Мормоны Номын удиртгал хэсэг
Гурван гэрч, найман гэрчийн гэрчлэл
“Бид … ялтаснуудыг харсан”
Хэсэг хугацаанд Иосеф Смитэд алтан ялтаснуудыг хэнд ч харуулахыг зөвшөөрөөгүй. Бошиглолыг биелүүлэхийн тулд Их Эзэн Иосефт нэмэлт гэрчүүдэд ялтаснуудыг харж, бодит байдлыг гэрчлэхийг зөвшөөрнө гэдгийг илчилсэн (2 Нифай 27:12–14-ийг үзнэ үү). Энэ хичээл танд Мормоны Номын олон гэрчийн ач холбогдлыг ойлгож, өөрийн гэрчийн талаар эргэцүүлэхэд туслах болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Ялтаснуудын гэрчүүд
Алтан ялтаснуудыг харж чадах цорын ганц хүн байх нь Иосеф Смитэд ямар санагдаж байсныг төсөөлж үз. Ялтаснуудыг хүмүүст харуулж чадахгүйн улмаас тэд үл итгэж, доромжлон, эцэстээ луйварчин хэмээн дуудуулах нь ямар хэцүү байх талаар бод. Өөрийг тань дэмждэг хүмүүст ялтаснуудыг харуулж чадахгүй хэмээн хэлж байна гэж төсөөлөөд үз.
Иосеф Мормоны Номыг орчуулж байхдаа Их Эзэний ялтаснуудын талаар амласан үгийг бичсэн. Их Эзэний ялтаснуудын талаар амласан амлалтыг харахын тулд 2 Нифай 27:12–14-ийг уншина уу (мөн Ифер 5:2–4-ийг үзнэ үү).
-
Энэ бошиглолын юу нь таны анхаарлыг татсан бэ? Яагаад?
-
Иосеф энэ бошиглолыг уншаад юу мэдэрсэн байж болох вэ? Яагаад?
-
Та Их Эзэний талаар болон Мормоны Номын тухай энэ хэсгээс юу сурч мэдсэн бэ?
Бидний эдгээр бошиглолоос сурч мэдэж болох нэг үнэн гэвэл Их Эзэн бидэнд Мормоны Номын ялтаснуудын олон гэрчийг өгсөн явдал юм.
-
Нэгээс илүү гэрч байвал тухайн зүйлд үнэн гэж итгэхэд илүү хялбар болдог шалтгаан нь юу вэ?
Та үргэлжлүүлэн судлах явцдаа алтан ялтаснуудын гэрчүүдийн ач холбогдлыг ойлгохын тулд Ариун Сүнсээр дамжуулан Тэнгэрлэг Эцэгийн тусламжийг эрэлхийлж, тэдний гэрчлэл танд гэрчлэлээ олж авч, хүчирхэгжүүлэхэд хэрхэн тусалж болохыг бодолцож үз.
Их Эзэн ялтаснуудыг харуулахын тулд гурван хүнийг, дараа нь найман эрийг бэлдсэн. Эдгээр гэрчийн ихэнх нь Мормоны Ном урагш гарч ирэхэд ямар нэгэн байдлаар тусалсан. Жишээлбэл, Давид Витмер Иосефыг орчуулгаа хийж байх үед нь Иосеф, Эмма хоёрыг хамт амьдрахад урьсан, Мартин Харрис Мормоны Номыг хэвлэх зардлыг төлөхийн тулд фермээ барьцаалж, Оливер Каудери орчуулгын ихэнх хэсгийн бичээчээр ажилласан. Иосефын аав, түүний ах Хайрум, дүү Самуел нар мөн ялтаснуудын гэрчүүд байсан бөгөөд Иосефт чухал зүйлсээр тусалсан. Хэдийгээр эдгээр хүний зарим нь хожим Сүмээс явсан боловч тэдний хэн нь ч Мормоны Номын гэрчлэлийг үгүйсгээгүй юм.
“Гурван гэрчийн гэрчлэл” ба “Найман гэрчийн гэрчлэл”-ийг уншаад, тэдний юу харж, мэдэрснийг олж мэд.
Гурван гэрч, Найман гэрчийн гэрчлэл
Гурван гэрч: |
Найман гэрч: | |
---|---|---|
Гэрчүүд юу харж, мэдэрсэн бэ? | ||
Гэрчүүд юу ухаарсан бэ? | ||
Гэрчүүд юу хийсэн бэ? |
-
Эдгээр хоёр бүлэг хүний туршлагаас та ижил төстэй болон ялгаатай ямар зүйл олж харсан бэ?
-
Яагаад ялгаанууд чухал байж болох вэ?
Бид заримдаа эдгээр гэрчийнхтэй адил туршлага хуримтлуулахыг хүсдэг байж болох ч эдгээр зүйлийг харсан ч гэсэн хүмүүсийг үнэнд итгүүлэхгүй гэдгийг Их Эзэн гэрчилсэн (Сургаал ба Гэрээ 5:7-г үзнэ үү). Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс Э.Фауст (1920–2007) ийн тайлбарласан.
Бидний энэ цаг үед бид алтан ялтаснууд дээрх зүйлсийн үнэнийг харахгүйгээр олж мэдэх ёстой. Учир нь тэдгээрийг Гурван гэрч, найман гэрч шиг биетээр харж, хэрэглэнэ гэдэг нь бидний хувьд боломжгүй юм. Алтан ялтаснуудыг харж, хэрэглэж байсан хүмүүсийн зарим нь сүмд үнэнч үлдэж чадаагүй. Тэнгэр элчийг харах нь гайхалтай тохиол боловч итгэлээр болон сүнсний гэрчээр дамжуулан Аврагчийн бурханлаг байдлыг мэдэх нь илүү агуу юм [Иохан 20:29-ийг үзнэ үү]. (James E. Faust, “It Can’t Happen to Me,” Ensign, May 2002, 48)
-
Энэ мэдэгдэлд заасан зүйл таны хувьд яагаад чухал вэ?
Есүс Христийн болон Мормоны Номын таны гэрч
Мормоны Номын нэгэн томоохон зорилго нь Есүс бол Христ мѳн гэдэгт хүмүүсийг итгэн үнэмшүүлэх явдал мѳн (Мормоны Номын гарчиг хуудас-ыг үзнэ үү). Есүс Христийн болон Мормоны Номын талаарх таны хувийн гэрч таны хүссэн шиг хүчтэй эсэхийг бодоорой. Тэрхүү гэрчийг олж авах эсвэл хүчирхэгжүүлэх нь танд болон бусдад ямар их адислал болох талаар тунгаан бод.
Есүс Христийн болон Мормоны Номын тухай гэрчлэлээ бич. Хэрэв та ямар нэгэн гэрчлэл хүлээн аваагүй байгаа бол гэрчлэлтэй болохын тулд хийж чадах зүйлсээ бич. Бусдын гэрчлэл таны гэрчлэлд хэрхэн нөлөөлж болох талаар тусга. Мормоны Номыг үргэлжлүүлэн судлах явцдаа үүн дээр нэмэхийг бодож үз.