Семинар
Судруудыг судлах нь: Бурханы үгээс тууштай зууран барь


“Судруудыг судлах нь: Бурханы үгээс тууштай зууран барь,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Судруудыг судлах нь,” Мормоны Номын багшийн гарын авлага

Оршил

Судруудыг судлах

Бурханы үгээс тууштай зууран барь

Судар судалж буй залуу эмэгтэй

Судрууд нь Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд итгэх итгэл, хайрыг гүнзгийрүүлэх чадвараараа онцгой юм. Тууштай, утга учиртай судлах нь итгэлийг урьж, бидний өдөр тутмын амьдралыг хүчирхэгжүүлдэг. Энэ хичээлийн зорилго нь судрыг өдөр тутам судлах, судар судлах үед амлагдсан адислалыг хүлээн авах тэрхүү хүслийг тань бадрааж, чадварыг тань дээшлүүлэх явдал юм.

Өдөр бүр судар судлах дадал хэвшлийг урамшуулан дэмж. Суралцагчдыг сударт хайртай болж, өдөр бүр судраас судлахыг заан сургаж туслахаас өөр амьдралд нь илүү хүчтэй бөгөөд илүү урт хугацаанд үргэлжилж, үүрд нөлөөлөх зүйл ховор. Үүнийг хийх нэг арга бол өдөр бүр хувиараа судраас суралцахын ач тус, адислалуудын талаар суралцагчидтай ярилцах явдал юм.

заах заавар шигтгээ зураг

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдад энэ хичээлийн “Судар судлахуйн үнэлгээ” тараах материалыг өгөөд, гэртээ бөглөж ирэхийг даалга. Суралцагчдыг гэр бүлийн гишүүдээсээ мөн асуултуудыг асууж, хамтдаа хариултаа хэлэлцэхийг хүс.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Өдөр бүр судраас суралцах

заах заавар шигтгээ зураг

Суралцагчдад судрыг удаан хугацаанд тууштай судлахын ач холбогдлыг ойлгуулахын тулд сайн суниадаг, үүнийгээ ангийнхандаа үзүүлэхдээ санаа зовохгүй байгаа суралцагчийг урьж суниалгаж болох юм. Түүнийг суниаж дуусахад нь “энэ суралцагч сая хэдэн удаа суниасан учраас хүчтэй болсон уу үгүй юү? Яагаад? Яагаад тийм эсвэл үгүй гэж?” гэх асуултыг тавихыг бод.

Хэрэв хүн суниаж хүчтэй болохыг хүссэн бол юу хийх ёстой вэ? Хүч нь мэдэгдэхүйц нэмэгдэх хүртэл хэдий хэр хугацаа шаардах вэ? Ямар бэрхшээлийг уг хүн давах ёстой вэ?

  • Энэ нь судраас суралцахтай ямар холбоотой байж болох вэ?

Ерөнхийлөгч Томас С.Монсон (1927–2018) болон Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Жюли Б.Бэк нарын хэлсэн дараах мэдэгдлүүдийг уншиж, судар судлах талаар тэдний заасан зүйлийг эргэн хар.

Өдөр тутам судар судлахад цаг зарцуулах нь бидний итгэлийн суурийг болон үнэний гэрчлэлийг хүчирхэгжүүлэх нь дамжиггүй. (Thomas S. Monson, “How Firm a Foundation,” Liahona, Nov. 2006, 68)

Хэдий би өөрийгөө мэргэжилтэн гэж тооцдоггүй ч … би насан туршдаа [судар] унших дадлыг хэвшүүлж эхэлсэндээ талархаж явдаг. Сударт агуулагдах сургаалыг зөвхөн нэг удаа уншаад эсвэл ангид сонгосон шүлгийг уншаад сурах боломжгүй. (Julie B. Beck, “My Soul Delighteth in the Scriptures,” Liahona, May 2004, 107)

  • Та юу олж мэдсэн бэ?

