг савандаа хийв.

Тэр долоо хоногийнхоо сүүлээр ч Амали дэр хураахад тусалжээ. Жаахан дүү нь тэр дэрнүүдийг буйдангаас буулгачихсан байж. “Есүст өгөх бас нэгэн бэлэг” гэж тэр хэлэв.

Христийн мэндэлсний баярын өмнөх орой аав, ээж хоёр нь Амалид өөрөөр нь бахархаж байгаагаа хэлжээ. “Чи долоо хоногийн турш Есүст бэлэг өгч байна. Энэ чинь Христийн мэндэлсний баярын уур амьсгалыг өдөр бүр мэдэрч байгаа гэсэн үг” гэж аав нь хэлэв.

Хайртай шүү, Амали

Хайртай шүү, Амали

Хайртай шүү, Амали

Хайртай шүү, Амали

Зураг чимэглэлийг Диллийн Марш