“Нифайн 1; 2-р ном Есүс Христийн талаарх ямар үнэнийг бидэнд заадаг вэ?,” Лиахона, 2024 оны 3-р сар.
Ирээд, Намайг дага
Нифайн 1; 2-р ном Есүс Христийн талаарх ямар үнэнийг бидэнд заадаг вэ?
Нифай бичвэрийнхээ төгсгөлд, “хэрэв та нар Христэд итгэх болбоос та нар эдгээр үгсэд итгэх болно, учир нь эдгээр нь Христийн үгс” (2 Нифай 33:10) гэж бичсэн байдаг. Аврагчийн зан чанар, амьдрал, Цагаатгалын талаарх олон үнэн энэ жилийн бидний судалж байгаа Мормоны Номд бий.
Христийн зан чанар
-
Тэр тэвчээр, сайхан сэтгэл, хүлцэнгүй чанараар дүүрэн (1 Нифай 19:9-ийг үзнэ үү).
-
Тэр үргэлж биднийг санах болно (1 Нифай 21:14–16-г үзнэ үү).
-
Тэр хүн бүрийг Өөрт нь ирэхэд урьдаг (2 Нифай 26:24-ийг үзнэ үү).
Гэрэл ба үнэн, Саймон Дюүи
Христийн тохинуулал
-
Тэр Өөрийн сайн мэдээг зааж, өвдсөнийг эдгээсэн (1 Нифай 11:24, 27–31-ийг үзнэ үү).
-
Тэр баптисм хүртэж, дуулгавартай байдлын үлгэр жишээг үзүүлсэн (1 Нифай 10:9; 2 Нифай 31:7–12-ыг үзнэ үү).
-
Тэр цовдлуулж, бунханд аваачигдан, амилсныхаа дараа нифайчууд дээр зочилсон (1 Нифай 19:10–11; 2 Нифай 26:1-ийг үзнэ үү.)
Христийн цовдлуулалт, уран бүтээлч нь тодорхойгүй
Христийн Цагаатгал
-
Тэр золиослолоороо дамжуулан биднийг гэтэлгэсэн (2 Нифай 2:6–7-г үзнэ үү).
-
Тэр бие махбодын болон сүнсний үхлийг ялж, “хязгааргүй цагаатгалыг” гүйцэтгэсэн (2 Нифай 9:5–22-ыг үзнэ үү).
-
Биднийг Түүнд итгэж, наманчлахыг сонгох үед Тэр биднийг хүчирхэгжүүлдэг (2 Нифай 31:13-ыг үзнэ үү).