Хүүхдийн хэсгийн гарын авлага ба хуваалцах цаг
Есдүгээр сар: Би Бурханд бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа үйлчлэх болно.


Есдүгээр сар

Би Бурханд бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа үйлчлэх болно.

“Чи Их Эзэн Бурханаа бүх зүрх сэтгэлээрээ, өөрийн бүх хүчин чадал, оюун хийгээд чадлаараа хайрлах ёстой; мөн Есүс Христийн нэрээр чи түүнд үйлчлэх ёстой” (С ба Г 59:5).

Энд дурдсан санаануудыг өөрийнхөө санаануудаар баяжуулан ашиглаарай. Долоо хоног бүр (1) сургаалыг таних арга замуудыг төлөвлө, (2) сургаалыг ойлгоход нь хүүхдүүдэд тусал, (3) тэдэнд сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэхэд нь тусал. “Суралцахын тулд хүүхдүүд юу хийх хэрэгтэй вэ? Ариун Сүнсийг мэдрэхэд нь би тэдэнд хэрхэн туслах вэ?” гэж өөрөөсөө асуу.

Нэгдэх долоо хоног: Есүс Христ бидэнд бусдад хэрхэн үйлчлэхийг заасан.

Сургааыг таньж мэд (зураг руу харах нь): Бусдад үйлчилж буй Есүс Христийн хэдэн зургийг харуул. Жишээлбэл, СМЗН-ын 41, 42, 46, 47, 55-р зурагнуудыг ашигла. Зураг бүр дээр юу болж байгааг тодорхойлохыг хүүхдүүдээс хүс. Зураг бүр дээр Есүс Христ бусдад үйлчилж байгаа гэдгийг онцол. Самбар дээр “Есүс Христ бидэнд бусдад хэрхэн үйлчлэхийг заасан” гэж бич.

Ойлголтыг урамшуулан дэмж (судар судлах, жүжигчлэн заах): Хүүхдүүдээс Матай 25:35–36 дээр гарсан хэрэгцээг ээлжлэн жүжигчилж үзүүлэхийг хүс. Жишээлбэл, хүүхэд өлссөн, цангасан, өвчтэй эсвэл харь хүнийг жүжигчлэн үзүүлж болно. Өөр нэг хүүхдээс хэрэгцээг тааж, ийм тусламж хэрэгтэй хүнд хэрхэн туслахыг жүжигчилж үзүүлэхийг хүс. Матай 25:35–40-г хамтдаа уншиж, хүүхдүүдээс бид бусдад үйлчилсэн үедээ хэнд үйлчилж байгаа гэж Есүс Христ хэлснийг олж сонсохыг хүс.

Өлсгөлөн дүрд тоглож байгаа хүүхэд

Сургаалыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмж: Хүүхдүүдэд цаас өгч, тэднээс үйлчилж болох хүмүүсийнхээ нэрийг жагсааж бичих эсвэл зургийг нь зурж, тэдгээр хүмүүст хэрхэн тусалж болохоо зурахыг хүс. Гэртээ гэр бүлийнхэнтэйгээ мөн хуваалцахыг урамшуулан дэмж.

Хоёрдахь долоо хоног: Бошиглогчид болон төлөөлөгчид бидэнд хэрхэн үйлчлэхийг харуулсан.

Сургаалыг таньж мэд: Мосе, Хаан Бенжамин, Иосеф Смит болон Томас С.Монсонгийн зургийг үзүүл. Эдгээр бошиглогч нь бусад бошиглогч, төлөөлөгчдийн адил бидэнд хэрхэн үйлчлэхийг харуулсан гэж хүүхдүүдэд хэл.

Ойлголтыг урамшуулан дэмж (тааварт тоглоом тоглох нь): Мосе, Хаан Бенжамин, Иосеф Смит, Томас С.Монсон бидэнд хэрхэн үйлчлэхийг хэрхэн харуулсан тухай санааг бэлтгэ. Жишээлбэл, Ерөнхийлөгч Монсонгийн тухай зарим санаа нь “Би тойргийнхоо бэлэвсэн эгч нарт ойр ойрхон зочилдог”, “Би бяцхан хөвгүүн байхдаа өөр нэг хүүхдэд өөрийнхөө дуртай тоглоомыг өгсөн”, “Би эмнэлэгт байгаа хүмүүст ойр ойрхон зочилдог” байж болно. Та магадгүй санааг бэлтгэхийн тулд дараах судрын эшлэлүүдийг ашиглаж болно. Мосе: Египетээс гарсан нь 2:16–17; 1 Нифай 17:24–29. Хаан Бенжамин: Мозая 2:12–19. Иосеф Смит: Иосеф Смит—Түүх 1:62, 67; С ба Г 135:3. Томас С.Монсон: Ensign, 1994 оны 9-р сар, 12–17; 1995 оны 12-р сар, 2–4; 2006 оны 11-р сар, 56–59.

