Хүүхдийн хэсгийн гарын авлага ба хуваалцах цаг
Арванхоёрдугаар сар: Би Есүс Христ дахин ирнэ гэдгийг мэднэ


Арванхоёрдугаар сар

Арванхоёрдугаар сар: Би Есүс Христ дахин ирнэ гэдгийг мэднэ

“Миний Гэтэлгэгч амьд гэдгийг болон эцсийн өдрүүдэд Тэрээр дэлхий дээр байр сууриа эзэлнэ гэдгийг би мэднэ” Иов 19:25.

Энд дурдсан санаануудыг өөрийнхөө санаануудаар баяжуулан ашиглаарай. Долоо хоног бүр (1) сургаалыг таних арга замуудыг төлөвлө, (2) сургаалыг ойлгоход нь хүүхдүүдэд тусал, (3) тэдэнд сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэхэд нь тусал. “Суралцахын тулд хүүхдүүд юу хийх хэрэгтэй вэ? Ариун Сүнсийг мэдрэхэд нь би тэдэнд хэрхэн туслах вэ?” гэж өөрөөсөө асуу.

Нэгдэх долоо хоног: Бошиглогчид Есүс Христ дэлхий дээр ирнэ гэдгийг угтан хэлсэн.

Ойлголтыг урамшуулан дэмж (судар унших нь): Сайн мэдээний зургийн ном болон Хүүхдийн хэсэг 4 зургийн багцаас Исаиа, Нифай, Хаан Бенжамин, Абинадай, Алма, лемен үндэстэн Самуелийн зургийг үзүүл. Хүүхдүүдийг бүлгүүдэд хувааж, бүлэг бүрт дараах судруудын нэгийг өг: (1) Исаиа 7:14; 9:6; (2) 1 Нифай 11:14–15, 20–21; (3) Мозая 3:5–8; (4) Мозая 15:1; (5) Алма 7:10–12; мөн (6) Хиламан 14:1–3. Хүүхдүүдээс хэн гэдэг бошиглогч ярьж байгааг мөн хэний тухай бошиглож байгааг асуу. Бүлэг бүрээс бошиглогчийн зургийг үзүүлж, бусад хүүхдүүдэд хэн болохыг мөн тэр юу гэж хэлснийг хэлэхийг хүс. (Бага насны хүүхдүүдийн хувьд, зургаан хүүхдийг зургаан бошиглогчтой адилхан хувцаслахад нь тусал. Бошиглогч бүрийн тухай болон тэд Есүс Христийн төрөлт, номлолын тухай юу гэж хэлснийг товч ярь.) Эдгээр бошиглогчид Есүс Христ дэлхийд ирнэ гэдгийг угтаж хэлснийг тайлбарла. “Samuel Tells of the Baby Jesus” (ХДН, 36) дууллыг дуул. Бошиглогчдын угтан хэлснээр Есүс Христ дэлхийд ирсэн гэдгийг гэрчил.

Хоёрдахь долоо хоног: Есүс Христ дэлхийд дахин ирнэ.

Сургаалыг таньж мэд: Хоёрдахь Ирэлтийн тухай зургийг үзүүл (СМЗН, дугаар, 66). Есүс Христ анх дэлхийд Бетлехемд бяцхан хүүхэд болон төрсөн гэдгийг хүүхдүүдэд сануул. Тэрээр дэлхийд дахин ирнэ гэдгийг бид судраас суралцдагийг тайлбарла.

Ойлголтыг урамшуулан дэмж (тохируулах тоглоом тоглох нь): Дараах судруудыг ашиглан тохируулах тоглоом бэлтгэ, судар бүрийг өөр өөр цаасан дээр бичиж, хоёр хэсэгт хайчил: Матай 16:27; Матай 24:30, 36, 42; Үйлс 1:9–11; С ба Г 36:8; С ба Г 45:57–59; С ба Г 88:95–98. Цаас бүрийг самбар дээр доош харуулан тавь. Хүүхдүүдээс хоёр цаасыг сонгож, дээш харуулахыг хүс. Хоёр цаас хоорондоо тохирч байгаа эсэхийг шалга. Хэрэв тохирохгүй бол буцааж доош нь харуул. Хэрэв тохирч байвал судрыг хэвээр нь үлдээж, хүүхдүүдээс энэ нь Христийн ирэлтийн тухай юу зааж байгааг мэдэхийн тулд судрыг олохыг хүс. Бүх цаас тохиртол үргэлжлүүлэн хий.

Гуравдахь долоо хоног: Би Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой дахин хамт амьдрахын тулд бэлтгэнэ.

Сургаалыг таньж мэд (тааварт тоглоом тоглох нь): Хоёр эсвэл гурван хүүхдийг орондоо орж, сүм рүү явж, удаан хугацааны аялалд гарах гэж байгаа дүр эсгэхийг урь. Тэдний юу хийж байгааг бусад хүүхдүүдээр таалга. Хэрэв бид тэдгээр зүйлсийг хийхийн тулд бэлтгэхгүй бол юу болох тухай хүүхдүүдтэй ярилц. Бидний бэлтгэх ёстой нэг чухал зүйл бол Тэнгэрлэг Эцэг, Есүс Христтэй дахин хамт амьдрах гэдгийг тайлбарла.

унтах гэж буй хүүхэд

Жүжигчлэн тоглох зэрэг тустай үйл ажиллагаануудыг сонирхолтой хичээл зааж, хичээлд анхаарлаа төвлөрүүлэхэд нь хүүхдүүдэд туслах зорилгоор ашиглаж болно. Хичээлд оролцохгүй байгаа хүүхдүүд бусад хүүхдүүдийн жүжигчилсэн тоглолтыг үзсэнээр хичээлд оролцож чадна.

