Семинар
Итгэлээр суралцах: Суралцагчийн үүрэг


“Итгэлээр суралцах: Суралцагчийн үүрэг,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Итгэлээр суралцах,” Мормоны Номын багшийн гарын авлага

Оршил

Итгэлээр суралцах

Суралцагчийн үүрэг

Доминиканы Бүгд Найрамдах Улсын Сан Хосе де Окоа дахь семинар

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр танд хайртай бөгөөд Ариун Сүнсний хүчээр сайн мэдээг заахыг хүсдэг. Тэдний танд заахыг хүсэж буйгаас илүү ихийг хүлээн авахын тулд та юу хийж чадах вэ? Энэ хичээл нь Есүс Христэд итгэх итгэлээр суралцах гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгосноор семинараас хамгийн их ашиг тусыг хүртэхэд тусална.

Сүнслэгээр суралцах явцад идэвхтэй оролцох. Хөрвөлтийг дэмждэг сайн мэдээний суралцахуй нь суралцагчийн зүгээс байнгын хичээл зүтгэл гаргахыг шаарддаг. Суралцагчдадаа заах, сурах үйл явцад идэвхтэй оролцохын үнэ цэнийг ойлгоход нь тусал.

шигтгээ зураг, заах заавар

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдад Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022)-ын “Сүнслэг мэдлэг олж авах нь” бүлгээс 1–2-р догол мөрийг уншиж, сүнслэг үнэний талаар сурахын тулд бид юу хийж чадах тухай бодлоо хуваалцахад урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Их Эзэн хичээл зүтгэлд дуртай

шигтгээ зураг, заах заавар

Суралцагчдадаа зориулан доорх мэдэгдлийг самбарт бичих талаар бод. https://www.churchofjesuschrist.org/study/general-conference/2020/04/14jones?lang=mon холбоосоор “Онцгой нэр төртэй дуудлага” видеоны 2:16-аас 3:49 хооронд суралцагчдадаа үзүүлж эсвэл доорх мэдэгдлийг уншуулж болно.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.

11:25

Их Эзэн хичээл зүтгэлд дуртай бөгөөд хичээл зүтгэл нь өөр арга замаар авах боломжгүй шагналыг авчирдаг. Жой Д.Жонсын үг дэх Рассэлл М.Нэлсоны хэлсэн үг, “Онцгой нэр төртэй дуудлага, 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 14)

  • Ерөнхийлөгч Нэлсоны мэдэгдлийг бид амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ? Жишээлбэл: Номлолын ажил, тохинуулал эсвэл сурч боловсрохдоо үүнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

  • Энэ жилийн семинарт Есүс Христийн сайн мэдээнээс суралцахдаа үүнийг хэрхэн ашиглаж болох талаар та юу гэж бодож байна вэ?

шигтгээ зураг, заах заавар

Дараах догол мөрийг асуултуудын хамтаар суралцагчдад харуулж, чимээгүй өөртөө дүгнэлт хийлгэх талаар бод.

Сайн мэдээнээс хэрхэн суралцаж байгаагаа үнэлэхийн тулд дараах асуултуудыг бод.

  • Есүс Христийн сайн мэдээг сурахаар та одоо хэрхэн хичээн чармайж байна вэ? Бурханаар заалгахын тулд хэрхэн Түүнийг урьж байна вэ?

  • Та өөрийн хүсэж буй, хэрэгтэй үр дүндээ хүрч чадаж байна гэж бодож байна уу? Яагаад тийм эсвэл яагаад үгүй вэ?

Та энэ хичээлийг судлахдаа, энэ жил семинарт ямар арга замаар суралцаж, өсөж хөгжихийг хүсэж байгаагаа бод. Энэ сургамжийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхээ мэдэхэд тань туслах Тэнгэрлэг Эцэгийн удирдамжийг Ариун Сүнсээр дамжуулан эрэлхийл.

