Христийн мэндэлсний анхны баяр
Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.
Та нар энэ жүжигчилсэн тоглолтыг гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө эсвэл Хүүхдийн хэсгийнхэнтэйгээ хийж болно. Бэлтгэхдээ Лук 2:1–16-г уншина уу.
Дуу: “When Joseph Went to Bethlehem,” 1-р бадаг, (Children’s Songbook, 38).
Мариа: Бид удахгүй хоноглох газар олно гэж найдаж байна. Бид их удаан аяллаа.
Иосеф: Тэнд өмнө маань дэн буудал байна. Тэнд бидэнд өрөө байна уу, үгүй юү, мэдээд ирье. Эндээ хүлээж байгаарай.
[Иосеф Мариаг суухад нь тусалж, дараа нь “хаалга” тогшино. Дэн буудлын эзэн хариулна.]
Дэн буудлын эзэн: Та юу хүсээ вэ?
Иосеф: Би хоноглох газар хайж байна. Эхнэр бид хоёр урт зам тууллаа. Тиймээс бидэнд унтах газар хэрэгтэй байна.
Дэн буудлын эзэн: Өршөөгөөрэй. Манай буудал дүүрэн хүнтэй байгаа.
Иосеф: Та бидэнд туслаач. Эхнэр минь хөл хүндтэй, нярайлах дөхчихсөн байгаа.
Дэн буудын эзэн: Та нар малын саравчинд хоноглож болох юм байна. Ийм л газар бидэнд байна даа.
Иосеф: Их баярлалаа. Та их сайхан сэтгэл гаргалаа.
[Иосеф Мариа дээр эргэж ирэн, түүнийг босоход тусална.]
Иосеф: Буудалд өрөө байхгүй байна. Гэхдээ буудлын эзэн биднийг малын саравчинд хоноглож болно гэлээ.
Мариа: Ашгүй дээ, бид хоноглох газартай болсонд би их баяртай байна.
[Тэд малын саравч руу очно. Мариа, Иосеф хоёр сууж, тайзны үзэгдэл төгсөнө.]
Дуу: “When Joseph Went to Bethlehem,” 2, 3-р бадаг (Children’s Songbook, 38).
[Хоньчид хонио хариулж явна. Тэнгэр элчийг ирэхэд тэд өвдөг сөгдөн сууна.]
1 дэх хоньчин: Та хэн бэ?
2 дахь хоньчин: Биднийг битгий өвтгөөч.
Тэнгэр элч: Бүү айгтун, харагтун, би сайн мэдээ авчирлаа! Урд шөнө Бурханы Хүү Бетлехемд мэндэллээ. Тэжээлийн тэвшинд нялх хүүхдийг та нар олж харна.
1 дэх хоньчин: Одоо явж, хүүхдийг үзье.
Тэнгэр элч: Дээр өндөрт алдар нь Бурханд байх болтугай, доор газарт амар тайван нь хүмүүст байх болтугай.
Дуу: “Stars Were Gleaming” (Children’s Songbook, 37).
[Хоньчид буудал руу очин, буудлын “хаалгыг” тогшино. Буудлын эзэн хариулна.]
2 дахь хоьчин: Бид Христ хүүг харахаар ирлээ.
1 дэх хоньчин: Тэнгэр элч бидэнд Түүнийг малын тэвшинд байгаа гэж хэллээ.
2 дахь хоньчин: Та Түүнийг хаана байгааг мэдэх үү?
Дэн буудлын эзэн: Нэг хүү манай малын саравчинд төрсөн. Би та нарт хаана байгааг зааж өгье.
[Хоньчид буудлын эзнийг даган, малын саравч руу очно. Тэнд Мариа, Иосеф хоёр тэвшинд байгаа Есүс хүүгийн хажууд сууж байна.]
1 дэх хоньчин: Энэ үнэн байна шүү! Тэнгэр элчийн яг хэлсэнчлэн, үнэхээр тэнд тэвшинд хүү байна.
2 дахь хоньчин: Энэ бол Аврагч, Эзэн Христ.
[Хоньчид болон дэн буудлын эзэн бүгд тэвшийг тойрон өвдөглөн сууна.]
Дуу: “Амгалан шөнө” (Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, 53.