Тавдугаар сар
Сэргээгдсэн сайн мэдээний дагуу амьдрахыг бошиглогчид заадаг
“Үнэхээр Эзэн БУРХАН зарц нар, эш үзүүлэгчиддээ Өөрийн нууцыг илчлэхээс нааш Тэр юуг ч хийхгүй” (Aмос 3:7).
Энд дурдсан санаануудыг өөрийнхөө санаануудаар баяжуулан ашиглаарай. Долоо хоног бүр (1) сургаалыг таних арга замуудыг төлөвлө, (2) сургаалыг ойлгоход нь хүүхдүүдэд тусал, (3) тэдэнд сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэхэд нь тусал. “Суралцахын тулд хүүхдүүд юу хийх хэрэгтэй вэ? Ариун Сүнсийг мэдрэхэд нь би тэдэнд хэрхэн туслах вэ?” гэж өөрөөсөө асуу.
Нэгдэх, хоёрдахь долоо хоног: Амьд бошиглогч Есүс Христийн удирдлага дор Сүмийг удирддаг.
Сургаалыг таньж мэд (зураг харж, тоглоом тоглох): Амьд бошиглогчийн зургийг үзүүл. Үсрэх, алгаа таших зэрэг энгийн үйлдлээр Хүүхдийн хэсгийг ээлжлэн удирдахыг хэсэг хүүхдүүдээс хүс. Бошиглогчийн зураг руу зааж, тэр бол Сүмийн Ерөнхийлөгч бөгөөд бид түүний биднээс хүссэн зүйлийг дагах ёстой гэдгийг тайлбарла. “Бошиглогч хэнийг дагадаг вэ?” гэж асуу. Есүс Христийн зургийг үзүүлж, бошиглогч Түүний удирдлага дор ажилладаг гэдгийг тайлбарла.
Ойлголтыг урамшуулан дэмж (бошиглогчийн заасан зүйлсээс ярилцах нь): Ensign эсвэл Лиахона зэрэг хамгийн сүүлийн чуулганы материалыг хүүхдүүдэд үзүүл. Ерөнхий чуулган дээр Есүс Христ биднээр хийлгэхийг хүсч байгаа зүйлсийг бошиглогч заадаг гэдгийг тайлбарла. Бошиглогчийн үгсээс өгүүлбэр сонгож, хүүхдүүдээс чангаар уншихыг хүс. Хамтдаа бошиглогчийг дагахын тулд хүүхдүүдийн хийж болох зүйлсийн жагсаалтыг гарга.
Сургаалыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмж (зураг зурах нь): Хүүхэд бүрт цаас өг. Хүүхдүүдээс цаасаа дундуур нь нугалахыг хүс. Нэг тал дээр нь бошиглогчийг зурж, нөгөө тал дээр нь бошиглогчийг дагадаг нэг арга замаа бичихийг хүүхдүүдээс хүс. Хүүхдүүдээс босч зогсоод зурагнуудаа барингаа “Бошиглогчийг дага” (ХДН, 110–11) дууллыг дуулахыг хүс.
Хоёрдахь долоо хоногт хамгийн сүүлийн ерөнхий чуулганаар бошиглогчийн заасан ямар нэгэн зүйлийг заа. Ашиглах үйл ажиллагаагаа төлөвлөхдөө бошиглогчийн сургаалыг хэрхэн зааж, хүүхдүүдэд үүнийг ойлгож, амьдралдаа хэрэгжүүлэхэд нь хэрхэн туслах тухай бод.
Гуравдахь долоо хоног: Бошиглогчид аравны нэгээ төлөхийг надад заадаг.
Сургаалыг таньж мэд (судрыг уншиж, түүх сонсох нь): Хуучин Гэрээний Малахи бошиглогч хүмүүст аравны нэгээ төлөхийг заасан гэдгийг тайлбарла. Нэг хүүхэд Малахи 3:10 уншиж, бусад нь хэрэв бид аравны нэгээ төлвөл Их Эзэн бидэнд юуг амладаг тухай сонсоно. “Тэнгэрийн цонхнуудыг нээх” гэдэг нь аравны нэгээ төлснөөр хүлээн авдаг адислалыг хэлдэг гэдгийг тайлбарла.
Ойлголтыг урамшуулан дэмж (биет зүйлийг ашигласан хичээлийг үзэх нь): 10 хүүхдийг самбарын өмнө гарч ирэхийг хүс. Хүүхэд нэг бүрт алим (эсвэл өөр жимс) өгч, тэднээс алимаа дээр өргөж, алимны мод болохыг хүс. Өөр нэг хүүхдээс алимнуудыг “түүж” аваад сагсанд хийхийг хүс. Аравны нэг бол бидэнд байгаа зүйлийн аравны нэг буюу үүнийг ихэвчлэн мөнгөөр төлдөг боловч нэгэн цагт хүмүүс байгаа зүйлсээрээ төлж байсныг тайлбарла. Хүүхдээс хэдэн алимыг бишопт аравны нэг болгож өгөхийг асуу.
Сургаалыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмж (аравны нэгийн талаар ярилцах нь): Аравны нэгийн хуудас болон дугтуйг харуул. Аравны нэг төлөх үйл явцыг ярилц. Аравны нэг төлснөөр тэдний гэр бүл хэрхэн адислагдсан тухай хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Аравны нэг төлөх бошиглогчийн зөвлөгөөг дагаснаар ирэх адислалуудын тухай гэрчил.
Дөрөвдэх долоо хоног: Бошиглогчид Мэргэн Ухааны Үгээр амьдрахыг заадаг
Сургаалыг таньж мэд (судар унших нь): Аюулын талаар тэдэнд эцэг эх нь сэрэмжлүүлж байсан үеийг хэлэхийг хүүхдүүдээс хүс. Эцэг эх нь яагаад тэдэнд анхааруулсныг асуу. Тэнгэрлэг Эцэг бидэнд хайртай бөгөөд бошиглогчдоороо дамжуулан аюулын талаар сэрэмжлүүлдэг гэдгийг тайлбарла. Сургаал ба Гэрээ 89:4-г уншихыг нэг хүүхдээс хүсч, энэ сэрэмжлүүлгийг юу гэж нэрлэдгийг бусад хүүхдүүдээс асуу. Бошиглогч Иосеф Смит Мэргэн Ухааны Үг хэмээх энэ анхааруулгыг Бурханаас илчлэлтээр хүлээн авсан гэдгийг тайлбарла.
Ойлголтыг урамшуулан дэмж (судар унших нь): Хүүхдийн Хэсгийн хичээлийн өмнө дараах судруудын эшлэлийг өөр өөр сандалны доор наа: С ба Г 89:7, С ба Г 89:8, С ба Г 89:9, С ба Г 89:10, С ба Г 89:12, С ба Г 89:16. Тэнгэрлэг Эцэг бидэнд бидний бие махбодыг өгсөн бөгөд Тэр биднийг халамжлахыг хүсдэг; Тэрээр бидний бие махбодид ямар зүйлс тусалж, ямар зүйлс хордуулдаг болохыг мэдэхэд туслахын тулд бидэнд Мэргэн Ухааны Үгийг өгсөн. Хүүхдүүдээс сандалныхаа доод талыг харж, судрын эшлэлийг олохыг хүс. Судрын эшлэлийг олсон хүүхдээс чангаар уншихыг хүс. Шүлэг бүр ямар утгатай болохыг ярилц. “Хүчтэй ундаа” нь согтууруулах ундааг харин “халуун ундаа” нь цай, кофег хэлж байгааг тайлбарлаарай.
Сургаалыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмж (тоглоом тоглох нь): Бие махбодид муу, сайн хэдэн хэдэн төрлийн хоол, ундаа, зүйлсийн зургийг сагсанд хий. Нэг хүүхдээс сагснаас зураг сонгож, үүнийг бусад хүүхдүүдэд үзүүлэхийг хүс. Хэрэв тэр зүйл нь сайн байвал амаа ангайж, муу байвал амаа жимийхийг хүүхдүүдээс хүс. Сургаал ба Гэрээ 89:18–21-г уншиж, Мэргэн Ухааны Үгийн дагуу амьдрах бошиглогчийн зөвлөгөөг дагаснаар ирэх адислалуудын тухай ярилц.
Хөгжмийн удирдагчид зориулсан тусламж
Энэ сарын дуу нь “Бурхан минь бошиглогч илгээсэн танд талархъя” (Hymns, дугаар, 19) дуулал байж болно. Аль нэг дууллыг заахад ашиглагдах санаануудыг доор жагсаав. Энэ жишээнд үгтэй зурвасыг ашигласан боловч бага насны хүүхдүүдэд дууг заахдаа зураг ашиглаж болно.
Дууллын өгүүлбэр бүрийг өөр өөр өнгийн зурвасан дээр бич. Өгүүлбэр бүрийг хоёр хэсэгт хуваа. Дууллыг заахын тулд дараах санаануудын аль нэгийг нь ашигла:
-
Зурвас бүрийг өрөөнд тарааж байрлуул. Хүүхдүүд дууллыг тантай хамт дахин дахин дуулах хооронд өгүүлбэрийг зөв байрлалд оруулахыг хэсэг хүүхдүүдээс хүс. Өгүүлбэр бүрийг дуулж, ярилцаад дараа нь дууг бүхэлд нь дуул.
-
Самбар дээр байгаа зурвасаас эхэл. Хүүхдүүдтэй хамт дуул. Нэг хүүхдээс нэг зурвасыг авахыг хүсч, дууллыг дахин дуул. Бүх зурвасыг авч дуустал үргэлжлүүл.
-
Өгүүлбэр бүрийн эхний хэсгийг самбар дээр зөв байрлалд тавьж, хоёрдахь хэсгийг самбар дээр тарааж тавь. Өгүүлбэр бүрийн эхний хэсгийг дуулаад хүүхдүүдээс бадгийн хоёрдахь хэсгийг олж, бадаг гэж юу болохыг тайлбарлахыг хүс.
-
Хүүхдүүдийг хоёр бүлэгт хуваа. Нэг бүлгээр өгүүлбэрийн эхний хэсгийг дуулуулж, өөр нэг бүлгээр хоёрдахь хэсгийг дуулуул. Бүлгүүдэд бадгийг сольж өгөөд дуулахыг хүс.