Тэдгээр бошиглогчдыг төлөөлөх дөрвөн хүүхдийг сонгож, таны бэлтгэсэн санааг уншихыг нэг хүүхдээс хүс. Тэр бошиглогч хэн болохыг таасан үедээ гараа өргөн хэлэхийг хүс. Тэгээд бошиглогчийн зургийг олохыг тэднээс хүс. Үлдсэн гурван бошиглогч дээр мөн адил хий.

бошиглогчдыг төлөөлсөн хувцас өмссөн хүүхдүүд

Нөмрөг, бүрх малгай зэрэг энгийн хувцас нь жүжигчилсэн тоглолтыг илүү сонирхолтой болгоно. Жүжигчилсэн тоглолт нь сайн мэдээний зарчмуудын талаар болон судруудын түүхийг илүү сайн ойлгоход хүүхдүүдэд тусална.

Сургаалыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмж (чуулганыг сонсох нь): Ирэх сард хүүхдүүдийг ерөнхий чуулганыг үзэж эсвэл сонсохыг урь. Бусдад хэрхэн үйлчлэх талаар түүхүүдийг сонсохыг урамшуулан дэмж. Сурсан зүйлсээ хуваалцах боломжийг тэдэнд олго.

Гуравдахь, дөрөвдэх долоо хоног: Би бусдад үйлчилснээр Бурханд үйлчилдэг.

Самбар дээр бичиж буй хүүхэд

Сургаалыг таньж мэд (судар цээжлэх нь): “Та нар бусдадаа үйлчилж байгаа нь та нар зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа” гэж самбар дээр бичин хүүхдүүдэд Мозая 2:17-г цээжлэхэд нь тусал. Хүүхдүүдийг өгүүлбэрийг хоёр эсвэл гурван удаа давтаж уншихыг урь. Нэг хүүхдээс өгүүлбэрийн нэг эсвэл хоёр үгийг нь арилгахыг хүссэний дараа хүүхдүүдээр уншуул. Ямар ч үг үлдэхгүй болтол үргэлжлүүл.

Ойлголтыг урамшуулан дэмж (жишээг сонсох нь): Хичээлийг бэлтгэхдээ 2010 оны 4-р сарын ерөнхий чуулган дээр Ерөнхийлөгч Диетер Ф.Угдорф ахын өгсөн “You Are My Hands” (Ensign эсвэл Лиахона, 2010 оны 5-р сар, 68–70, 75-г үз) яриаг залбиралтайгаар судал…Бид эргэн тойрондоо байгаа хүмүүст үйлчилснээр хэрхэн Бурханд үйлчилдэг тухай хүүхдүүдээс асуу (Хэрвээ тэр энд байсан бол хийх байсан зүйлүүдийг бид хийдэг). Үйлчлэлийн тухай түүх эсвэл хувийн туршлагаа хуваалцаж, энэ нь өгч байгаа болон авч байгаа хоёуланг нь хэрхэн адисалдгийг тайлбарла. (Та нар үйлчлэлийн талаарх түүхүүдийг Friend эсвэл Liahonа-гаас харж болно. ) Зарим жишээг бэлтгэ энэ нь хүүхдүүд хэрхэн бусдад үйлчилдгийг харуулдаг. Жишээлбэл: “Анни сургуулиасаа гэртээ харьж яваад халтираад унажээ. Түүний ном, дэвтэрүүд нь газраар нэг тарсан байлаа. Дэвид түүнд тусалж, номнуудыг нь авч өгөхөөр зогсов.” “Мэригийн хөрш хүүхэд нь уйлах зуур худалдаж авсан хоол хүнсээ гэр рүүгээ оруулах гэж хичээж байна. Мэри хоол хүнсээ гэртээ оруулахад нь түүнд тусалжээ.” Хүүхдүүдээс жишээ хичээлүүдийг жүжигчилж үзүүлэхийг хүсч, хэнд үйлчилснийг нь асуу (тусалсан хүндээ болон Бурханд).

Ойлголт, хэрэгжүүлэлтийг урамшуулан дэмж (тохируулах тоглоомыг тогло): Эцэг эх, ах дүү нар, эмээ өвөө, найз, хөрш зэрэг хүүхдүүдийн үйлчилж болох хүмүүсийн зургийг зур эсвэл ол. Тэдгээр зурагнуудыг хувилаад, тэдэнтэй хамт тохируулах тоглоом тогло. Хүүхдүүд зургийг эвлүүлсэн үед тэднээс зурган дээрх хүнд үйлчилж болох нэг арга замыг хэлэхийг хүс. Хүүхдүүдийн санаануудыг самбар дээр жагсаан бич. Хэрхэн үйлчлэх талаар зарим санаануудыг Хүүхдийн хэсэг 4, 166-аас үз.

тохируулах тоглоом

Тоглоом нь хичээлийг олон хэлбэртэй болгохын сацуу хүүхдүүдэд хамтран ажиллах, сайн мэдээний зарчмыг хөгжилтэй арга хэлбэрээр сурах боломж олгодог.