Дэлхий даяар найзуудтай болох нь
Би Шведийн Минна байна
Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.
Hallå, Vänner!*
Сургуулийн байранд амьдрахад чамд ямар санагддаг вэ? Минна гэр бүлтэйгээ Шведийн өмнөд хэсэгт хөдөө амьдардаг. Тэдний байшин олон жилийн өмнө сургуулийн байр байжээ. Хамгийн сайхан нь энэ байшин олон хүн орж болох өрөөтэй байгаа явдал байлаа. 12-р сард Миннагийн гэрийнхэн хөрш, найз нөхөд, гэр бүлүүдийг “дуулах” онцгой үйл ажиллагаанд урьдаг. Бараг л ная орчим хүн хамтдаа Христийн мэндэлсний баярын дуу дуулахаар цуглардаг аж. Тэгээд Скандинавын хүйтэн өвлөөр гадагш гарахаасаа өмнө тэд зоог барьдаг.