“Удиртгал хэсгийн материалууд: Тойм,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Удиртгал хэсгийн материалууд: Тойм,” Мормоны Номын багшийн гарын авлага
Оршил
Тойм
Энэ жилийн семинараар та бүхэн Мормоны Номыг судлах болно. Хичээлүүд нь та бүхэнд Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний ач холбогдлыг илүү сайн ойлгож, судрыг өдөр тутам судлах ур чадвараа дээшлүүлэхэд тусална. Мөн та нар Ариун Сүнсний гол үүргийг хэрхэн таньж мэдэх, өөрсдийн асуултуудын хариултыг эрэлхийлэх явцдаа Есүс Христэд итгэх итгэлийнхээ дагуу хэрхэн үйлдэх, семинараас олж авсан мэдлэгээ хэрхэн ашиглах талаар суралцана.
Заахад бэлд
Дараах мэдээлэл нь хичээл тус бүрд урьдчилан бэлтгэсэн байх шаардлагатай санаануудыг багш нарт өгнө. Анхаар: Зарим хичээлийг эсвэл дараах бүх хичээлийг хичээлийн жилийн эхэнд эсвэл суралцагчдад өгөөжтэй байх өөр цаг хугацаанд зааж болно.
Авралын төлөвлөгөө
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний ач холбогдлыг ойлгож, мэдрэхэд тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдаасаа байхгүй бол амьдарч чадахгүй гэж мэдэрдэг зүйлийнхээ тухай бодож, яагаад гэдгийг тайлбарлахаар бэлдэж ирэхийг хүс. Хэрэв зохистой бол тэд уг зүйлээ эсвэл зургийг нь хичээл дээр авчирч болно.
-
Үзүүлэх материал: Мормоны Номоос хариултыг нь авах асуултууд (самбарт жагсаан бичих, цаасан дээр бичиж хананд тогтоох эсвэл өөр бусад аргаар харуулах)
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Мормоны Номоос хариултыг нь авах асуултуудыг дэлгэцэд харуул. Суралцагчдаас аль асуултын хариуг олж мэдэхийг илүү сонирхож буйг асуу. Асуулт бүрд тусдаа өрөө үүсгэж, суралцагчид юу суралцсанаа хамтдаа хэлэлцэхэд нь тодорхой хугацаа зааж өг. Хугацаа дуусахад тусдаа нээсэн өрөө бүрийг хааж, суралцагчид ангиараа юу сурснаа хэлэлцэж болно.
Судрыг судлах
Хичээлийн зорилго: Энэ хичээлийн зорилго нь судрыг өдөр тутам судлах, судар судалснаас ирэх амлагдсан адислалыг хүлээн авах суралцагчийн хүслийг бадрааж, чадавхыг дээшлүүлэх явдал юм.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдад энэ хичээлийн “Судар судлахуйн үнэлгээ” тараах материалыг өгөөд, гэртээ бөглөж ирэхийг даалга. Суралцагчдыг гэр бүлийнхээ гишүүдээс мөн асуултуудыг асууж, хамтдаа хариултаа ярилцахад урих талаар бод.
-
Тараах материал: “Судар судлахуйн үнэлгээ”
Сүнсээр заалгаж суралцах
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад тэдний сүнслэг өсөлт, хөгжилд зайлшгүй шаардлагатай Ариун Сүнсний гол үүргүүдийг танихад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Ариун Сүнсний нөлөөллийг хэрхэн мэдэрсэн тухайгаа бодоход суралцагчдыг урь. Тэрхүү туршлагаар төрсөн бодол, мэдрэмж, сэтгэгдэлдээ төвлөрөхийг тэдэнд сануулж, ангидаа энэ тухайгаа хуваалцахад бэлдэж ирэхийг нь дэмж.
-
Зураг буюу хэрэгсэл: Гар утас зэрэг төрөл бүрийн холбооны төхөөрөмжийн зураг
-
-
Есүс Христэд итгэх итгэлээр суралцах
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Есүс Христэд итгэх итгэлээр суралцахын утга учрыг ойлгосноор семинараас илүү ихийг сурч мэдэхэд нь суралцагчдад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдад Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022)-ын “Сүнслэг мэдлэг олж авах нь” бүлгээс 1–2-р догол мөр-ийг уншиж, сүнслэг үнэний талаар сурахын тулд бид юу хийж чадах тухай бодлоо хуваалцахад бэлтгэхэд урь.
-
Видео: “Онцгой нэр төртэй дуудлага” (11:25; 2:16-аас 3:49 хооронд үзэх)
-
Үзүүлэх материал: Хичээлийн эхэнд ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэн мэдэгдлийг болон семинарт сууж буй суралцагчийн зургийг үзүүлнэ.
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Боломжтой бол семинарыг саяхан төгссөн нэг, хоёр суралцагчийг видео хуралд оролцохыг урьж, семинараас сайн мэдээг сурахад тэдэнд юу тусалсан талаар хуваалцахад урь. Мөн тэд юуг өөрөөр хийхийг хүсдэгээ эсвэл анх семинарыг эхлүүлэхдээ юу мэддэг байсан талаараа хуваалцаж болно.
Сүнслэг мэдлэг олж авах, 1-р хэсэг
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад амьдралдаа тулгарсан асуудал, асуултын хариултаа эрэлхийлэхдээ Есүс Христэд итгэх итгэлээр үйлдэхэд тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Есүс Христэд чин үнэнчээр итгэгч Сүмийн удирдагч эсвэл гэр бүлийн гишүүнээсээ сайн мэдээтэй холбоотой асуулт, асуудалтай тулгарахдаа бат зогсохын тулд юу хийдэг болохыг нь асуухад урь.
-
-
Үзүүлэх материал: Хичээлийн үеэр 1 Нифай бүлгээс тойм, эшлэл оруулж болно.
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: “Хэн нэгэнд Есүс Христийн Сүмийн тухайд эсвэл сайн мэдээний талаар асуулт байх нь юуг илэрхийлнэ гэж бодож байна вэ?” гэсэн асуултын боломжтой бүх хариултад ил хэлбэрээр санал өгөхөд суралцагчдыг урих талаар бод. Жишээлбэл, Тэд хариулт нь үнэн зөв гэж үзэж байвал камераа унтрааж, буруу гэж үзвэл камераа нээлттэй үлдээнэ. Сонголт бүрийн дараа түр зогсоож зарим суралцагчаас ямар учраас ийм санал өгснийг нь асууна. Хүний хүсэл, сонголтоос хамааран аль ч хариулт нь зөв эсвэл буруу байж болохыг ойлгоход нь тэдэнд туслаарай.