“Индонезын Жакарта” Лиахона, 2024 оны 3-р сар.
Сүм энд бий
Индонезын Жакарта
Анх 1970 онд зургаан номлогч Индонезод ирж, анхны гишүүдэд баптисм хүртээж, анхны цуглааныг зохион байгуулж, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг таниулах үйл явцыг албан ёсоор эхлүүлж байжээ. Хэд хэдэн цуглаан нэмэгдэхэд номлолын удирдах газар Жакарта хотод 1975 онд байгуулагдав. Өдгөө Индонезын Сүмд:
-
7560 гишүүн (ойролцоогоор)
-
2 гадас; 24 тойрог, салбар; 1 номлол
-
Зарлагдсан 1 ариун сүм (Жакартад) бий.
Ариун сүмд орохоор бэлдэх нь
Индонезын Тангэран хотод амьдардаг Винтологийн гэр бүл 2010 онд Филиппиний Манила ариун сүмд гэр бүлээрээ лацдан холбуулжээ. Винтоло эгч: “Хайрт бошиглогч маань Индонезод ариун сүмтэй болох тухай зарлахад бид ямар их баярласан гээч. Бид залбирлаа үргэлжлүүлэн, эх орондоо Их Эзэний өргөөнд ороход өөрсдийгөө бэлдэх болно.”
Индонезын Сүмийн талаар дэлгэрэнгүй
-
1815 онд Индонезод болсон галт уулын дэлбэрэлт сайн мэдээний Сэргээлтэд чухал үүрэг гүйцэтгэжээ. Ахлагч Квинтин Л.Күкийн тайлбар.
-
Индонезод амьдардаг нэгэн өсвөр үеийн хүү итгэл найдварын тухай хүмүүстэй “хуваалцав.”
-
Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч асан Линда К.Бөртэн индонез эмэгтэйчүүдийн итгэлийн улмаас сэтгэл нь хөдлөв.
-
Индонезод амьдардаг энэ зохиогч Есүс Христийн сайн мэдээнд үнэнээр хөрвөгдсөнийг илтгэх 10 шинж тэмдгийн тухай хуваалцлаа.
-
2010 онд Мормоны Ном, Сургаал ба Гэрээ, Агуу Үнэт Сувд судруудын гурамсан хэвлэлийг индонез хэлээр унших боломжтой болсон.
Гудамжинд номлогчид хүмүүстэй мэндэлж буй нь.
Индонезын Тангэран хотод Хүүхдийн хэсгийн хүүхдүүд цуглан дуулж буй нь
Гадаа цагийг үр дүнтэй өнгөрүүлж буй нэгэн гэр бүл.
Индонезын Тангэран хотын гишүүд ариун ёслолоос хүртэн, баптисмын гэрээгээ шинэчилж буй нь.