“Бид Христийн тухай ярьдаг,” Лиахона, 2024 оны 3-р сар.
Эцэг эхчүүдэд зориулав
Бид Христийн тухай ярьдаг
Эрхэм хүндэт эцэг эхчүүд ээ,
Их Эзэнийг амьдралдаа нэн тэргүүнд тавих нь хэчнээн чухал талаар Нифай хүмүүстээ заасан. Тэр: “Мөн бидний хүүхдүүд нүглээс ангижрахын тулд ямар сурвалжийг хайж болохыг мэдэж болохын тулд бид Христийн тухай ярьж, бид Христэд баясч, бид Христийн талаар номлож, бид Христийн тухай бошиглож, мөн бид бошиглолуудынхаа дагуу бичдэг болой” (2 Нифай 25:26) хэмээн бичиж үлдээжээ. Та гэр бүлтэйгээ хамт дараах зарчмуудыг үзэж, тэднийг болон хайртай бусад хүнээ Есүс Христийн сайн мэдээ, удирдамж болон орчин үеийн завгүй ертөнцөд Түүнийг эрэлхийлэхэд бидэнд туслах мэргэн зарчмууд руу чиглүүлээрэй.
Сайн мэдээний ярилцлага
Бүх хүнд зориулсан Есүс Христийн сайн мэдээ
Бүх хүнд сайн мэдээ болон Есүс Христийн Цагаатгалаас ирэх итгэл найдвар, гэтэлгэл хэрэгтэй байдаг. Хэн нэгнийг Есүс Христийн сайн мэдээг хүлээн авч, амьдралынхаа нэгэн хэсэг болгоход нь хэрхэн хайрлаж, хуваалцаж, урих талаар заасан ахлагч Жэффри Р.Холландын сургаалуудыг гэр бүлийнхэнтэйгээ ярилц (4-р хуудсыг үзнэ үү).
Медиа хэрэгслийг ашиглахад зориулсан ухаалаг зарчмууд
Технологи болон медиаг зөв хэрэглэвэл тэдгээр нь тустай зүйл юм. 22-р хуудас дахь зарим удирдах зарчмыг үзээд, медиаг ашиглах тухай гэр бүлдээ баримтлах жишгүүдийн талаар ярилц. “Тунгаан бодох асуултууд”-ыг ашиглан, юу нь сайн болж байгаа, юун дээрээ ажиллаж сайжруулах хэрэгтэй талаар ярилц.
Аврагчийг итгэлтэйгээр дагах
40-р хуудас дахь нийтлэлд ахлагч Бэнжамин М.З.Тай Аврагчийн бидэнд тусалдаг дөрвөн арга замыг хуваалцсан. Эдгээрийг гэр бүлтэйгээ уншаад, Аврагчийг итгэлтэйгээр дагаснаар ямар тусламж хүлээн авсан тухай ярилц.
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлээс
Энэ сарын дугаар нь “Есүс Христ бол өсвөр үеийнхний хүч чадал” гэсэн уриатай онцгой дугаар юм.
Өсвөр насны хүүхэд бүр Есүс Христээс хэрхэн хүч чадал олж болох тухай ахлагч Жэффри Р.Холландын захиасыг уншаарай.
Бидэнд стресс, уйтгар гуниг, гэм нүгэл, ичгүүрт болон сул дорой байдал, дэлхийн зүйлс, түгшүүр зовнил тохиолдоход мөн үйлчлэх, өөрсдийгөө бэлтгэх, хэн нэгэн болоход Аврагч биднийг хэрхэн хүчирхэгжүүлэн тусалдаг талаарх нийтлэлүүдийг тус тус уншаарай.
Аврагчийн талаарх урлагийн бүтээл болон сүнслэг өдөөлт өгөх зурагт хуудаснуудыг үзээрэй.
Найз сэтгүүлээс
Христийн амилсны баярын мэнд хүргэе!
Гэр бүлээрээ Христийн амилсны баярыг Христэд төвлөрч, утга учиртай тэмдэглэхэд туслах түүх, үйл ажиллагаануудыг олоорой.
Ерөнхий чуулганд бэлэн
Дараа сард Ерөнхий чуулганыг үзэх гэж байгаадаа сэтгэл тань догдолж байна уу? Энэ сарын Найз сэтгүүлд, сонсож байхдаа хийж болох таны хүүхдэд зориулсан үйл ажиллагааг багтаасан.
Онлайн орчинд аюулгүй байх
Муухай видеонууд үзэхээ болиход чиглүүлсэн Ариун Сүнсний өдөөлтийг мэдэрсэн охины тухай түүхийг унш. Та медиа хэрэгслийн аюулгүй байдлын талаарх олон эх сурвалжийг Friend.ChurchofJesusChrist.org-оос авах боломжтой.
Мормоны Номоос илүү ихийг сурч мэдэх
Гэр бүлээрээ судар судлах дадлыг хөгжилтэй болгоход туслах долоо хоног бүрийн үйл ажиллагаа, судрын зурагт түүхүүдийг олоорой.