заах заавар шигтгээ зураг

handout iconСудар судлах талаар доорх өөрийн үнэлгээг дэлгэцэд харуулж суралцагчдаар өөрсдөөр нь үнэлүүлэх тухай бодож үз.

Та судар хэрхэн судалдаг талаарх сэтгэгдлээ тунгаан үзээрэй.

Тараах материал: “Судар судлахуйн үнэлгээ”

Мормоны Номын багшийн гарын авлага (2024)— “Судрыг судлах нь”

Дараах жагсаалтаар өөрийгөө 1-5 оноогоор үнэлээрэй (1-хамгийн бага, 5-хамгийн их):

  • Би өдөр бүр тогтмол судар судлахыг эн тэргүүнд тавьдаг.

  • Судрыг илүү сайн ойлгоход тусалдаг судар судлах ур чадваруудыг би мэдэхээс гадна эдгээрийг тогтмол ашигладаг (залбирал, тунгаан бодох, зүүлт тайлбар, тэмдэглэл гэх мэт).

  • Би судраас уншсанаа ойлгодог.

  • Судар судлах нь Есүс Христэд намайг илүү ойртоход тусалдаг.

заах заавар шигтгээ зураг

Өдөр бүр судар судлахад тулгарч болох бэрхшээлээсээ хуваалцахад суралцагчдыг урьж болно. Суралцагчид эдгээр бэрхшээлийн боломжит шийдлүүдийн талаар хоорондоо хуваалцах талаар бод. Үнэлгээ ямар гарснаас үл хамааран судар судлахын адислалыг хүлээн авахын тулд ур чадвараа дээшлүүлэх боломжтойг ойлгоход нь суралцагчдадаа тусал.

Судар судалсны адислал

Дараах шүлгүүдийг уншиж судар судалснаар ирдэг адислалыг хайж ол.

заах заавар шигтгээ зураг

Суралцагчдыг өөрсдийн хүлээн авсан янз бүрийн адислалыг самбар дээр бичихэд урьж болно. Бичих үед нь тэднээс хүлээн авсан адислалынхаа ард тэмдэг тавихыг хүс.

  • Судар судлахтай холбоотой ямар үнэнийг эдгээр шүлгээс олж тодорхойлж чадах вэ?

заах заавар шигтгээ зураг

Суралцагчид хэрэв бид Бурханы үгийг анхааран сонсож, мөн үүнээс зууран баривал Тэрбээр биднийг уруу таталт хийгээд чөтгөрийг сөрөн зогсоход маань тусалж адислах болно (1 Нифай 15:24-ийг үзнэ үү); бид үгэн дээр нь найрлавал Есүс Христ бидэнд амьдралдаа юу хийхээ мэдэхэд маань туслах болно (2 Нифай 32:3-ыг үзнэ үү); судраас суралцах минь надад Есүс Христийн тухай мэдэж, Түүнд баясахад туслах боломжтой (Алма 37:9-ийг үзнэ үү) зэрэг үнэнийг олж мэдэж магадгүй.

  • Эдгээр үнэн буюу адислалаас аль нь танд тохиолдож байсан бэ?

заах заавар шигтгээ зураг

Судар судалснаас ирдэг нэмэлт адислалыг “Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл” хэсгээс харна уу.

Би хэрхэн судар судлахаас илүү ихийг хүртэх вэ?

заах заавар шигтгээ зураг

Дараах асуултыг суралцагчдыг жижиг бүлгүүдэд эсвэл хос хосоор хуваарилан хэлэлцэж болно. Суралцагчдад санаа бодлоо хуваалцах даалгавар өгч болно. Та суралцагчдаас тэдний хариутай холбоотой, хэрхэн хэзээ эсвэл яагаад энэ дадлыг хэрэгжүүлдэг тухай нэмэлт мэдээлэл хуваалцахыг хүсэж болно.

  • Судар судалснаар илүү ихийг олж мэдэхэд юу тус болж болох вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлсэн дараах мэдэгдлийг уншаад, судрыг илүү үр дүнтэй судалж болох нэмэлт ур чадварыг эрэлхийлээрэй.

