Семинар
2 Нифай 4: Нифайн дуулал


“2 Нифай 4: Нифайн дуулал,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“2 Нифай 4: Нифайн дуулал,” Мормоны Номын багшийн гарын авлага

2 Нифай 4

Нифайн дуулал

Нифайн залбирал

Хүн бүр уруу таталттай тулгардаг бөгөөд заримдаа сэтгэлээр унаж эсвэл шантардаг. Бошиглогч Нифай ч бас ийн мэдэрч байсан. Нифай эцэг Лихай нь нас барж, ах нар нь уурлаж хилэгнэсэн хүнд нөхцөл байдалтай нүүр тулсныхаа дараа хамгийн гүн гүнзгий мэдэрсэн зарим мэдрэмжийнхээ талаар бичжээ. Тэрээр өөрийн баяр хөөр, гуниг харууслыг илэрхийлсэн. Түүний жишээ бидэнд мөнх бус амьдралын сорилт бэрхшээлтэй тулгарахдаа хэрхэн Их Эзэн рүү эргэж болохыг харуулсан. Энэ хичээл танд Их Эзэн рүү эргэснээр уруу таталт, айдастай байдалдаа итгэлээр хариулахад тусална.

Суралцагчдыг мэдрэмж, туршлага, гэрчлэлээ хуваалцахад урь. Анги доторх хүн бүр оролцож болно. Та суралцагчдад мэдрэмж, туршлага, гэрчлэлээ хуваалцахад тусалснаар тэд ойр орчныхоо хүмүүсийн амьдралыг адисалж чадна. Ангид байгаа хүн бүр Ариун Сүнсээр сэнхрүүлэгдэж чадна.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг тулгараад байгаа уруу таталт, сорилт бэрхшээлийнхээ талаар Бурханаас тусламж гуйхад урих талаар бод.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Мөнх бус амьдралын саад бэрхшээл

Энэхүү хичээлийг эхлүүлэх нэг арга бол бүх хүнд тулгардаг саад бэрхшээлийн талаар ярилцах юм. Жишээлбэл: Бид бүгд уруу таталттай тулгардаг бөгөөд заримдаа гуниглаж эсвэл шантардаг. Суралцагчдад дараах асуултыг дотроо тунгаан бодох хугацаа өг. Суралцагчид мөн тэмдэглэлдээ тодорхой уруу таталтын тухай эсвэл шантрах болсон шалтгаанаа бичиж болно.

  • Хүн яагаад уруу татагдаж, заримдаа шантардаг гэж та бодож байна вэ?

  • Та эдгээр асуудлыг хэрхэн давж гардаг тухайгаа 1-10-ын хооронд хэрхэн дүгнэх вэ?

  • Хэрэв та уруу татагдах, шантрах нөхцөл байдлыг илүү сайн давж гарах чадвартай байсан бол таны амьдрал хэрхэн адислагдсан байх вэ?

Нифайн дуулал

2 Нифай 4:12–13, 18-ыг уншаад, Нифайд тулгарч байсан зарим сорилт бэрхшээлийг олж мэд.

  • Эдгээр саад бэрхшээл Нифайг юу бодоход хүргэсэн гэж та төсөөлж байна вэ?

2 Нифай 4:16–35 дахь шүлгүүдийг ихэвчлэн Нифайн дуулал хэмээн нэрлэдэг. Дуулал бол “онгодоор бичсэн шүлэг эсвэл сүлд дуу юм” (Судруудын удирдамж, “Дуулал,” scriptures.ChurchofJesusChrist.org). Эдгээр шүлэгт Нифай өөрийн мэдэрсэн гүн мэдрэмжийн талаар бичсэн. Тэрээр саад бэрхшээлээ мөн уруу татагдах, шантрах үедээ хэрхэн хариу үйлдэл үзүүлсэн тухайгаа хуваалцсан. Та эдгээр шүлгийг судлах үедээ тулгарч буй тодорхой сорилтод юу хийхээ мэдэхийн тулд Ариун Сүнсээр дамжуулан сүнслэг нөлөөг эрэлхийл.

Та судруудыг өөрийн амьдралтай зүйрлэхэд туслах дөрвөн алхмыг эргэн санаж болно. Үүнд:

  1. Чухал мэдээллийг олж харах.

  2. Амьдралаа харьцуулах.

  3. Үнэ цэнтэй сургамж олж авах.

  4. Хувийн амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхээ тодорхойлох.

Суралцагчдад ганцаарчлан бөглөх тараах материалын хуулбарыг өг. Өөр нэг сонголт бол эхний хоёр мөрийг ангиараа дуусгаад, сүүлийн гурван мөрийг бүлгүүдэд оноож, бүлэг бүр сурч мэдсэн зүйлийнхээ талаар тайлагнах байж болно.

