Семинар
Сүнслэг мэдлэг олж авах нь, 2-р хэсэг: “Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах”


“Сүнслэг мэдлэг олж авах нь, 2-р хэсэг: “Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Сүнслэг мэдлэг олж авах нь, 2-р хэсэг,” Мормоны Номын багшийн гарын авлага

Мормоны Номын удиртгал хэсэг

Сүнслэг мэдлэг олж авах нь, 2-р хэсэг

Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

Суралцагчид ярилцаж байна

Төгс эзэмших сургаалын нэг зорилго бол Есүс Христтэй илүү адил болохын тулд сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг сурч мэдэж, амьдралдаа хэрэгжүүлэхэд тань туслах явдал юм. Энэ хичээл нь утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судалж, тэдгээрийг Аврагчтай илүү адил харахад тань тусална.

Сургаалыг төгс эзэмшихэд өөрийн үүргийг ойлгох. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч М.Рассэлл Баллард төгс эзэмших сургаалын талаар институт, семинарын багш нарт хандан үг хэлэхдээ “Энэ нь сүнслэгээр өдөөгдсөн, цаг үеэ олсон хөтөлбөр бөгөөд манай залуу үеийнхэнд гайхалтай нөлөөлнө. Гэвч төгс эзэмших сургаал хийгээд институт, семинарын бусад бүх хөтөлбөрийг амжилттай судлах эсэх нь таны гаргаж буй хүчин чармайлтаас ихээхэн шалтгаална” гэж заажээ (“21-р зуун дахь СБС-ийн багш нарын боломж ба үүрэг хариуцлага” [Ерөнхий эрх мэдэлтэнтэй хамт нэгэн үдэш, 2016 оны 2-р сарын 26], broadcasts.ChurchofJesusChrist.org)

Хичээлийн бэлтгэл: Суралцагчдыг хувийн залбиралдаа авралын төлөвлөгөөний талаар олж авсан мэдлэгийнхээ төлөө Тэнгэрлэг Эцэгт хандан талархахыг сануул. Мөн тэд тэрхүү мэдлэгээ хэрхэн сайн үйлсийн төлөө ашиглаж болох талаар Түүнээс асуухыг урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Сүнслэг мэдлэг олж авах зарчмууд

Бидний амьдралд зовлон бэрхшээл тулгарч, хариултгүй асуулт гарч ирэх үед сүнслэг мэдлэг олж авах дараах зарчмууд тусалж болох юм.

  1. Итгэлээр үйлдэх.

  2. Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах.

  3. Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү гүн гүнзгий утга санаа олж авахыг эрэлхийлэх.

Энэ хичээлээр бид утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлахад голчлон анхаарах болно.

Хязгаарлагдмал харах өнцөг

Суралцагчдад харах өнцөг болон хам сэдэв нь ойлгоход хэр чухал талаар ярилцахад туслахын тулд дараахтай адил үйл ажиллагааг ашигла.

Хоёр суралцагчийг сайн дураараа ангийн өмнө гарч ирэхийг хүс. Хүн бүрд голдоо нүхтэй цаас өг. Тэднээс цаасыг нэг нүдэн дээрээ бариад үүгээр харж чадаж байгаа эсэхийг асуу. Тэднийг зөвхөн цаасаар хараад зөөлөн объектыг барих тоглоом тоглуул. Хэрэв тэдэнд хэцүү байвал аль хэдийн харж чадна гэдэгт итгэлтэй байсан атал энэ нь яагаад ийм хэцүү байсныг асуу.

  • Энэ нь амьдралаа өөрчлөх чухал шийдвэр гаргах эсвэл авралын төлөвлөгөөний талаар хязгаарлагдмал ойлголтоор чухал асуултад хариулахтай хэр адилхан бэ?

Илүү төгс харах өнцөгтэй байх нь дэлхий дахинтай харьцахад туслах болно. Үүний нэгэн адил мөнхийн алсын хараа нь бидэнд сүнслэг мэдлэг олж авахад тусална.

Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022)-ын “Сүнслэг мэдлэг олж авах нь” хэсгийн 8-р мөрөөс дараах өгүүлбэрийг тэмдэглэ: Бид сургаалын утга санаа, асуулт, нийгмийн асуудлыг мөнхийн талаас нь шинжлэн судлахдаа тэдгээрийг авралын төлөвлөгөө, Аврагчийн сургаалын хүрээнд авч үзэх хэрэгтэй.

Суралцагчдаас дараах догол мөрийг уншихын өмнө энэхүү сүнслэг мэдлэг олж авах зарчмын талаар юу мэддэг тухайгаа нэгтгэн дүгнэхийг хүс.

8–10 мөрийг судалж, утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлахад тань юу тусалж болохыг хайж ол.

Суралцагчдыг олж мэдсэн тодорхой үг, үг хэллэг болон мэдээгээ тэмдэглэхийг сануул. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр аливаа зүйлийг мөнхийн алсын хараагаар хардаг гэдгийг ойлгоход тэдэнд туслахын тулд дараах асуултуудыг асуу. Үүнийг амьдралдаа хийж сурах нь биднийг Тэдэнтэй адил болоход тусалдаг. Дараах асуултууд тусалж болох юм.

  • Аврагчийн дэлхийн хүмүүсээс өөрөөр харж болох ямар асуудал, асуулт байж болох вэ?

  • Авралын төлөвлөгөөний хүрээнд утга санаа, асуултуудыг судлах нь аливааг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хардагтай адил харахад бидэнд хэрхэн туслах вэ? (Moзая 4:9-ийг үзнэ үү).

  • Яагаад энэ нь таны сурах, дадлагажих, амьдралдаа ашиглах чухал ур чадвар байж болох вэ?