Мормоны Номын сургаал

Дараах төгс эзэмших сургаалаас дор хаяж хоёр хэсгийг уншиж, бидний хичээл зүтгэл, хүсэл эрмэлзэл ямар үүрэгтэйг, мөн сайн мэдээнээс суралцахад Бурхан ямар үүрэг гүйцэтгэдгийг олж мэд.

шигтгээ зураг, заах заавар

Суралцагчид багаар ажиллахдаа суралцагч бүр өөр өөр хэсгийг уншиж, сурч мэдсэн зүйлээ багтайгаа хуваалцаж болно.

Самбар дээр “Бидний хичээл зүтгэл” болон “Бурханы үүрэг” гэсэн гарчгуудыг тавьж, олж мэдсэн зүйлсээ тохирох гарчгийн доор бичих талаар бод. Бичсэн зүйлийнхээ талаар ангийнхантай хуваалцахад нь суралцагчдаа урамшуулан дэмж.

  • Бурханаас илүү ихийг сурахад тань туслах ямар зүйлийг та семинараас сурч мэдсэн бэ?

  • Хэрэв хэн нэгэн хүн Бурхан тэдэнд мэдлэг өгнө гэж итгэсэн ч өөрөө хичээхгүй бол үр дүн нь ямар байна гэж та бодож байна вэ? Эсвэл тэд хүчин чармайлт гаргасан ч Бурханы тусламжийг эрэлхийлээгүй бол яах вэ? Яагаад?

Өнөөдрийг хүртэл судалсан зүйлс дээрээ үндэслэн сайн мэдээг сурах талаар ойлгосноо нэг өгүүлбэрээр дүгнэж хэл.

шигтгээ зураг, заах заавар

Хийсэн дүгнэлтээ ангийнхантайгаа хуваалцахад суралцагчдыг урих талаар бод. Суралцагчид олон ялгаатай үнэнийг тодорхойлж болох юм. Жишээлбэл:

  • Хэрэв бид Бурханаас суралцахыг хүсвэл Тэр бидэнд нэг бүрчлэн заах болно.

  • Хэрэв бид үнэнийг мэдэхийг хүсвэл бид суралцаж, Есүс Христэд итгэн залбирахыг хүсэх ёстой.

Дүгнэлтээ хуваалцсан суралцагчдадаа талархал илэрхийлж, тэд ийн хуваалцсанаараа бусдадаа суралцахад нь хувь нэмэр оруулсан гэдгийг батлан хэл. Энэ нь бусад суралцагчид хуваалцах, оролцох орчныг бүрдүүлэхэд урам зориг өгнө.

Семинар таны амьдралыг өөрчилж чадах уу?

шигтгээ зураг, заах заавар

  Суралцагчдаас видеог “Семинар таны амьдралыг өөрчилнө” гэж бус “Семинар амьдралыг өөрчлөх боломжтой” гэж нэрлэсний боломжит шалтгаануудын талаар бодохыг хүс. Видеоны дараа суралцагчдаас санал бодлоо хуваалцахад урь.

4:14

Ерөнхийлөгч Рассэлл M.Нэлсоны хэлсэн дараах үгийг уншаад, таны амьдралыг семинар өөрчлөх эсэхийг тодорхойлоход туслах зүйлсийг эрэлхийл.

Та Есүс Христийн жишээг илүү дагах тусмаа илүү амжилттай байх болно.

Тэгвэл Есүс Христийн ийм үнэнч шавь болоход танд юу туслах вэ? Нэг хариулт нь институт, семинарт хамрагдаад зогсохгүй, ангийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, өгсөн аливаа даалгаврыг итгэлтэйгээр гүйцэтгэх явдал юм. …

Институт, семинарыг төгсөх нь таны амьдралдаа хийж болох хамгийн чухал зүйлсэд амжилт гаргах чадварыг чинь сайжруулах болно. Та жинхэнэ баяр хөөрийг олох болно! (Russell M. Nelson, “A Personal Invitation to Participate in Seminary and Institute,” Feb. 2019, ChurchofJesusChrist.org)

  • Ерөнхийлөгч Нэлсоны мэдэгдлээс юу таны анхаарлыг татсан бэ? Яагаад?