Суралцагчдыг эдгээр шүлгийн талаарх хувийн бодол, мэдрэмжээ судар дээрээ бичихийг урамшуулж болно.

© 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. 2 Нифай 4:16--35 Дараах асуултуудыг тавих талаар бодож үз.

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл” хэсэгт дэх зарим мэдэгдэл хэлэлцүүлгийг сайжруулж болох юм.

Нифайн дуулал ба би (2 Нифай 4:16–35)

Мормоны Номын багшийн гарын авлага (2024)—”2 Нифай 4: Нифайн дуулал’”

Нифайн туршлага

Миний туршлага

2 Нифай 4:16

Нифайн туршлага

Нифайд ямар мэдрэмж төрж байсан бэ?

Миний туршлага

Хэзээ надад үүнтэй адил мэдрэмж төрж байсан бэ?

2 Нифай 4:17–19

Нифайн туршлага

Нифайд ямар мэдрэмж төрж байсан бэ?

Миний туршлага

Хэзээ надад үүнтэй адил мэдрэмж төрж байсан бэ?

2 Нифай 4:20–25

Нифайн туршлага

Уруу татагдсан, шантарсан үедээ итгэлтэй байхад нь Бурхантай холбоотой ямар туршлага Нифайд тусалсан бэ?

Миний туршлага

Надад уруу таталтад орж, шантрах үедээ санах ямар сүнслэг туршлага байна вэ?

2 Нифай 4:26–29

Нифайн туршлага

Ямар төрлийн бодол Нифайд уруу татагдах эсвэл шантрах үедээ хүчтэй байхад нь тусалсан бэ?

Миний туршлага

Уруу татагдах эсвэл шантрах үед ямар төрлийн бодол хүчтэй байхад минь туслах вэ?

2 Нифай 4:30–35

Нифайн туршлага

Нифайн залбирлаас юу намайг гайхшируулсан бэ?

Миний туршлага

Би Нифайн жишээг залбиралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ?

  • 2 Нифай 4 дээрх ямар шүлэг эсвэл эшлэл танд сэтгэгдэл төрүүлсэн бэ? Яагаад?

  • Та 2 Нифай 4-өөс Аврагчийн талаар юу сурч мэдсэн бэ?

  • Судруудыг өөрийн амьдралтай зүйрлэх нь 2 Нифай 4-ийг судлахад тань хэрхэн нөлөөлсөн бэ?

  • Таны тодорхойлсон зарим зарчим юу вэ?

    Хэлэлцүүлгийн нэг хэсэг болгож суралцагчдад олон төрлийн зарчмыг тодорхойлоход тусал. Жишээлбэл:

    • Их Эзэнд итгэж, өнгөрсөн сүнслэг туршлагуудыг санах нь уруу татагдсан, шантарсан үед итгэлтэй хариулахад минь тусалж чадна.

    • Хэрэв би Бурханд чин сэтгэлээсээ залбирал өргөвөл уруу татагдсан, шантарсан үедээ Түүний тусламжийг хүлээн авч чадна.

  • Уруу татагдсан эсвэл шантарсан үед эдгээр зарчим танд Их Эзэнд хандахад хэрхэн тусална гэж та бодож байна вэ?

Уруу таталт, шантралыг даван туулах миний төлөвлөгөө

 

3:18

Суралцагчдад бусад хүний сорилт бэрхшээлтэй тулгарсан үедээ хэрхэн Их Эзэнд хандсаныг харахад туслахын тулд “Нэмэлт суралцах үйл ажиллагаа” хэсэгт санал болгосон видео бичлэгүүдээс аль нэгийг үзүүлж болно.

Суралцагчдыг хүнд хэцүү үед Их Эзэнд хандсан тухайгаа ярихад урих талаар бод.

Нифайн жишээг дагаж, өөрийн дууллыг бич. Дараах асуултууд тусалж болох юм. Үүнд:

  • 2 Нифай 4 дээрх ямар зарчим, сургаал эсвэл шүлгийг амьдралдаа хэрэгжүүлж болох вэ?

  • Та эдгээрийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох вэ?

  • Үүнийг хийх нь танд Аврагч руу эргэхэд хэрхэн тусална гэж та бодож байна вэ?

  • Амьдралд зовлон бэрхшээл тулгарахад хэрхэн Аврагчид итгэлээр хариулах вэ?

Ангийнхантайгаа сайн дураараа дууллаа хуваалцахад суралцагчдыг урь. Аврагчийн талаарх гэрчлэлээ хуваалцах талаар бодож үз. Саад бэрхшээл тулгарах бөгөөд үүнийг даван туулахын тулд олон удаа оролдлого хийх шаардлагатай болно гэдгийг суралцагчдад сануулах нь тустай байж болох юм. Гэсэн хэдий ч Есүс Христийн ач ивээлээр тэд бүх зүйлийг даван туулах буюу тэсвэрлэх хүчийг хүлээн авч чадна.