2014
Бид Өөрсдийн Аврагч Есүс Христийг дурсан санаж, бишрэн шүтдэг
2014 оны арванхоёрдугаар сар


Хүүхдийн хэсгийг гэртээ авчрах нь

Бид өөрсдийн Аврагч Есүс Христийг дурсан санаж, бишрэн шүтдэг

Зохиогчид нь АНУ-ын Ютад амьдардаг.

Хүүхдийн хэсгийн энэ сарын сэдвийн талаар илүү ихийг мэдэж аваарай!

Олон жилийн өмнө Тэнгэрлэг Эцэг Өөрийн бошиглогчдод дэлхий рүү илгээх гэж буй гайхалтай бэлгийнхээ тухай хэлжээ. Тэрхүү бэлэг нь бидний Аврагч болохоор дэлхий рүү ирэх Түүний Хүү Есүс Христ байсан юм. Есүс биднийг Тэнгэрлэг Эцэг рүү буцаж очиж болохын тулд амьдрах замыг зааж өгөх байлаа. Бошиглогчид Есүсийг төрөх цагийг баяр хөөртэй тэсэн ядан хүлээсэн юм.

Бетлехемийн ойролцоо байсан хоньчдод тэнгэр элчүүдийг Бурханы Хүү болох онцгой нэгэн хүү төрлөө хэмээн мэдэгдэхэд тэд баярлажээ.

Америкт нифайчууд нар жаргасан ч шөнөжин тэнгэр гэгээтэй хэвээр байсанд Түүнийг төрсөн гэдгийг мэджээ.

Өнөө үед бид Христийн мэндэлсний баяраар Есүс Христийн мэндэлснийг дурсан санаж тэмдэглэдэг. Бид Аврагчийн бусдад хайраа өгдөг үлгэр жишээг дагаснаараа Түүний бидэнд өгсөн бэлгийн төлөөх талархал, баяр хөөрөө харуулдаг.

Зүүн гар талд: Пол Манны зураг чимэглэл