Семинар
Авралын төлөвлөгөө: Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөө


“Авралын төлөвлөгөө: Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөө,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Авралын төлөвлөгөө,” Мормоны Номын багшийн гарын авлага

Оршил

Авралын төлөвлөгөө

Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөө

Зураг
Их зөвлөгөөн

Бидэнд мөнх бус аяллын маань хугацаанд, Би хаанаас ирсэн бэ? Би яагаад энд байгаа вэ? Эндээс би хаашаа явах бол? гэх мэтчилэн амьдралын зорилго, утга учрын тухай асуултууд байнга тулгардаг. Эдгээр асуултын хариуг олж мэдэх нь амьдралын сорилтуудыг даван туулж, Их Эзэний гэрээний зам дээр үлдэхэд тусална. Энэ хичээл танд Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний ач холбогдлыг ойлгож, мэдрэхэд тусална.

Шашны Институт, семинарын зорилго. “Бидний зорилго бол өсвөр үеийнхэн, залуучуудыг Есүс Христийн сургаал болон Цагаатгалыг ойлгон, тэдгээрт найдаж, ариун сүмийн адислалуудыг хүлээн авахад зохистой байж, өөрсдийгөө болон гэр бүлээ, түүнчлэн бусдыг Тэнгэр дэх Эцэгтэйгээ хамт байх мөнх амьдралд бэлтгэхэд нь туслах явдал мөн” гэдгийг сана (Сайн мэдээг заах ба судлах нь: Шашны институт, семинарын багш, удирдагчдад зориулсан гарын авлага [2012], x), ChurchofJesusChrist.org)

Зураг
заах арга зүйн заавар шигтгээ зураг

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдаасаа байхгүй бол амьдарч чадахгүй гэж мэдэрдэг зүйлийнхээ тухай бодож, яагаад гэдгийг нь тайлбарлахаар бэлдэж ирэхийг хүсээрэй. Хэрэв тохиромжтой бол тэд уг зүйлээ эсвэл зургийг нь хичээл дээр авчирч болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө

Зураг
заах арга зүйн заавар шигтгээ зураг

Ангийнханд нэг нэгийнхээ талаар мэдэхэд нь туслахын тулд доорх асуултуудын хариултуудыг хуваалцахад урихыг бод. Энэ нь суралцагчдад санаа бодлоо эсвэл түүний дүр зургийг харуулахад тустай байж болох юм. Суралцагчдын амьдралын чухал зүйлсийн тал дээр эерэг, хүндэтгэлтэй уур амьсгал бүрдүүлж буй эсэхээ анхаараарай.

  • Ямар мэдлэггүйгээр та амьдарч чадахгүй байх байсан гэж бодож байна вэ? Яагаад?

Судар, орчин үеийн илчлэлтээр дамжуулан бид мөнх бус амьдралын өмнөх амьдрал, Аврагчийн Цагаатгал, үхлийн дараах амьдрал, бидний мөнх оршихуйн бусад олон элементийн талаар мэдлэг хуримтлуулсан. Энэ мэдлэггүй бол амьдрахад хэцүү. Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний талаар юу мэддэг талаараа бодож үзэхэд цаг гарга. Тэрхүү мэдлэггүй байсан бол таны амьдрал ямар байх тухай тунгаан бодоорой.

Өнөөдөр та нарын мэдэж авсанчлан, Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүддээ зориулсан хайрын төлөвлөгөөний тухай суралцахдаа тусламж авахын тулд Ариун Сүнсний нөхөрлөлийг эрэлхийлээрэй.

Мормоны Ном дахь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө

Зураг
заах арга зүйн заавар шигтгээ зураг

Дараах асуулт, эшлэлийг самбарт бичих нь илүү тустай байж болох юм. Өөр нэг арга нь асуулт бүрийг тусдаа цаасан дээр бичээд, ангиа тойруулан байршуул. Суралцагчдад ангиа тойрон алхаж асуултыг олоод, судраасаа асуултын хариуг олохыг даалга. Суралцагчид олсон хариултаа уг цаасан дээр бичсэн ч болно.

Мормоны Номд Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний тухай заасан зүйл их байдаг. Ерөнхийлөгч Рассэлл M.Нэлсон ийн хэлсэн. Мормоны Ном бол үнэхээр Бурханы үг гэдгийг би гэрчилж байна. Үүнд амьдралын хамгийн чухал асуултуудын хариултууд бий” (Рассэлл М.Нэлсон, “Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 55). Мормоны Номоос хариултыг нь олох хэдэн асуултыг энд үзүүлэв. Дор хаяж хоёр асуулт сонгоод, асуултад хариулахад туслах хэсгийг судраас уншаарай.

  • Мормоны Ном мөнх бус амьдралын өмнөх амьдралын тухай юу заадаг вэ? (Алма 12:25, 30; “дэлхийн үүслээс” гэдэг хэлц нь мөнх бус амьдралын өмнөх амьдралыг илэрхийлнэ.)

  • Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд Есүс Христ ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? (Aлмa 22:12–14)

  • Амьдралын зорилго юу вэ? (Алма 34:32–33)

  • Биднийг үхэхэд юу болдог вэ? (Алма 40:11–14, 21–23)

  • Есүс Христийн Цагаатгал байгаагүй бол юу болох байсан бэ? (2 Нифай 9:6–11)

Зураг
заах арга зүйн заавар шигтгээ зураг

Асуултуудад олсон хариултуудаа хэлэлцэхэд суралцагчдаа урь. Суралцагчдыг мөн уншсан шүлгүүдийнх нь талаар эсвэл Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний тухай асуултуудыг тавихад урьж болно. Судрын хэсгүүдийг ойлгож, асуултдаа хариулт олж авахын тулд тэд Сайн мэдээний сэдэв болох “Авралын төлөвлөгөө”-г ашиглаж болно.

  • Та уншсан шүлгээсээ ямар үнэнийг эсвэл ямар сургаалыг олж тодорхойлсон бэ?

  • Шүлгүүдийн ямар үг, хэллэг таны тодорхойлсон үнэн эсвэл сургаалыг зааж байна вэ?

Зураг
заах арга зүйн заавар шигтгээ зураг

Суралцагчдын олж тодорхойлсон үнэнийг эсвэл сургаалыг самбар дээр бичих талаар бод. Суралцагчид Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан бид Уналтаас гэтэлгэгдэж чадна гэх зэрэг олон янзын үнэнийг олж тодорхойлж болох юм.

  • Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний аль сургаалд та хамгийн их талархалтай байдаг вэ? Яагаад?

Зураг
заах арга зүйн заавар шигтгээ зураг

Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг суралцагчид жижиг бүлгээр эсвэл хос хосоороо тайлбарлах дасгал хийх нь тустай байж болох юм. Төлөвлөгөөг тайлбарлахаас гадна суралцагчдаас энэ нь тэдний амьдралд хэрхэн нөлөөлж болох тухай бодлоо хуваалцахыг хүсээрэй.

Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө ба миний амьдрал

Зураг
заах заавар шигтгээ зураг

Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө тэдний амьдралд хэрхэн нөлөөлж болох тухай хэлэлцэхэд нь суралцагчдад тусал. Та ерөнхийлөгч М.Рассэлл Баллардын энэхүү мэдэгдлийг болон дараах зарим асуултыг мөн ашиглаж болох юм.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч М.Рассэлл Баллард бид Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөг ойлгох нь бидний амьдралд ямар тустайг тайлбарлажээ. Та “Амьдралын тухай асуулт, хариулт” видеог цагийн код 10:37-оос 12:09 хүртэл үзэж эсвэл дараах бичвэрийг уншиж болно.

Мөнх бус хүмүүн бид амьдралыг мөнхийн хэтийн төлөвийн хувьд хязгаартай хардаг. Гэвч хэрэв бид Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг мэддэг мөн ойлгодог бол бэрхшээлд хэрхэн хандах нь бидний соригдох гол арга замуудын нэг болохыг ухамсарладаг. …

Бид мөнхийн аз жаргалынхаа төлөө Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний зарчмыг баримтлан, түүнд төвлөрснөөр дэлхий ертөнцийн ёс бус байдлаас өөрсдийгөө тусгаарлаж чадна. Хэрэв бид өөрсдийгөө хэн бэ, яагаад энэ дэлхий дээр байгаа, мөнх бус амьдралын дараа хаашаа явах вэ гэдгээ баттай ойлговол Сатан ямар ч төрлийн уруу таталтаар бидний аз жаргалд заналхийлж чадахгүй. Хэрэв бид Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний дагуу амьдрахаар шийдсэн бол шийдвэр гаргахдаа бусдын үзэл бодлоос эсвэл дэлхий ертөнцийн өнөөгийн бодол санаанаас үл хамаарах илчлэгдсэн үнэнд тулгуурлах Бурханы өгсөн ёс суртахууны сонгох эрхийг ашиглана. (M. Russell Ballard, “Answers to Life’s Questions,” Liahona, May 1995, 23–24)

  • Таны амьдралд Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний тухай мэдлэг тань хэрхэн нөлөөлсөн бэ?

  • Ямар нөхцөл байдалд Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний тухай мэдлэг тань таны гаргах шийдвэрт нөлөөлж болох вэ?

  • Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний тухай мэдлэг амьдралын туршлага, нөхцөл байдлын талаар таны үзэл санаанд хэрхэн нөлөөлөх вэ?

Зураг
заах арга зүйн заавар шигтгээ зураг

Хичээлийг Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний тухай өөрийн гэрчлэл, таны амьдралд ямар нөлөө үзүүлсэн тухай хуваалцаж дуусгаарай.

Хэвлэх