“Мормоны Номын удиртгал хэсэг: Тойм,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Мормоны Номын удиртгал хэсэг: Тойм,” Мормоны Номын багшийн гарын авлага
Мормоны Номын удиртгал хэсэг
Тойм
Иосеф Смит Мормоны Номыг манай шашны тулгуур чулуу хэмээн нэрлэсэн байдаг. Энэ нь “Бурханы бэлэг хийгээд хүчээр” (Сургаал ба Гэрээ 135:3) ирсэн бөгөөд гайхамшигт гарал үүслийг нь олон гэрч гэрчилсэн. Эдгээр хичээл Мормоны Номын зорилгыг ойлгох, тайлбарлах, өдөр бүр судлах хүслийг тань нэмэгдүүлж, үүний үнэнийг гэрчлэх талаар эргэцүүлэн бодоход тань тусална.
Заахад бэлд
Дараах мэдээлэл нь хичээл тус бүрд урьдчилан бэлтгэсэн байх шаардлагатай санаануудыг багш нарт өгдөг.
Нүүр хуудас
Хичээлийн зорилго: Энэхүү хичээл нь суралцагчдад Мормоны Номын зорилгыг ойлгуулж, тайлбарлахад туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд яагаад Мормоны Номыг онцолж, байнга ашигладаг талаар тунгаан бодоход суралцагчдыг урь.
-
Үзүүлэх материал: Суралцагчдын сайн мэдэхгүй хэрэгсэл буюу тэдгээрийн зураг
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Мормоны Номын зорилгын талаар ярилцахаар ангийн суралцагчдыг өрөө өрөөгөөр багт хуваарилж болно. Суралцагчдад хосоороо эсвэл жижиг багт сэтгэгдлээ хуваалцах нь илүү таатай байж болох юм.
Мормоны Номын удиртгал
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Мормоны Номын үнэнийг гэрчлэх зорилгоор өдөр бүр судлах хүслийг нь нэмэгдүүлэхэд нь суралцагчдад туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр ахлагч Гари Э.Стивэнсоны хэлсэн “Номонд ханд мөн Их Эзэнд ханд гэсэн үгийг сонсохыг эсвэл уншихад урь.
-
Видео: “Мормоны Ном урагш гарч ирсэн нь” (17:12; видеог цагийн код 12:03-аас 14:12-ын хооронд үзнэ үү)
-
Бэлтгэх зүйлс: Суралцагч бүрд Мормоны Номын хуудаснуудыг хуулбарлаж өгнө
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Мормоны Номын хуудас дээрээ Аврагчийн тухай эшлэлүүдийг хэрхэн тэмдэглэснээ сайн дураар хуваалцах хүсэлтэй суралцагчдыг урь. Суралцагчид судраа барьж эсвэл дижитал судар ашиглаж байгаа бол дэлгэцийн зургаа хуваалцаж болно. Суралцагчид чатдаа Аврагчийн нэрийг эсвэл өөрсдөд нь онцолсон шүлгийг хуваалцаж болно.
Мормоны Номын тухай Иосеф Смитийн гэрчлэл
Хичээлийн зорилго: Энэ хичээлээр Мормоны Ном хэрхэн “Бурханы бэлэг хийгээд хүчээр” урагш гарч ирснийг илүү сайн ойлгож, тайлбарлахад нь суралцагчдад тусална. (Сургаал ба Гэрээ 135:3).
-
Суралцагчийн бэлтгэл: Мормоны Ном хэрхэн урагш гарч ирсэн тухай мэддэг зүйлсээ, мөн үүнтэй холбоотой асуултуудаа тавихад бэлтгэлтэй ирэхэд суралцагчдыг урь.
-
Үзүүлэх материал: Хичээлийн эхэнд үзүүлэх зургууд (эдгээрийг ангид үзүүлж эсвэл хуулбарыг хэвлэж, суралцагчдад тарааж өгч он цагийн дарааллаар нь байршуулахыг даалгаж болно.)
-
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Энэ хичээлээр олон төрлийн онлайн үйл ажиллагаа явуулах боломжтой. Жишээлбэл: Хичээлийн зургуудыг ашиглан онлайн сорилго үүсгэж, хичээлийн дундуур сорилгыг явуулж болно. Суралцагчдад Мормоны Номын орчуулгын талаар асуултаа илгээх боломж олгох нэрээ нууцалсан онлайн санал асуулга ашиглах нь мөн тустай байж болох юм.
Гурван гэрч ба Найман гэрчийн гэрчлэл
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Мормоны Номын олон гэрчийн ач холбогдлыг ойлгож, өөрсдийн гэрчийн талаар эргэцүүлэн бодоход нь суралцагчдад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Мормоны Ном Бурханых болохыг мэдэхэд нь өөрсдөд нь эсвэл бусдад тусалсан тухай түүхээс хуваалцахаар бэлтгэлтэй ирэхэд суралцагчдыг урь.
-
-
Тараах материал: “Гурван гэрч ба Найман гэрчийн” гэрчлэл
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Есүс Христийн талаар болон Мормоны Номын тухай гэрчлэлээ хуваалцахаар хэдэн суралцагчийг гэр бүлийн гишүүнээ эсвэл найзыгаа онлайн ангид урих талаар бод. Суралцагчдыг гэрчлэлээ бичихийг урих үед энэ хүмүүс хичээл дуусахын өмнөхөн өөрсдийн гэрчлэлийг хуваалцаж болно.
Сүнслэг мэдлэг олж авах, 2-р хэсэг
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад утга санаа болон асуултыг Аврагчийн адилаар мөнхийн талаас нь шинжлэн судлахад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг залбирлаараа дамжуулан Авралын төлөвлөгөөний тухай мэдлэг олж авахын төлөө Тэнгэрлэг Эцэгт талархал илэрхийлэхэд урь. Энэ мэдлэгийг хэрхэн сайн сайхны төлөө ашиглахыг Тэнгэрлэг Эцэгээс асуухад суралцагчдыг урих талаар бод.
-
Видео: “Асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах” (2:56)
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: “Асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах” видеог суралцагчдад үзүүлэх явцдаа Адригийн асуултыг дахин авч үзэх дасгал хийх боломж олгохоор тодорхой хэсгүүдэд түр зогсоож болох юм. Жишээ нь, 1:12 дээр түр зогсоож “Ямар таамаглал эсвэл итгэл үнэмшил Адриг энэ асуултыг асуухад хүргэсэн байж болох вэ?” гэж асууж болно. 1:57 дээр “Адригийн асуултын цаад таамаглал эсвэл итгэл үнэмшлийг хөндөж болох ямар үнэнийг та мэдэх вэ?” хэмээн асууж болно.