  • Семинарт оролцож байхдаа хэрхэн Есүс Христийг дагахад төвлөрч чадах вэ?

  • Семинарт “идэвхтэй оролцох” гэдэг нь таныхаар юу гэсэн үг вэ?

шигтгээ зураг, заах заавар

Суралцагчдыг семинарт идэвхтэй оролцох тодорхой арга замуудын талаар ярилцахад урь. Зан чанар, нөхцөл байдал ялгаатай суралцагчид мөн ялгаатай арга замаар идэвхтэй оролцох боломжтой гэдгийг ойлгоход нь тусал. Жишээ нь, ичимхий суралцагч, илэн далангүй суралцагч хэрхэн өөр өөрийнхөөрөө идэвхтэй оролцож болох вэ?

Семинараас хэрхэн илүү их зүйлийг сурч авч болох вэ?

шигтгээ зураг, заах заавар

Дараах үйл ажиллагаанд зориулан семинарт сурч буй залуу эрэгтэйн энэ зургийг эсвэл өөр нэг зургийг үзүүлж болно. Суралцагчдад залуу эрэгтэйд нэр өгч, түүний зан чанар, сайн мэдээний талаарх мэдлэг, семинарын талаар ямар бодолтой байдаг гэх мэтийг тодорхойлон нөхцөл байдлыг илүү бодитой болгоход урь. Дараа нь энэ залууд өгөх зөвлөгөөгөө ангийнхантайгаа хуваалцахаасаа өмнө хичээлийн дэвтэртээ бичихэд урь.

Семинарын оролцогчид

Зураг дээрх залууг анх удаа семинарт сууж байна гэж төсөөл. Тэрээр сурч, сүнслэг байдлын хувьд өсөхийг хүсдэг ч хэрхэн хийхээ сайн мэдэхгүй байна. Өнөөдөр сурч мэдсэн зүйл, семинар болон Сүмд явсан туршлагадаа үндэслэн түүнд өгөх зөвлөгөөгөө тэмдэглэ.

Дараах зүйлсийг дурдахаа бүү март.

  • Сүнслэг суралцах чадвараа дээшлүүлэхийн тулд хичээлийн өмнө, дундуур, дараа нь түүний хийж болох зүйл

  • Хэрхэн Аврагчийг дагахад төвлөрөн, Ариун Сүнсийг түүнд заахыг урих

  • Түүнд эсвэл ангийнханд сүнслэг байдлаар суралцахыг илүү хялбар эсвэл хэцүү болгож болох үйлдэл эсвэл хандлага

шигтгээ зураг, заах заавар

Суралцагчид зөвлөгөөгөө хуваалцах үедээ хичээл эхлэхээс өмнө зүрх сэтгэл, оюун ухаанаа суралцахад бэлтгэхийн үнэ цэнийг олж мэдэхэд нь туслах талаар бод. Хичээл бүрийн эхэнд байгаа “Суралцагчийн бэлтгэл” хэсгийн зөвлөмжийг ашиглан бэлтгэх урилга өгснөөр суралцагчдад үүнийг ойлгоход нь тусалж болно. Мөн хичээлийн дараа сурч мэдсэн үнэнийг баримтлан үйлдэхийн чухлыг ойлгоход тэдэнд тусал.

Энэ жил семинараас илүү их зүйлийг сурах зорилго тавь. Үүний тулд та дараах асуултуудад хариулж болно.

  • Энэ жил семинараас юу олж авахаар найдаж байна вэ?

  • Их Эзэнээс суралцаж, Түүнтэй илүү адил болохыг хүсэж байгаагаа харуулахаар та юу хийхэд бэлэн байна вэ?