2014
Доторхыг нь хар даа!
2014 оны арванхоёрдугаар сар


Доторхыг нь хар даа!

Христийн мэндэлсний баярын өмнө аав, ээж хоёр хайрцаг дүүрэн Мормоны Ном хүмүүст өгөхөөр худалдаж авсан юм. Тэгээд би сургууль руугаа хэдийг авч яваад, гурван багшдаа бэлэг болгон өгье гэж бодлоо.

Би хөгжмийн өрөө рүү явж байтал хөгжмийн багштайгаа тааралдав. Гэтэл “За, Софиа. Түүнд нэгийг өг” гэж бодогдлоо. Тэгээд багш руугаа аажуухан алхав. Тэгсэн ч би түүнд номоо өгөх зориг хүрсэнгүй.

Би өрөөний булан руу очоод, “Тэнгэрлэг Эцэг минь, энэ номыг багшдаа өгөхөд минь туслаач” гэж чимээгүйхэн залбирав. Дөнгөж залбирч дуустал, номоо түүнд өгөх хэрэгтэй гэсэн хүчтэй мэдрэмж төрөв.

Би багш руугаа дөхөж очив. Түүнийг над руу харахад нь би Мормоны Номоо өгөөд, “Багш аа, би танд зүрх сэтгэлийнхээ угаас хайртай, тэгээд би танд энэ номыг өгөхийг хүссэн юм” гэж хэллээ.

Багш номыг аваад, хавтас руу нь харав. “Доторхыг нь хар даа” гэж би хэллээ. Намайг дотор талд нь хэдэн үг бичсэнийг тэр олж харав.

Багш маань намайг тэврээд, “Софиа, надад ийм ном өгсөнд баярлалаа!” гэлээ.

Намайг суухад багш ангийнханд “Софиа надад юу өгснийг хар даа. Би үүнийг амралтынхаа үеэр уншина” гэж хэлэв.

Би гэртээ ирж, ээж рүүгээ гүйж очоод, “Юу болсныг таа даа! Би багшдаа Мормоны Ном өгсөн” гэж хэллээ.

Ээж инээмсэглээд, “Гайхалтай! Софиа, чи надад маш гайхалтай үлгэр жишээ үзүүллээ” гэж хэлжээ.

Ээж, бид хоёр багшдаа Мормоны Ном өгөх зориг өгсөнд нь Тэнгэрлэг Эцэгт талархахаар шийдлээ.

Марк Робизоны зураг