Хүүхдийн хэсгийн гарын авлага ба хуваалцах цаг
Хуваалцах цаг болон Ариун Ёслолын цуглаан дээр хүүхдүүдийн хийх танилцуулгын зааварчилгаа


Хуваалцах цаг болон ариун ёслолын цуглаан дээр хүүхдүүдийн хийх танилцуулгын зааварчилгаа

Хүндэт Хүүхдийн Хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн болон хөгжмийн удирдагч нар аа,

Энэ жил бид Хүүхдийн Хэсгийн хүүхдүүдэд тэд бол Бурханы хүүхдүүд гэдгээ мэдэхэд нь туслах ариун нандин адислал, боломжтой боллоо. Бид хүүхдүүд Тэнгэрлэг Эцэгийнхээ хайрыг мэдэрснээр энэхүү чухал үнэнээс суралцана гэдэгт найдаж байна. Та нар тэдгээр хуваалцах цагийн хөтөлбөрийн сургаалуудыг залбиралтайгаар зааснаар хүүхдүүдэд тэнгэрлэг зан байдал, зорилго, чадвараа ойлгоход нь тусалж чадна. Та тэдэнд Есүс Христэд итгэх итгэлээ болон Тэнгэрлэг Эцэгийн тэдэнд зориулсан төлөвлөгөөний талаарх гэрчлэлээ өсгөхөд нь тусалж чадна. Мөн та тэдэнд ирээдүйн төлөөх найдварыг өгч, Тэнгэрлэг Эцэгтээ эргээд очих зам дээрээ үлдэх тэдний хүслийг бэхжүүлж чадна.

Бэлтгэж, зааж, эдгээр үнэнүүдийг гэрчилснээр Сүнсний тусламжийг эрэлхийл. Таны шаргуу хичээл зүтгэлийн ачаар гэр бүлүүд адислагдах болно. Бид та нарт хайртай бөгөөд гайхамшигт хүүхдүүдийг маань хамгаалж, хүчирхэгжүүлэхийн тулд чин сэтгэлээсээ үйлчилж байгаад тань талархаж байна.

Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөл

Хуваалцах цагийн зааварчилгаа

Сайн мэдээний зааварчилгаа

Долоо хоног тутам заагдах хуваалцах цагийн 15 минутын хичээлийг бэлтгэхдээ энэхүү товхимлыг ашиглана уу. Сүмээс зөвшөөрөгдсөн Найз эсвэл Лиахона сэтгүүлээс материал нэмж ашиглаж болно. Дараах удирдамжууд хичээлээ төлөвлөж заахад тань тусална.

Заадаг хүүхдүүдээ хайрла. Хүүхдүүдийн сонирхол, авьяас билэг, хэрэгцээ шаардлагыг мөн тэдний нэрсийг мэддэг болсноор тэднийг хайрладгаа харуул.

Сургаалыг Сүнсээр заа.Хичээлээ бэлтгэх явцдаа заах зарчмуудынхаа талаар гэрчлэлээ бэхжүүлж, удирдамж хүлээн авахын төлөө залбир. Энэ нь Сүнслэгээр заахад тань туслана.

Суралцахыг урь. Энэхүү товхимол нь зөвхөн юу заахыг хэлээд зогсохгүй хэрхэн заах болон хүүхдүүдийг хичээлд идэвхтэй оролцуулахыг мэдэхэд тань тусалж чадна. Дараах гурван зүйлийг хичээл бүр дээр хэрэгжүүлснээр та сургаалыг илүү үр дүнтэйгээр зааж чадна.

  1. Сургаалыг таньж мэдэх. Хүүхдүүдийн сурах сургаалыг ойлгомжтойгоор заах. Хэл яриагаараа болон үзүүлэн ашиглах замаар сургаалыг ойлгуулах. (Жишээ болгож хоёрдугаар сарын дөрөвдэх долоо хоног, долдугаар сарын гуравдахь долоо хоногийн хичээлээс үз.)

  2. Ойлголтыг нь урамшуулан дэмж. Дуулах, жүжигчилсэн тоглолт хийж үзүүлэх, судруудаас унших зэрэг олон янзын арга хэлбэрээр заах нь сургаалыг гүнзгий ойлгоход хүүхдүүдэд тусалдаг учир эдгээр аргуудыг онцгойлон анхаар.

  3. Сургаалыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмж. Сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэх боломжийг хүүхдүүдэд олго. Тэд тухайн сургаалтай холбоотой зорилго тавих болон үүний талаарх мэдрэмжээ илэрхийлж сурахад нь анхаарал хандуул.

Энэ товхимолд энэ жилийн зарим долоо хоногт заагдах бүтэн хичээлийг багтаасан болно. Бусад долоо хоногуудад бүтэн хичээлүүдийг бус зөвхөн санаануудыг оруулж өгсөн байгаа. Эдгээр санаанууд дээр өөрийнхөө санааг нэмж баяжуулан ашиглаарай. Та энэхүү товхимолд багтсан зарим хичээлийг уншиж судлан санаа авах боломжтой. Тав дахь ням гарагт өмнө үзсэн хичээлүүдээ давтан бататгаж болно. Хичээлээ төлөвлөж, бэлтгэх үед чинь Сүнс таныг удирдан хөтөлнө.