Судруудын ерөнхий захиасыг ойлгохын тулд тодорхой хугацаанд үүнээс унших нь сайн хэрэг. Гэхдээ та тухайн цагт хэр их зүйл уншихаа бодохоос илүү судруудад хэр их цаг зарцуулж байгаагаа бодох хэрэгтэй. Би та нарыг заримдаа цөөхөн шүлэг уншаад, түр зогсон, тунгаан бодож, тэр шүлгүүдээ дахин уншиж, утгыг нь тунгаан бодох үедээ ойлгохын төлөө залбирч, оюун бодолдоо асуулт тавин, сүнслэг нөлөө авахаар хүлээж, хүлээн авсан нөлөөлөл, илчлэлтээ бичиж тэмдэглэж байгаагаар төсөөлдөг. Хэрэв ингэж чадвал та нар тэдгээрийг санаж, илүү сайн суралцаж чадна. Ийм аргаар суралцахдаа та хагас цагт маш олон бүлэг, шүлэг уншихгүй байж магадгүй. Гэхдээ Бурханы үгсийг суулгах зайг зүрх сэтгэлдээ гаргаж өгснөөр Тэр тантай ярих болно. (D. Todd Christofferson, “When Thou Art Converted,” Liahona, May 2004, 11)

  • Судар судалдаг туршлагыг тань адисалж болох эдгээр санаанаас та юу олж харж байна вэ?

заах заавар шигтгээ зураг

Суралцагчид самбарт өмнө бичигдээгүй байсан санаануудыг олж нэмж бичиж болно.

Дараах судар судлах ур чадвараас гадна, доорх “Нэмэлт суралцах үйл ажиллагаа” бүлэгт дурдсан олон ур чадварын талаарх санааг ашиглаж болно.

Суралцагчдаа дараах даалгаврыг чимээгүй бие даан гүйцэтгэхэд урьж болно. Үүний дараа тэднийг жижиг баг эсвэл хос болгож хуваарилан, суралцсан зүйлсийг нь хуваалцуул.

Дараагийн 5-аас 10 минутыг ахлагч Кристоффэрсоны өгсөн зөвлөгөөг ашиглаж үзэхэд зарцуул. Тунгаан бодох, дахин унших, залбирах, асуулт тавих, сэтгэгдлээ бичих цаг гарга. Үүнд ашиглаж болох зарим судрын бүлгийг энд дурдав (Мормоны Номын өөр өөр хэсгийг сонгож болно).

Мозая 3; Алма 32; 3 Нифай 11

заах заавар шигтгээ зураг

Суралцагчдад судлах цаг өгсний дараа туршлагаа хуваалцахад урь. Дараагийн асуултуудыг үүнд ашиглаж болно.

  • Судрыг ийм аргаар судлахад танд ямар санагдав?

  • Энэ аргаар судлахад таны хувиараа судар судлахад хэрхэн нөлөөлөх вэ?

Судар судлахыг зорилтоо болгох

Семинарын зорилтуудын нэг нь өдөр тутам судар судлах замаар Есүс Христэд илүү ойртоход тань туслах явдал юм. Танд туслах үүднээс семинарын кредитэд энэ жилийн судрын номын дор хаяж 75%-ийг семестрийн хугацаанд унших шаардлага тавина.

Суралцах хувийн зорилтоо тодорхойлохдоо Ариун Сүнсээр дамжуулан сүнслэг нөлөөг эрэлхийл. Үүний тулд Тэнгэрлэг Эцэгээс сүнслэг удирдамж авахын тулд залбирлаар эхлээрэй. Зорилтоо тодорхойлохдоо дараах асуултуудын талаар бодож үз.

  • Хэзээ, хаана би өдөр бүр судраа судалж болох вэ?

  • Өдөрт хэдэн цаг судлах вэ?

  • Судар судлахдаа Ариун Сүнсийг илүү бүрэн урихын тулд би юу хийж чадах вэ?