Ойлголтыг урамшуулан дэмж (дуу дуулах нь): “Би Бурханы хүүхэд” (ХДН, 2) дууллын гуравдахь мөрийг дуулж, хүүхдүүдийг Тэнгэрлэг Эцэгтэй дахин хамт амьдрахын тулд бид хэрхэн бэлтгэж болохыг олж сонсохыг урь. Хүүхдүүдийг босч, зогсоод “Сургаалыг хэрэв дагавал” өгүүлбэрийг дахин дуулахыг урь. Зарим Хүүхдийн хэсгийн дуунууд нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христтэй дахин хамт амьдрахын тулд бидний хийж болох зүйлсийн талаар сануулдаг гэдгийг тайлбарла (жишээлбэл, “Бурханы зааснаар амьдарна, би” [ХДН, 164–65], “Зарлигуудыг дагацгаая” [ХДН, 146–47], “Би элэгсэг нэгэн баймаар байна” [ХДН, 145], “Намайг баптисм хүртэхэд” [ХДН, 103]). Хөгжимчнөөс эдгээр дууллын аль нэгнээс нь хэдэн нот тоглож өгөхийг хүсч, хүүхдүүдээс ямар дуу болохыг нь таахыг хүс. Хүүхдүүдийг дууг дуулж, Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдрахын тулд бэлтгэж болох арга замуудын тухай дурдах бүрт босч зогсохыг урь. Энэ мэтээр бусад дуунууд дээр ажилла.

Ойлголтыг урамшуулан дэмж (зураг зурах нь): Хүүхдүүдээс Тэнгэрлэг Эцэг, Есүс Христтэй хамт амьдрахын тулд тэдний бэлтгэж чадах арга замуудын тухай бодохыг хүс. Хүүхэд бүрт цаас өгч, гарынхаа хээг гаргаж зурахыг хүс. Тэгээд тэднээс зурсан гарынхаа хуруу бүр дээр бэлтгэхийн тулд хийх нэг зүйлийг бичихийг хүс. Хүүхдүүдээс бичсэн зүйлүүдээсээ нэгийг сонгож, ирэх долоо хоногийн турш хэрэгжүүлэхийг хүс. Дараагийн ням гарагт хийсэн зүйлсийг нь хуваалцуулна гэж хэл.

төгөлдөр хуурны хажууд зогсоод дуулж буй хүүхдүүд

Дөрөвдэх долоо хоног: Би Бурханы хүүхэд хэмээх гэрчлэл надад бий.

Сургаалыг таньж мэд (таах тоглоом тогло): Самбар дээр “______________надад бий” гэж бич. Хүүхдүүдээс дараах санааг сонсож, гараа цээжиндээ тэврээд хоосон зайг бөглөхийг хүсвэл босч зогсохыг хүс.

  • Энэ нь бидэнд сайн сайхан, аз жаргал, халуун дулааныг мэдрүүлдэг.

  • Ариун Сүнс бидэнд үүнийг өгдөг.

  • Энэ нь бидэнд зөв сонголтуудыг хийх хүсэлтэй байхад тусалдаг.

  • Бид Хүүхдийн хэсэг, гэр бүлийн үдэш, мацаг болон гэрчлэлийн цуглаанаар үг хэлэхдээ үүнийг бусадтай хуваалцаж болно.

“Энэ гайхамшигтай зүйл юу вэ?” гэж хүүхдүүдээс асуу. Хоосон зайг гэрчлэл гэдэг үгээр бөглөж, тэд өөрсдийгөө Бурханы хүүхэд гэсэн гэрчлэлтэй болж чадна гэдгийг хүүхдүүдэд хэл.

Сайн мэдээний зарчмуудыг бичих нь хүүхдүүдэд үүнийг санахад тусалдаг.

Ойлголтыг урамшуулан дэмж (дуу дуулах нь): Хүүхдүүдийг “Би Бурханы хүүхэд” (ХДН, 2–3) дууллыг дуулахыг урьж, тэднээс дуулах үедээ юу мэдэрснээ бодохыг хүс. Хэдэн хүүхдээс мэдэрсэн зүйлээ хуваалцахыг хүс. Тэдний мэдэрсэн сайхан мэдрэмж нь Ариун Сүнснээс ирсэн гэдгийг тайлбарлаж, тэд үнэхээр Бурханы хүүхдүүд гэдгийг тэдэнд хэл. Энэ нь үнэн гэдгийг мэдэх нь гэрчлэлтэй болох гэсэн үг гэдгийг тайлбарла. Бид Бурханы хүүхдүүд гэдгийг мэдэх маш олон арга зам байдгийг тайлбарла. “Та өөрийгөө Бурханы хүүхэд гэдгийг хэрхэн мэдсэн бэ?” гэж асуу.

Сургаалыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмж (гэрчлэлийг сонсох нь): Хүүхдүүдээс “Бид бол Бурханы хүүхдүүд гэдэг гэрчлэлтэй байх нь яагаад чухал вэ? Гэрчлэлтэй байх нь бидэнд зөв сонголтуудыг хийхэд хэрхэн тусалдаг вэ?” гэж асуу. Өөрийнхөө гэрчлэлийг хуваалцаж, хэдэн хүүхэд болон насанд хүрэгсдийг бид бүгд Бурханы хүүхэд гэдэг гэрчлэлээ хуваалцахыг урь.