Хичээлээ хөгжмийн удирдагчтай хамтран бэлтгэ. Дуу дуулах нь таны зааж буй сургаалыг тодотгож, баяжуулахад тань тусална. Та сайн мэдээний зарим хэсгийг заахдаа өөр ангийн багш, хүүхдүүдийг хичээлд оролцохыг урьж болно.

Зарим хичээлд Хүүхдийн Хэсэгт үг хэлэх зочин урихыг санал болгодог. Гэвч хэн нэгнийг урихынхаа өмнө бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчөөсөө зөвшөөрөл авах хэрэгтэй.

Заах ур чадвараа сайжруулахад тань туслах хэд, хэдэн зөвлөгөө хичээлүүдэд орсон байгаа. Танд ойлгомжтой болгохын тулд тухайн хичээлийн үйл ажиллагааг харуулсан зургуудыг хичээлүүдэд багтаасан. Хэдийгээр заах ур чадвар чухал боловч таны сүнслэг бэлтгэл, гэрчлэл нь хүүхдүүдийн зүрх сэтгэлд сургаалуудыг бататгаж өгөх Сүнсийг урьдаг билээ.

Дуу дуулах цаг

Хүүхдийн Хэсгийн дуу хөгжим нь хүндэтгэлтэй нам гүм орчинг бүрдүүлж, сайн мэдээг заадаг төдийгүй хүүхдүүдэд Ариун Сүнсний нөлөөг болон дуу дуулснаар ирдэг баяр баяслыг мэдрэхэд нь тусална. Хуваалцах цагийн 20 минутыг дуу дуулах болон шинэ дуу заахад зориулах хэрэгтэй. Энэ хугацаа нь шинэ дуу заах болон хүүхдүүд дуулснаар сайхан мэдрэмж хүлээн авах хангалттай цаг юм.

Энэ товхимолд энэ жил хүүхдүүдийн сурах ёстой дууг багтаасан (28-р хуудсыг үз). Мөн энэ нь “Дуу хөгжмийг Хүүхдийн Хэсэгт хэрхэн ашиглах вэ” (26–27-р хуудсыг үз) гэсэн хэсгийг багтаасан бөгөөд дуунуудыг хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг багтаасан байгаа (3, 11, 17-р хуудсыг үз).

Ариун ёслолын цуглаан дээр хийх танилцуулгын удирдамж

Ариун ёслолын цуглаан дээр хүүхдүүдийн хийх танилцуулгыг жил бүрийн дөрөвдүгээр улиралд бишоп буюу салбарын ерөнхийлөгчийн удирдлаган дор хийдэг. Тухайн жилийн эхээр бишопын зөвлөл эсвэл салбарын ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн Хүүхдийн Хэсгийг хариуцсан зөвлөхтэй уулзаж урьдчилсан төлөвлөгөөний талаар ярилцах хэрэгтэй. Төлөвлөгөөг гүйцэд хийсэн үедээ зөвшөөрлийг ав.

Хүүхдийн хөтөлбөрийг сар тутмын хуваалцах цагийн сэдвүүдэд тулгуурлан төлөвлөсөн байх хэрэгтэй. Танилцуулгын хөтөлбөрт ашиглах зорилгоор жилийн туршид хүүхдүүдийн яриа болон хувийн туршлагыг тэмдэглэн авч болно. Тухайн жилийн турш сурсан зүйлээсээ хүүхдүүд хуваалцах үед цугларагсад хүүхдүүдийн зааж байгаа сайн мэдээний сургаалд анхаарал хандуулахад нь туслах арга замыг бодоорой. Бишопын зөвлөлийн нэг гишүүн товч дүгнэлтийг хэлж, цуглааныг хаана.

Танилцуулгыг бэлтгэх явцдаа дараах удирдамжуудыг баримтал:

  • Танилцуулгын бэлтгэл нь хичээл болон гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цагаас нь авахгүй байх ёстой.

  • Үзүүлэн, хувцас өмсгөл мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл зэргийг ариун ёслолын цуглаанд ашиглах нь зохисгүй юм.

ариун ёслолын цуглаан дээр хийх танилцуулга

Энэхүү товхимолд ашигласан эх сурвалж материалууд

Тус товхимолд дараах товчлолуудыг хэрэглэсэн:

ХДНХүүхдийн дууны ном

СМЗНСайн мэдээний зургийн ном

Хичээлүүдэд зурагнууд ашиглахыг зөвлөсөн байгаа. Та зургуудыг Сайн мэдээний зургийн ном, Сайн мэдээний зургийн ном, Хүүхдийн Хэсгийн гарын авлагын зургийн цомгууд, Сүмийн сэтгүүл болон интернет дэх images.lds.org хаягаар орж авч болно.

2018 оны сургалтын хөтөлбөр

Ерөнхий хөтөлбөр

Балчир хүүхдийн анги: Бяцхан үрсээ болгоогтун; Нарны цацраг: Хүүхдийн хэсэг 1; ЗС 4–7: Хүүхдийн Хэсэг 2; Баатарчууд 8–11: Хүүхдийн Хэсэг 6

Үндсэн сургалтын хөтөлбөр

Нарны цацраг: Хүүхдийн хэсэг 1; ЗС 4–7: Хүүхдийн хэсэг 2; Баатарчууд 8–11: Хүүхдийн хэсэг 5