Судраас авсан жишээ

Залуу Алма хүү Кориантоныг нь зовоож байсан хэцүү асуултуудад хариулж, хэрхэн аливааг мөнхийн алсын хараагаар харахыг бидэнд харуулсан.

Aлма 40:1; 42:1-ийг уншиж, Кориантоны санааг зовоосон хоёр зүйлийг олж мэд. Түүний санаа зовнилыг өөрийнхөө үгээр илэрхийл.

Кориантоныг санааг нь зовоосон зүйлсийг хэлсний дараа Алма түүнд юу зааж өгсөн тухай хураангуйг харахын тулд Aлма 40; 4142 бүлгийн гарчгийг унш. Алмагийн заасан авралын төлөвлөгөөний хэсгийг ол.

  • Та төлөвлөгөөний ямар хэсгийг харсан бэ?

  • Энэ нь Кориантонд өөрийнхөө асуудлыг мөнхийн өнцгөөс харахад нь хэрхэн тусалсан байж болох вэ?

Дахин боловсруулах

Хуруугаараа хүрээ хийж буй эмэгтэй

Долоовор болон эрхий хуруугаараа зургийн жаазны хүрээ хий. Өрөөн доторх нэг зүйлийг сонгоод, зургийнхаа сэдэв болго.

  • Хүрээндээ юу багтаахаар шийдсэн бэ? Яагаад?

  • Зургаасаа юу хасахаар шийдсэн бэ? Яагаад?

Зурагтай адилаар асуултууд ч мөн хүрээ эсвэл хам сэдэвтэй. Хүрээ нь тухайн хүний итгэл, үнэмшлийг илэрхийлдэг бөгөөд аливаа асуултыг тодорхой байдлаар харахад хүргэдэг. Заримдаа эдгээр итгэл үнэмшил нь буруу ойлголт эсвэл худал зүйл дээр суурилдаг. Ийм тохиолдолд энэ нь тэдгээрийг дахин боловсруулахад туслах болно. Дахин боловсруулах гэдэг нь авралын төлөвлөгөө, Аврагчийн сургаалын хам сэдэв доторх итгэл үнэмшлийг судалж үзэхийг хэлнэ.

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн заасан.

Бурханы илчилсэн энэ төлөвлөгөө мөн бусад үнэний талаарх мэдлэгээсээ шалтгаалан бид мэддэг зүйлийг маань мэддэггүй хүмүүсээс өөр таамаглалаар эхэлдэг. Үүний үр дүнд бид бусад хүний зөвхөн мөнх бус амьдралын талаарх өөрсдийн үзэл бодлоор шүүн үздэг олон чухал сэдвийн тухайд өөр өөр дүгнэлт гаргадаг. (Dallin H. Oaks, “As He Thinketh in His Heart” [evening with a General Authority, Feb. 8, 2013], broadcasts.ChurchofJesusChrist.org)

Та “Хэрэв хайраар дүүрэн Бурхан үнэхээр байдаг юм бол яагаад хүмүүсийн зовохыг зөвшөөрдөг юм бэ?” гэж асуусан Адри гэдэг найзтай гэж төсөөл.

Адригийн асуултыг дахин боловсруулахын тулд түүнийг ийн асуухад хүргэсэн таамаглал, итгэл үнэмшлийг олж мэд.

2:58

Жишээлбэл, тэр зовлон зүдгүүрт ямар ч үнэ цэн байдаггүй гэдэгт итгэдэг байж болно. Нэг эсвэл түүнээс олныг олж мэд.

  • Суралцагчдад “Бурхан зовлон зүдгүүрийг хүмүүст тохиолгохоо болих хэрэгтэй”, “Бурханд бидний зовох эсэх хамаагүй”, “Бурхан байдаггүй” гэх мэт байж болох бусад таамаглал, итгэл үнэмшлийг олж танихад тусал.

    2:58
  •  

    2:58

Дараахтай адил асуултуудыг суралцагчид дахин боловсруулах ур чадварыг хэр сайн ойлгож байгааг харахад тусална.

  • Бурханы талаарх Адригийн асуултад нөлөөлсөн байж болох итгэл үнэмшил, таамаглалын талаар бодох нь яагаад тустай байсан бэ?

  • Тэнгэрлэг Эцэгийн талаар болон Түүний төлөвлөгөөний тухай бидний мэддэг зүйлсийн нөхцөл байдал биднийг асуултыг өөрөөр харахад хэрхэн тусалж байна вэ?

  • Та дахин боловсруулах аргаар дамжуулан хэцүү асуултуудыг шийдэх чадварын талаар юу гэж бодож байна вэ? Хэрэв байвал энэ нь ямар асуулт эсвэл асуудлын тухай вэ?

Хэрэв цаг гарвал суралцагчдад өөрсдийн асуулт, санаа зовоосон асуудлыг дахин боловсруулах чадварыг дадлагажуулах талаар бодож үз. Үүнийг хэрхэн хийх тухай санаа авахын тулд “Нэмэлт суралцах үйл ажиллагаа” хэсгийг хараарай.

Асуудал эсвэл санаа зовоосон зүйлээ мөнхийн өнцгөөс харсан хувийн туршлагаа хуваалцахыг бодож үз.

Танд семинар дээр мөн өөрийнхөө амьдралд дахин боловсруулах олон боломж гарч ирнэ. Та Ариун Сүнсний тусламжийг эрэлхийлж, авралын төлөвлөгөө, Христийн сургаалын талаарх ойлголтоо өргөжүүлэх тусам үзэл баримтлал, асуултуудыг мөнхийн өнцгөөс харах чадвар тань өсөх болно. Энэ нь мэддэг зүйлээ хуваалцах, бусдад хэцүү асуулт, асуудалд нь туслахад тань өөртөө итгэх итгэлийг бий болгоно.