2014
Малахи
2014 оны арванхоёрдугаар сар


Хуучин Гэрээний бошиглогчид

Малахи

“[Есүс] Малахид Эцэгийн өгсөн, тэрбээр өөрөө тэдэнд хэлэх үгсийг бичихийг тэдэнд зарлиглав” (3 Нифай 24:1).

Миний нэр “миний тэнгэр элч” гэсэн утгатай бөгөөд би энэхүү үүргийнхээ дагуу “Их Эзэний үгийг израильчуудад”1 хүргэсэн. Христийн төрөлтөөс 450 орчим жилийн өмнө буюу миний амьдарч байсан өдрүүдэд2 олон иудей хүн сэтгэлээр унаж, зөв шударга амьдрахаа больсон юм.3 Их Эзэн миний заасан зүйлсээр дамжуулан тэднийг зэмлэсэн.

Леви овгийн иудей тахилчид нь ерөнхийдөө ёслолуудыг гүйцэтгэхээр онцгойлон адислагддаг байсан ч левичүүд миний амьдарч байсан цаг үед ялзран доройтсон юм. Тэд талархалгүй байж, Бурханыг хүндлэхээс татгалзан, бузартсан талх болон өө сэвтэй малыг тахил болгон өргөсөн.4 Тэд Левитэй хийсэн Бурханы санваарын гэрээнүүдийг зөрчсөн юм.

Зөвхөн тахилчид төдийгүй хүмүүс бас ялзран доройтож байв. Тэд гэрээнээс гадуур гэрлэж, авааль эхнэрээс салж, аравны нэг болон өргөлүүд өргөхөөс татгалздаг байлаа.5

Их Эзэн эдгээр муу зүйлийг эсэргүүцэж байсан ч, хүмүүсээ хайрладаг байсан учраас “Над руу буцан ирэгтүн, Би ч та нар руу буцан ирэх болно”6 хэмээн тэднийг уучлахад бэлэн байв. Их Эзэнд эргэн ирэх нэг арга зам нь “бүхий л аравны нэгээ агуулахад авчрах”7 юм.

Хүмүүс “Бурханд үйлчлэх нь ашиггүй юм: … ёс бусыг үйлддэг тэдгээр нь [хөгжиж цэцэглэдэг],”8 гэж гомдоллож байсан ч би “ЭЗЭНЭЭС эмээдэг болон Түүний нэрийг үнэлдэг” хүмүүсийн төлөө “дурсгалын ном” Түүний өмнө бичигдсэн билээ”9 гэж заадаг байсан.

Би мөн Их Эзэний Хоёр дахь ирэлтээр ёс бусчууд “тохуурагдах” хэдий ч Түүний нэрээс эмээдэг хүмүүст “зөв шударгын нар мандах бөгөөд түүний жигүүрт эдгэрэлт бий”10 хэмээн бошиглосон билээ.

Хоёр дахь ирэлтээс өмнө “эцгүүдийн зүрх сэтгэлийг хүүхдүүд уруу нь, хүүхдүүдийн зүрх сэтгэлийг эцгүүд уруу нь эргүүлэх”11 санваарын түлхүүрүүдийг сэргээхээр бошиглогч Елиа ирнэ хэмээн би бошиглосон.

Их Эзэн миний заасан зүйлсээр дамжуулан Өөрийн хүмүүсийг санаж, итгэлтэй хүүхдүүддээ өгсөн амлалтуудаа биелүүлдгийг бид хардаг. Тэр биднийг эдгээр амлалтад итгэлтэй байж, наманчлалаар дамжуулан Түүнд эргэн ирэхийг хүсдэг.12

Чулуунуудын зургийг Pavlo Vakrushev/iStock/Thinkstock; огнооны зургийг aksphoto/iStock/Thinkstock